"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

"NATO"-гийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

"NATO"-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Вашигтонд эхэллээ. Энэ жил тус холбооны 75 жилийн ой тохиож байгаа ба удирдагч нар Орос-Украин, эдийн засгийн дайны талаар хэлэлцэнэ. Хурал Мягмар гаригаас Пүрэв гариг хүртэл үргэлжилнэ.

"NATO"-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэл хийхдээ, "Оросын явуулж буй Украины эсрэг дайн бол үе үеийн аюулгүй байдлын хамгийн том хямрал. Хэрэв Украинд Орос ялалт байгуулбал дэлхий дахин их хэмжээний хохирол амсана. Бид үүнийг зөвшөөрч болохгүй" гэж хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Өнөөдөр NATO урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг болж, 32 улс нэгдлээ. Украин эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс хэвээр үлдсэнээр дайн дуусна. Орос улс дийлэхгүй. Украин ялна" гэжээ. Шинжээчдийн үзэж буйгаар "NATO"-гийн удирдагчид Украинд илүү их тусламж илгээх шаардлагатай байгаад санал нэгдэж байгаа. Мөн тус улсын цэргийг бэлтгэж, хүчирхэгжүүлэхэд эвслийн зүгээс туслах талаар ярилцаж магадгүй.

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялах бол эвслийн нэгдмэл байдалд нөлөөлж болзошгүй гэж Европын орнууд эмээж байна. Учир нь Трамп "NATO"-д эргэлздэг гэж мэдэгдэж байсан юм. Байдены хувьд "NATO"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр манлайлах ур чадвараа батлах гэж хичээж байна.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж