УИХ-ын гишүүн Э.Одбаяраас Засгийн газрын бүтэцтэй холбоотой тодруулж байна.
Тэрбээр, миний ойлгож байгаагаар хамтарч Засгийн газар байгуулж байгаа нам, эвслүүдийн хувьд шийдвэр гаргах түвшний хүмүүс буюу намын удирдлагуудын ойлголцол явж байгаатай холбоотой хугацаа уртасч байгаа болов уу гэж ойлгож байна.
Засаг, төртэй холбоотой асуудал бол том зүйл. Тиймээс баяр наадмын өмнө багатаж шийдье гэдэг шийдэл явж байгаа байх.
Ардчилсан намын тухайд Засгийн газарт найман хүн яригдаж байгаа гэх хариултыг өглөө.
Холбоотой мэдээ