Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2024.07.10-нд нийтлэгдсэн

Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргажээ

Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргажээ

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн бэлэвсэн эхнэрийг "хэт даврагч" үзлийн хэрэгт буруутган Москвагийн шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байна. Юлия  Навальная одоогийн байдлаар Орост оршин суудаггүй тул "хэт даврагч нийгэмд оролцсон" гэх хэрэгт мөн адил буруутгагдаж байна гэж "TASS" агентлаг мэдээлэв.

Навальный нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Оросын сөрөг хүчний хамгийн чухал удирдагч байсан. Тэрээр "хэт даврах үзэл" гэх хэргээр 19 жил хоригдож байсан бөгөөд үүнийг улс төрийн зорилготой гэж үздэг. Навальный өнгөрсөн хоёрдугаар сард Хойд туйлын тойргийн шоронд нас баржээ. Оросын эрх баригчид түүнийг байгалийн шалтгаанаар нас барсан гэж мэдэгдсэн боловч бэлэвсэн эхнэр нь эсэргүүцэж буй. Навальнаягийн хувьд ерөнхийлөгч Путин нөхрийг нь эрүүдэн шүүж, өлсгөн, санаатайгаар хөнөөсөн гэж мэдэгдсэн юм.

Юлия Навальная баривчлах тушаалыг эгдүүцэж, "Путиныг бүү мартаарай. Тэр бол алуурчин, дайны гэмт хэрэгтэн. Тэрний байх ёстой газар бол шорон. Гаагын хаа нэгтээ, зурагттай тохилог өрөөнд бус Орост Алексейг хөнөөсөн колони шиг газар байх ёстой" гэж бичжээ.

Нөхрийнхөө ажил хэргийг үргэлжлүүлнэ гэж тангарагласан Навальнаяг Москвагийн шүүх эрэн сурвалжилж буй. Хэрэв Навальная Орост хөл тавих юм бол түүнийг шууд баривчилна. Энэхүү шүүхийн шийдвэр нь мөн 2021 оны зургадугаар сард "хэт даврагч" гэж ангилагдсан гурван байгууллагатай холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Эдгээр гурван байгууллага нь Навальныйтай ямар нэгэн байдлаар холбоотой аж.

Юлия Навальная өнгөрсөн гуравдугаар сард нөхрийнхөө оршуулах ёслолд оролцож чадаагүй. Тухайн үед тэрбээр аюулгүй байдлаа харгалзан үзэж, Оросоос гарсан байжээ. Навальная дараа нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй барууны удирдагч нартай уулзалдсан байна. Энэ сард тэрбээр АНУ-д төвтэй Хүний эрхийн сан буюу дэлхий даяар хүний ​​эрхийг сурталчлах, хамгаалах чиглэлээр ажилладаг ашгийн бус байгууллагын даргаар сонгогдсон. Шинээр авсан албан тушаал, үүрэг хариуцлагаа ашиглан Путины эсрэг тэмцэнэ гэж Навальная амлажээ.

 

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж