"Допингийн шинжилгээ авах эрхгүй байгууллага шинжилгээ авах гэж байна"

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Наадам-2024

"Допингийн шинжилгээ авах эрхгүй байгууллага шинжилгээ авах гэж байна"

"Допингийн шинжилгээ авах эрхгүй байгууллага шинжилгээ авах гэж байна"

МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр/2024.07.09/ хуралдаж, улсын арслан Э.Оюунболдыг улсын наадамд барилдуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар Э.Оюунболдын барилдах эрхийг 2023 оны хоёрдугаар сарын 20-ноос 2025 оны зургадугаар сар хүртэл хасахаар боллоо. Өөрөөр хэлбэл түүний барилдах эрхийг хоёр жил дөрвөн сараар хассан аж. Угтаа Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг найман жилээр хассан билээ.

Тус шийдвэрийн дараа Э.Оюунболд арслан өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр "Би улсын наадамд л барилдах хүсэлтэй байна. Хэд давах нь хамаагүй. Допингийн холбооны Ж.Хатанбаатартай гэдэг хүнтэй уулзмаар байна. 2019 оны допингийн шинжилгээний хариугаа авмаар байна. 2022 онд намайг өвдөгний бэртэлтэй доголон байхад допинг илрүүлсэн. Би доголон байж хэнийг давна гэж допинг хэрэглэх юм бэ? 2019 онд допингийн холбооны эмч Энхсанаа гэдэг хүн миний шинжилгээнээс адууны бэлдмэл гарсан гэсэн. Адууны бэлдмэл хэрэглэсэн хүн ингээд байж байх уу? Намайг үргэлж дэмждэг Хэнтий нутгийн ард түмэн, Монголын ард түмнээ баярлуулмаар байна" гэжээ.

Мөн түүнтэй хамт байсан улсын арслан Х.Мөнхбаатар "Ахаас нь бас илрүүлсэн шүү дээ. Гэхдээ би жүдогийн тэмцээнд оролцоод л явж байсан. Ж.Хатанбаатар гэдэг хүнд учир байна. Тэр хүнийг тайлбар өгөхийг шаардаж байна. Ц.Магалжав бас ажлаа хиймээр байна. Энэ бөхчүүдийнхээ төлөө явмаар байна. Энэ хэдэн бөхчүүд чинь золиос болоод дууслаа. Бөхийн өргөө тоглолтоор дүүрэн байх чухал юм уу, бөхчүүдээр дүүрэн байх нь чухал юм уу?" гэв.

Харин допингийн шинжилгээнд бүдэрч улсын харцага цолоо хураалгасан аймгийн арслан Б.Бат-Орших "Одоогийн допингийн холбоо чинь хууль бус. Хуурамч тамга тэмдэг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо Ариунзаяа гэдэг хүн удирдаж байгаа гэсэн. Бөхчүүд минь энэ асуудал дээр нэгдээч. Миний асуудал биш гээд тоохгүй байх юм. Одоо наадмаар допингийн шинжилгээ авах эрхгүй байгууллага шинжилгээ авах гэж байна. Улсын бүртгэлд бүртгэлгүй хирнээ WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй гэдгээрээ шинжилгээ авна гэнэ. Ингэж болохгүй ш дээ. Энэ асуудал дээр бүгд дуугармаар байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж