Хулгайн гэмт хэрэгт хохирсон бол эдгээр газарт хандана уу.

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэрэгт хохирсон бол эдгээр газарт хандана уу.

Хулгайн гэмт хэрэгт хохирсон бол эдгээр газарт хандана уу.

Баяр наадмын өдрүүд болон аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдож иргэд, жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг хүн ихээр цуглардаг, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцдог. Гэвч эдгээр үеүдэд санамсар, болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ хулгайд алдах, гээх, орхих зэргээр эд хөрөнгөөрөө хохирдог.

Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрэв та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандана уу. Үүнд:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнд: №9 хаалга “Цагдаагийн шуурхай бүлэг”
  2. Хүй долоо худаг: “Цагдаагийн хүрээ”
  3. Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандана уу.

 

ТА БҮХЭН САЙХАН НААДААРАЙ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж