Өмнөд Солонгосын улс төрч хүйсийн тэгш бус байдлыг хөндөв

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын улс төрч хүйсийн тэгш бус байдлыг хөндөв

Өмнөд Солонгосын улс төрч хүйсийн тэгш бус байдлыг хөндөв

Өмнөд Солонгосын нэгэн улстөрч эрэгтэйчүүдийн амиа хорлолт нэмэгдэж байгаа нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн байр суурь улам бүр “давамгайлж” байгаатай холбон тайлбарлажээ. Сөүл хотын зөвлөлийн гишүүн Ким Ки Дак хэлэхдээ, "Олон жилийн туршид эмэгтэйчүүдийн ажлын талбарт дах үүрэг роль хэт их болж байгаа нь эрэгтэйчүүдийг ажлын байргүй болгож байна. Ажилгүй эрэгтэй хүнтэй эмэгтэйчүүд гэрлэх хүсэлгүй, тэднийг нийгмээс хоцрогдсон мэдрэмж төрүүлж байна" гэжээ. Ким Ки Дакийн үзэж буйгаар, эмэгтэй хүн нийгэмд давамгайлж байгаа нь эрэгтэй хүмүүсийг сэтгэлзүйн хямралд оруулж, амиа хорлох шалтгаан болж байж болзошгүй юм.

Өмнөд Солонгос нь дэлхийн чинээлэг орнуудын дунд амиа хорлох тохиолдлоор тэргүүн эгнээнд жагсдаг. Мөн хүйсийн тэгш байдлын хувьд хамгийн муу үзүүлэлттэй улс юм. Зөвлөлийн гишүүн Кимийн тайлбар нь хүйсийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг түгээж байна гэж цахим сүлжээний хэрэглэгч нар буруутгаж буй. Хан мөрөн орчим амиа хорлох тохиолдол хамгийн их байдаг аж. Ким Ки Дак амиа хорлосон хүмүүсийн статик үзүүлэлттэй танилцсаныхаа дараа "эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсийн амиа хорлох шалтгаан болж байна" гэж дүгнэжээ.

Сөүлийн Иргэдийн төлөөлөгчдийн албаны мэдээлснээр, 2018 онд Хан мөрний эрэг дагуу амиа хорлох оролдлогын тоо 430 байсан бол 2023 онд 1035 болтлоо өссөн байна. Энэ нь таван жилийн дотор амиа хорлох гэсэн тохиолдол 67 хувиас 77 хувь болсныг илтгэнэ.

Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх мэргэжилтнүүд Ким Ки Дакийн мэдэгдлийг буруутгаж байна.  Йонсей их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн профессор Сон Хан “Хангалттай нотлох баримтгүйгээр жендерийн эрхийг хөндсөн мэдэгдэл хийх нь ухаалаг бус явдал” гэж "ВВС"-д ярьжээ. Тэрбээр амиа хорлох эрэгтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн давамгайллаас бус нийгэмд олон жилийн турш уламжлагдан ирсэн "эрэгтэй хүн уйлах ёсгүй" гэх үзлээс болсон байх хамгийн их боломжтой гэж тайлбарлажээ. Мөн энэ тал дээр нарийн судалгаа явуулж, бодит дүн шинжилгээтэй мэдэгдэл гаргах ёстой гэж Ким Ки Дакд хандаж, хүйсийн зөрчилдөөн үүсгэсэндээ уучлалт хүсэх ёстой гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж