Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.07.10) хуралдаан 05 цаг 07 минутад гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Байнгын хорооны хуралдааныг даргалан явуулсан бөгөөд эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Д.Цогтбаатар гишүүнийг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатар нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орос, англи, герман, кхмер хэлний мэдлэгтэй. 1988 онд 14 дүгээр дунд сургууль, 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй.
1994-2002 онд Гадаад хэргийн яаманд ажилласан. 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, 2020-2024 онд Улсын Их Хурлын гишүүн, 2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга, 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна гэв. Түүний Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан нэр дэвшүүлж буйгаа Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ.
Байнгын хорооны даргад нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин асуулт асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.
Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүн:
- 1.Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Баасанжаргал
- 2.Улсын Их Хурлын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
- 3.Улсын Их Хурлын гишүүн Пүрэвжавын Сайнзориг
- 4.Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг
- 5.Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Сандаг-Очир
- 6.Улсын Их Хурлын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин
- 7.Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд
- 8.Улсын Их Хурлын гишүүн Даваагийн Цогтбаатар
- 9.Улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нара
- 10.Улсын Их Хурлын гишүүн Гончигдоржийн Уянгахишиг
Хүний эрхийн дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг дагнан хариуцах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД УЛСЫН Ц.ДАВААСҮРЭНГ НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 05 цаг 10 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцсэн. Уг дэд хороог УИХ дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Булгантуяа, Г.Дамдинням, З.Мэндсайхан, Б.Заяабал, УИХ дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Түвшин, Д.Цогтбаатар, ИЗНН-аас Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, ҮЭ-ээс Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, ХҮН намаас Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй байгуулах санал ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд нэр дурдсан гишүүдийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн.Тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан. Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлжээ. Тэрбээр 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга,1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна гэв.
Нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин Төсвийн байнгын хорооны хуульд заасан эрх, үүргийн хүрээнд ашиг сонирхлоос ангид байж чадах эсэхийг тодруулж, хариулт авлаа.
Ингээд Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
SarahHuang 2024-07-10 95.182.125.71
Харуулах боломжгүй.
StephanieMao 2024-07-10 46.8.193.111
Харуулах боломжгүй.
DebbieSummers 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LaurenWilliams 2024-07-10 46.8.106.247
Харуулах боломжгүй.
BrandiLambert 2024-07-10 46.8.213.90
Харуулах боломжгүй.
DarbyJohnson 2024-07-10 46.8.192.169
Харуулах боломжгүй.
PaolaHall 2024-07-10 46.8.222.8
Харуулах боломжгүй.
KristaHuynh 2024-07-10 46.8.22.87
Харуулах боломжгүй.
HannahChavez 2024-07-10 109.248.15.152
Харуулах боломжгүй.
MeganCollins 2024-07-10 45.87.253.100
Харуулах боломжгүй.
LatifahSefa 2024-07-10 188.130.129.188
Харуулах боломжгүй.
LaurenSmith 2024-07-10 45.84.176.150
Харуулах боломжгүй.
JenniferMarquez 2024-07-10 95.182.126.99
Харуулах боломжгүй.
ChristinaWright 2024-07-10 46.8.157.36
Харуулах боломжгүй.
ElisaLewis 2024-07-10 45.81.137.93
Харуулах боломжгүй.
BonnieLong 2024-07-10 46.8.223.82
Харуулах боломжгүй.
MichelleGruber 2024-07-10 46.8.23.198
Харуулах боломжгүй.
BrandyMathews 2024-07-10 45.11.21.7
Харуулах боломжгүй.
EbonyHamilton 2024-07-10 46.8.222.85
Харуулах боломжгүй.
JessicaRios 2024-07-10 46.8.22.79
Харуулах боломжгүй.
AshleySmith 2024-07-10 188.130.143.138
Харуулах боломжгүй.
HeidiPadilla 2024-07-10 185.181.247.234
Харуулах боломжгүй.
DanielaHosler 2024-07-10 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MeganGuevara 2024-07-10 188.130.128.82
Харуулах боломжгүй.
AliciaHillenburg 2024-07-10 188.130.142.43
Харуулах боломжгүй.
WhitneyBennett 2024-07-10 46.8.192.107
Харуулах боломжгүй.
JeniferGorrell 2024-07-10 109.248.204.204
Харуулах боломжгүй.
AnjanetteRad 2024-07-10 46.8.110.25
Харуулах боломжгүй.
JasmineWilliams 2024-07-10 109.248.139.216
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-07-10 109.248.13.54
Харуулах боломжгүй.
JulieLewis 2024-07-10 109.248.55.152
Харуулах боломжгүй.
JessicaButler 2024-07-10 46.8.23.9
Харуулах боломжгүй.
VictoriaMorton 2024-07-10 94.158.190.174
Харуулах боломжгүй.
KathleenRainey 2024-07-10 109.248.128.114
Харуулах боломжгүй.
AndreaGoeller 2024-07-10 45.87.252.146
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-10 45.87.253.15
Харуулах боломжгүй.
NatashaGodfrey 2024-07-10 109.248.14.132
Харуулах боломжгүй.
KimberlyMitchell 2024-07-10 45.81.136.244
Харуулах боломжгүй.
LisaAdams 2024-07-10 185.181.246.89
Харуулах боломжгүй.
ErikaJohnson 2024-07-10 185.181.246.91
Харуулах боломжгүй.
EricaParker 2024-07-10 45.11.21.134
Харуулах боломжгүй.
HeatherWilliams 2024-07-10 46.8.110.119
Харуулах боломжгүй.
AmandaAllen 2024-07-10 109.248.15.143
Харуулах боломжгүй.
CindyBigley 2024-07-10 45.15.72.143
Харуулах боломжгүй.
PattyBenton 2024-07-10 46.8.110.173
Харуулах боломжгүй.
StacyCrawford 2024-07-10 188.130.143.123
Харуулах боломжгүй.
LashundraMcgee 2024-07-10 188.130.137.13
Харуулах боломжгүй.
TeresaDavis 2024-07-10 188.130.128.112
Харуулах боломжгүй.
JamieKamara 2024-07-10 46.8.111.61
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-10 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-10 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-10 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-10 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-10 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-10 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-10 109.248.13.180
Харуулах боломжгүй.
AmyCook 2024-07-10 188.130.142.92
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-10 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-10 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-10 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-10 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-10 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-10 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-10 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-10 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-10 188.130.143.240
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-10 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-10 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-10 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-10 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-10 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-10 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-10 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-10 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-10 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-10 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-10 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-10 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-10 46.8.10.217
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-10 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-10 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-10 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-10 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-10 109.248.142.174
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-10 66.181.160.37
Энэ нөгөө 10%-ийн даваасүрэн мөн үү?? Энэ дахин сонгогдсон юм уу?? Монголчууд засрахгүй ээ!!
WendySchoenbaum 2024-07-10 45.84.176.100
Харуулах боломжгүй.