Богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

Богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна

Богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр “Баяр наадам”-ын өдрүүдэд хөдөө, орон нутаг болон нийслэл хотод хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна. Гэхдээ долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орж болзошгүй.

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн, гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байхыг уриалж байна. Түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз, бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

Мөн гол мөрний оргил үе олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулъя.

 

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж