Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Тэргүүн, ЦАСТ компанийг үүсгэн байгуулагч Нямрагчаагийн Баярсайханыг “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН” цол тэмдэгээр шагналаа.
Монголын барилгын салбарыг олон улсад таниулах, "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ыг барилгын салбарын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөллийн байгууллага болгон үүсгэн хөгжүүлж, өнөөдрийн түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулан, тууштай ажиллаж буйг болон Улаанбаатар хотын дүр төрхийг өнгө нэмэн өөрчилсөн оффис, нийтийн орон сууц, хаус хотхонууд, олон арван нийгэм ахуйн барилга байгууламжуудын төслүүдийг амжилттай удирдаж ашиглалтад хүлээлгэн өгч барилга-үл хөдлөх хөрөнгийн салбарт Олон улсын менежмент, чанарын стандартуудыг анхлан нэвтрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Тэргүүн, ЦАСТ компанийг үүсгэн байгуулагч Нямрагчаагийн Баярсайханыг “Монгол Улёын Гавьяат барилгачин цол тэмдэгээр шагналаа.
Холбоотой мэдээ