"Дархны төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирлыг "Эрдэнэ Монгол" нэгдлээс томилов

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

"Дархны төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирлыг "Эрдэнэ Монгол" нэгдлээс томилов

"Дархны төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирлыг "Эрдэнэ Монгол" нэгдлээс томилов

"Эрдэнэс Монгол" нэгдлээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томилж, өнөөдрөөс үүрэгт ажилдаа оржээ. Б.Чагнаадорж нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн дэд захирал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн санхүүгийн газрын захирал,“Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа үйлдвэрийн газарт захирлаар тус тус ажиллаж байсан.

Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг нэгтгэх замаар Үндэсний баялгийн санг эргэлтэд оруулахаар зорьж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн шинэ Засгийн газрын эхний томилгоо нь энэ юм. Өмнөх парламентын отгон чуулганаар батлагдсан Баялгийн сангийн тухай хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Тиймээс нэгдлийн компаниудын хоорондын үйл ажиллагааг уялдуулж, нэгдсэн стратегиар ажилласнаар эрдэс баялгийн салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтынхоо хүрээнд энэхүү томилгоог “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүнээс томилжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж