Өнөөдрөөс 5 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс 5 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдрөөс 5 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15 өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр тохионо.

Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон. Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ. Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.

Сонирхуулахад, Үндэсний их баяр наадамтай холбогдуулж, Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүй долоон худагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрлийг тус, тус олгоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж