УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН олонх болж, Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д суудалтай болсон Ардчилсан нам, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьсны дагуу урд шөнө /2024.07.09-10-нд шилжих шөнө/ буюу УИХ-ын чуулган 24 цагийн турш хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д тангараг өргүүлснээр хамтарсан Засгийн газар албан ёсоор бүрэн эрхийн хугацаа нь эхэлж байна.
У.ХҮРЭЛСҮХ: ТАЛЦАЛ, ХИЙРХЭЛ, УЛС ТӨРЖИЛТИЙГ ОРХИЖ, УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ АЖИЛЛАХЫГ ЗАХИВ
Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зохицуулалттай. Тиймээс УИХ-д тангараг өргөхөөсөө өмнө бүх сайд нарын хамт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр томилогдох Засгийн газрын гишүүдэд сонгуулийн үеийн талцал, хийрхэл, улс төржилтийг ардаа орхиж, улс орны эрх ашгийн төлөө нэгдэж ажиллахыг захилаа. 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд парламентын засаглалыг боловсронгуй болгох, ард түмний төлөөллийг нэмэгдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж ирснийг онцолсон юм.
Шинээр бүрдсэн анхны 126 гишүүнтэй парламент болон шинээр байгуулах Засгийн газрын гишүүд ёс зүй, сахилга бат, хариуцлагатай ажиллахыг ард иргэд хүлээж буйг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын зөв, зүйтэй үйл ажиллагааг дэмжиж, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг хангах үндэсний эрх ашгаас ангид үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт тавьж ажилла, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хэрэгжилтэд анхаарал хандуулж ажиллахыг шинэ Засгийн газарт захив.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БҮРДҮҮЛСЭН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
МАН:
- Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
- Зам тээврийн сайдаар Б.ДЭЛГЭРСАЙХАН
-1964 онд Дорноговь аймагт төржээ. 90-ээд оноос хойш тасралтгүй бизнес эрхэлсэн тэрбээр анх махны наймаа эрхэлж, тэр нь амжилт олсоноор 1993 онд “Дорнын говь” компаниа үүсгэн байгуулжээ. Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, 1993-2016 онд “Дорнын говь” ХХК, 2004-2015 онд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.НОМИН
– Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн. 2006-2007 онд Гацуурт группын Гадаад харилцааны захирал, 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер, 2011 оны 2 сараас эхлэн Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. Түүний аавийг Чинбат гэдэг бөгөөд Гацуурт компанийн захирал. 2011 оноос хойш Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо8 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл,,2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- "Hollywood Reporter", 2015 Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилладаг.
- Гадаад харилцааны сайдаар Б.БАТЦЭЦЭГ
– Баянхонгор аймагт төрсөн. МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ. Намтартаа англи, орос хэлтэй хэмээн онцолж. Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга, 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
- Сангийн сайдаар Б.ЖАВХЛАН
-1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль, 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч, 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ, Индианагийн их сургууль тус тус дүүргэсэн. 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноосМонгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй.
- Эрчим хүчний сайдаар Б.ЧОЙЖИЛСҮРЭН
– 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал, 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- Батлан хамгаалахын сайд С.БЯМБАЦОГТ
-Ховд аймгийн Ховд хотод 1974 онд төрсөн. 1982-1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургууль, 1997-1999 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг, 2002-2005 онд Нидерланд Улсын Маастриктын Их сургуулийг Бизнесийн удирдлага магистрын зэрэг, 2014 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр, 2016 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрын зэрэг хамгаалсан.1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн Ерөнхий менежер, 2000-2006 онд "Нью прогресс" ХХК-ийн Ерөнхий захирал, 2006-2008 онд "Нью прогресс" ХХК групийн ТУЗ-ийн дарга, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2016-2017 онд ХЗДХ-ийн сайд, 2019-2020 онд УИХ-ын ТББХ-ны дарга, 2020-2022 онд УИХ-ын ХЗБХ-ны дарга, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.ЭНХ-АМГАЛАН
– 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн. 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч, 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж буй.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.УЧРАЛ
-1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 2003 онд “Их Засаг” лицей сургууль, 2007 онд Их Засаг олон улсын их сургууль, 2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британийн Лондон хотын салбар сургууль, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, 2020 онд Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, түүхийн ухаан, олон улсын менежментийн магистр. Түүхийн ухааны доктор зэрэгтэй. 2010-2016 онд “Рояаль” Академийн ерөнхий захирал, удирдах зөвлөлийн дарга, 2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Улс төрийн хэлтсийн дарга, 2012-2016 онд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2015 онд Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2018-2020 онд Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, 2022 оноос Цахим хөгжлийн сайдаар ажиллаж байсан.
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.ЭНХБАЯР
-1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1999 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2005 онд Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Англи, орос хэлтэй. 1992-2000 онд “Нэхий” ХХК, “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ийн захирал,, 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх, 2006-2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албаны дарга, ахлах зөвлөх, 2021 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.ТУЛГА
-2001 онд Монгол Улсын Их Сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, 2009 онд АНУ-ын Колумбын Их Сургууль, 2010-2011 онд Фордамын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2001-2002 онд Дархан дээд сургуулийн багш, 2003-2004 онд Монгол Ардын Хувьсгалт Намд ажилтан, 2004-2005 онд Монгол Улсын Их Хурлын даргын шадар туслах, 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах, 2012-2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, 2014-2015 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд, 2017-2018 онд “Туул ижий сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2021 оноос МАН-ын Нарийн бичгийн дарга, 2023 оноос Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар ажиллаж байна.
- Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН
– 1983 онд Улаанбаатар хотод төрсөн 2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор. 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч, 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга, 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, 2019 оны нэгдүгээр сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал, 2020 онд Эрүүл мэндийн сайд, 2021 оноос Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажилласан.
АН:
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.ГАНТӨМӨР
-1973 онд Увс аймагт төрсөн. 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль 1996 онд Япон улсын Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1999 онд Япон улсын Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол,шинжлэх ухааны сайд 2014 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, 2023 оноос Ардчилсан намын даргаар ажиллаж байна.
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.ОДБАЯР
-Эдийн засаг мэргэжилтэй. 2004-2008 он ЭЗБДС, Бизнесийн удирдлага, бакалаврын зэрэг, 2009-2012 он Монгол Улсын Их сургууль Эдийн засгийн сургууль, магистрын зэрэг, 2013-2015 он Монгол улсын Удирдлагын академи, Төрийн захиргааны менежмент, магистрын зэрэгтэй. АН-ын хамтарсан засаг барих үед Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. .Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа зөвлөх, ажлын албаны даргаар томилж байсан аж. АН-ын Хэрэг эрхлэх газар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2024 оноос УИХ-ын гишүүн.
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.ЭРДЭНЭБҮРЭН
-1974 Дундговь аймагт төрсөн. 1993-1998 онуудад БНТУ-ын Анкарагийн Их сургууль 1992-1993 он, 1998-1999 онуудад МУИС-ийн Хуулийн сургууль 2010-2011 онуудад АНУ-ын Вашингтон хотын Англи хэлний сургууль. “СОНГОЛТ ДИЗАЙН” ХХК ТУЗ-ЫН дарга, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2023 оноос Ардчилсан намын дэд даргаар ажилласан.
- Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.ТУВААН
-1991 онд Ерөнхий боловсролын дунд сургууль, 2000 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, бакалавр. 2017-2020 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, НХҮЕГ-ын дарга, Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардчилсан Намын дэд дарга, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.БАТСУУРЬ
-1989 Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1993 Санхүү, эдийн засгийн их сургууль, бакалавр, 2003 Удирдлагын академи, магистр, 2007 БНСУ-ын Удирдлагын академи. 1992-1994 “Монголын хөрөнгийн бирж”-ийн дилер, 1994-1999 “Молор импекс” ХХК-ийн захирал, 1997-2017 Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга, 1999-2000 “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, 2005-2007 Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, 2008-2016 Сүхбаатар аймгийн Засаг дарга, 2017 Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос УИХ-ын гишүүн.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.АЛТАНГЭРЭЛ
-1988-1989 онд Өвөрхангай аймаг Уянга сумын арван жил, 1989-1998 он д Өвөрхангай аймаг Арвайхээр хот 1-р сургууль, 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль. Тэрбээр хуульч мэргэжилтэй. Өвөрхангай аймгийн ардчилсан намын даргаар ажилладаг. 2003-2006 онд ШШГЕГ-т Сургалтын офицер, 2006-2007 онд МӨХ-ны сургалтын дэд хорооны дарга, 2007-2008 онд “Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төв”-ийн тэргүүн, 2009-2012 онд “Легалконсалтинг” хуулийн фирмийн захирал, 2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга, 2024 оноос УИХ-ын гишүүн.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.ОДОНТУЯА
-1964 онд Улаанбаатар төрсөн. 1-р сургуулийг 1982 онд төгссөн. 1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр, 1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр, 1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан. 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн, 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал, 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн, 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга, 2024 оноос УИХ-ын гишүүн.
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.БААТАРХҮҮ
-1981 онд төрсөн. 1999-2003 Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль, 1999-2004 Хан-Уул Дээд Сургууль суралцсан. 2005-2006 Монгол улсын Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Дарга, 2004-2012 Монголын Лектор Төвийн Захирал, 2012-2013 Нийслэлийн Засаг даргын орлогч, 2013-2016 МЛС Трайнинг ХХК-ий УЗ-ын дарга, 2014-2016 Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ-ын УЗ-ын дарга, 2013 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2014-одоо Хотын бодлогын судалгааны хүрээлэнгийн зөвлөх, 2016 оноос НИТХ дахь Ардчилсан намын Бүлгийн ахлагч, 2016 оноос МЛС Трайнинг ХХК-ий захиралаар ажиллаж байсан.
ХҮН:
- Шадар сайд Т.ДОРЖХАНД /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/
-1977 онд төрсөн. 1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж, дараа нь МУИС-д төрийн санхүүч мэргэжил, 2004 онд Японы Хитоцубаши их сургуульд төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистр зэрэг хамгаалсан. 2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” чиглэлээр мэргэшсэн, 2012 онд Их Британи Улс, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” чиглэлээр мэргэшсэн. 1999-2002 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн, 2003-2004 онд Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан, 2005-2012 онд Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч, 2012-2013 онд Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, 2013-2015 онд АНУ Вашингтон хот. Олон улсын валютын сан,. Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх, 2016-2020 онд Хүн намын удирдах зөвлөлийн дарга, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн. ХҮН намын дарга.
- Боловсролын яам П.НАРАНБАЯР
-1976 төрсөн. 2015 он – МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, 2007 он – Киотогийн Их сургуулийн Эрх зүйн факультет, эрх зүйн магистр, 2000 он – МУИС-ийн ОУХДС-ийн Япон судлалын тэнхим, олон улсын харилцааны бакалавр зэрэгтэй. 2004-2007 онд Япон улсын Киотогийн их сургуулийг Эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 2000-2004 онд Байгаль орчны яаманд мэргэжилтэн, сайдын туслах, 2002-2004 онд Японы экологийн сангийн дарга, 2009-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд мэргэжилтэн, 2011 онд БОАЖЯ-нд газрын орлогч дарга, 2012-2020 онд “Шинэ Монгол” ЕБС-д захирал, 2020-2024 онд НИТХ төлөөлөгч, 2024 оноос УИХ-ын гишүүн. 2020 оноос тэл – ХҮН намын Бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
Ш.ЧИМЭГ
StacyMoore 2024-07-10 188.130.143.111
Харуулах боломжгүй.
NicoleMoore 2024-07-10 188.130.128.71
Харуулах боломжгүй.
ElaineFree 2024-07-10 46.8.223.23
Харуулах боломжгүй.
LaurieBrady 2024-07-10 5.183.130.135
Харуулах боломжгүй.
JayaSampson 2024-07-10 109.248.14.112
Харуулах боломжгүй.
StephanieTaylor 2024-07-10 46.8.11.11
Харуулах боломжгүй.
JaimeShine 2024-07-10 109.248.205.130
Харуулах боломжгүй.
SarahHuang 2024-07-10 95.182.125.71
Харуулах боломжгүй.
StephanieMao 2024-07-10 46.8.193.111
Харуулах боломжгүй.
DebbieSummers 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LaurenWilliams 2024-07-10 46.8.106.247
Харуулах боломжгүй.
BrandiLambert 2024-07-10 46.8.213.90
Харуулах боломжгүй.
DarbyJohnson 2024-07-10 46.8.192.169
Харуулах боломжгүй.
PaolaHall 2024-07-10 46.8.222.8
Харуулах боломжгүй.
KristaHuynh 2024-07-10 46.8.22.87
Харуулах боломжгүй.
HannahChavez 2024-07-10 109.248.15.152
Харуулах боломжгүй.
VirginiaBaba 2024-07-10 109.248.166.188
Харуулах боломжгүй.
MeganCollins 2024-07-10 45.87.253.100
Харуулах боломжгүй.
LatifahSefa 2024-07-10 188.130.129.188
Харуулах боломжгүй.
LaurenSmith 2024-07-10 45.84.176.150
Харуулах боломжгүй.
ChristinaWright 2024-07-10 46.8.157.36
Харуулах боломжгүй.
ElisaLewis 2024-07-10 45.81.137.93
Харуулах боломжгүй.
BonnieLong 2024-07-10 46.8.223.82
Харуулах боломжгүй.
AngelCarter 2024-07-10 46.8.107.17
Харуулах боломжгүй.
MichelleGruber 2024-07-10 46.8.23.198
Харуулах боломжгүй.
BrandyMathews 2024-07-10 45.11.21.7
Харуулах боломжгүй.
EbonyHamilton 2024-07-10 46.8.222.85
Харуулах боломжгүй.
JessicaRios 2024-07-10 46.8.22.79
Харуулах боломжгүй.
AshleySmith 2024-07-10 188.130.143.138
Харуулах боломжгүй.
HeidiPadilla 2024-07-10 185.181.247.234
Харуулах боломжгүй.
DanielaHosler 2024-07-10 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MeganGuevara 2024-07-10 188.130.128.82
Харуулах боломжгүй.
AliciaHillenburg 2024-07-10 188.130.142.43
Харуулах боломжгүй.
WhitneyBennett 2024-07-10 46.8.192.107
Харуулах боломжгүй.
AnjanetteRad 2024-07-10 46.8.110.25
Харуулах боломжгүй.
JasmineWilliams 2024-07-10 109.248.139.216
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-07-10 109.248.13.54
Харуулах боломжгүй.
JulieLewis 2024-07-10 109.248.55.152
Харуулах боломжгүй.
JessicaButler 2024-07-10 46.8.23.9
Харуулах боломжгүй.
VictoriaMorton 2024-07-10 94.158.190.174
Харуулах боломжгүй.
KathleenRainey 2024-07-10 109.248.128.114
Харуулах боломжгүй.
AndreaGoeller 2024-07-10 45.87.252.146
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-10 45.87.253.15
Харуулах боломжгүй.
NatashaGodfrey 2024-07-10 109.248.14.132
Харуулах боломжгүй.
KimberlyMitchell 2024-07-10 45.81.136.244
Харуулах боломжгүй.
LisaAdams 2024-07-10 185.181.246.89
Харуулах боломжгүй.
ErikaJohnson 2024-07-10 185.181.246.91
Харуулах боломжгүй.
EricaParker 2024-07-10 45.11.21.134
Харуулах боломжгүй.
HeatherWilliams 2024-07-10 46.8.110.119
Харуулах боломжгүй.
AmandaAllen 2024-07-10 109.248.15.143
Харуулах боломжгүй.
CindyBigley 2024-07-10 45.15.72.143
Харуулах боломжгүй.
KatresaCrawford 2024-07-10 92.119.193.143
Харуулах боломжгүй.
PattyBenton 2024-07-10 46.8.110.173
Харуулах боломжгүй.
StacyCrawford 2024-07-10 188.130.143.123
Харуулах боломжгүй.
LashundraMcgee 2024-07-10 188.130.137.13
Харуулах боломжгүй.
TeresaDavis 2024-07-10 188.130.128.112
Харуулах боломжгүй.
DR. ADITY 2024-07-10 129.205.113.199
Харуулах боломжгүй.
JamieKamara 2024-07-10 46.8.111.61
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-10 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-10 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-10 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-10 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-10 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-10 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-10 109.248.13.180
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-10 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-10 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-10 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-10 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-10 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-10 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-10 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-10 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-10 188.130.143.240
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-10 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-10 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-10 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-10 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-10 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-10 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-10 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-10 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-10 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-10 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-10 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-10 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-10 46.8.10.217
Харуулах боломжгүй.
LashawnTaylor 2024-07-10 109.248.128.176
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-10 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-10 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-10 46.8.17.157
Харуулах боломжгүй.
иргэн 2024-07-10 66.181.183.39
Баатархүү сайд. Арай юу???
MaryAnh 2024-07-10 188.130.129.158
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-10 139.5.218.168
bvtehgee
ToniThomson 2024-07-10 109.248.142.174
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-10 46.251.194.153
Зарим нь өнөадрөөс эхлээд зөвхөн тэнгэрийн л амьтад явна даа,
Хотын уугуул иргэн 2024-07-10 139.5.218.149
Эцсийн эцэст эд нар наанаа худлаа том том юм ярьж, цаанаа энэ сайд, дарга болох гэж л улайрч байгаа биздээ. ШИНЭ МАНАН буюу хуйвалдааны Засгийн газар төрлөө. Оюун-Эрдэнэ "мундаг" бодлогоо хэрэгжүүлээ гэж бодож байвал ёстой том эндүүрэл. Өөрийгөө унагах нүхээ бэлдлээ. Мэхт мэхэндээ гэдэг. Ингэх байсан юм бол МАН-д хэрэггүй саналаа өглөө
Зочин 2024-07-10 202.126.89.238
Талцуулж байдаг нь Данх өрөө биздээ. Яаж ийж байгаад ё.сайдын албан тушаалаас зуураад үлдчих санаатай ичих нүүргүй алиалагч.
Нэргүй 2024-07-10 66.181.160.37
Лу.Гантөмөр тэр чухал албыг дийлэх үү ??? Онц чухал салбар хариуцлаа шүү!!!
Нэргүй 2024-07-10 103.168.34.141
ждү гийн хулгайч одоо бүр том хусах нь дээ.
Бямбасайхан 2024-07-10 66.181.176.88
Энэ Чойжилсүрэн гэдэг хүнд Оюун-эрдэнэ их л өртөй юм байна даа
Үндсэндээ Эрчим хүчийг нураасан нөхрийг эргэн томиллоо
Нэргүй 2024-07-10 104.28.68.90
#Hyrelbaatarig unagaj ogsnii hols ym bish yy. Tenegyyd dund edin zasag meddeg hyn bvl balarna gj bdsn bh
Зочин 2024-07-10 203.91.115.42
Эвсээд ажил гэж байгаа шүү Андуураад эвсээд төрийн хөрөнгөнөөс идэж хулгайлж болохгүй шүү
Kkkk yuv ee 2024-07-10 202.55.188.33
nomin ged bayan ailiin usan tenegt mongol tur urtei yu. chadvargui setgelgui bolovsrol nimgen Bayan aav chinbatiinhaa alt yhsan mungunuuus undiisen tsagaan gartan