Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОВ
"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон юм. Энэ хэргийг дөрвөн сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн.
"БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН ХЭРГИЙН ХУРЛЫГ 60 ХОНОГООР ХОЙШЛУУЛЛАА

Шүүхээс хэргийг өмнө нь 2023 оны зургадугаар сард нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм.
ЭХ ОРНООСОО УРВАСАН ХЭРГЭЭР ХОЁР ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж нарын хоёр хүнийг саатуулсан гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлсэн. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн үед Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав нарыг баривчилж, саатуулсан гэж мэдээлж байв. Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ХЭРГИЙГ ШҮҮНЭ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг өнгөрсөн долоо хоногт /2024.07.01/ товлосон боловч хохирогчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гарган, хурлыг долдугаар сарын 18-ны 13.30 цагт хүртэл хойшлуулсан.
Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “…Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Тэрбээр, Өмнөх шүүх хурлыг хийх гээд бараагүй. Өнөөдрийн хурлыг бас хойшлууллаа. Хэргийн шүүгдэгч нь шүүх хурлыг хойшлуулах гэж хичээдэг бол миний хувьд шүүх хурлаа нээлттэй, маш хурдан хугацаанд хийлгэх хүсэлтийг гаргаж байгаа. Би өөрийгөө шударга зарчим ярьж байна гэж бодож байна. Энэ сэтгүүлч ямар хэрэг хийсэн бэ эсвэл ажлаа хийсэн үү гэдгийг ард түмэн мэдэх ёстой. Миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулж, энэ ирцээр нь хурлаа хийх хүсэлтийг тавьсан. Шүүхийн зүгээс хурлыг нээлттэй явуулах боломжгүй гэж шийдвэрлэн, хойшлууллаа.
Дөрвөн улирал өнгөрчихөөд байхад яагаад өмгөөлөгч нь хэргийн материалтайгаа танилцаагүй байгаа юм бэ. Надаас үл хамаарч, шүүх хурал хойшилж байгаад бухимдаж байна. Намайг гэрээсээ гарч болно. Ингэхдээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооноос гарч болохгүй гэж байна. Үүнд би баярлахгүй байна. Асуудлыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тодоор шүүж өгөхийг хүсч байна" гэв.