"Хамас бүлгэм энгийн иргэдээр нуувч хийж байна"

"Хамас бүлгэм энгийн иргэдээр нуувч хийж байна"

 "Хамас бүлгэм" өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-нд Израиль руу дайран орсноос хойш Газын зурваст геополитикийн хурцадмал байдал үүсээд есөн сар болж байна. Олон сар үргэлжилж буй мөргөлдөөн, түүний хор уршиг, олон улсын улс төрийн нөхцөл байдлын талаар Бээжин дэх Израилийн Элчин сайд Ирит Бен Аббатай ярилцлаа. Тэрбээр 2021 оноос Бээжинд Элчин сайдаар сууж байгаа юм.


Ирит Бен Абба

-Та Бээжингээс Монголд хэзээ ирсэн бэ. Таны  Монгол ирсэн зорилгыг тань сонирхож болох уу?

-Монголд болж буй эдийн засгийн форумыг сонирхохоор ирсэн. Дашрамд, танай улсын үндэсний их баяр наадмын нээлтийг үзье гэж бодож байна.

-Яг одоо Ойрхи-Дорнодын нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Хэдийгээр Ойрхи-Дорнодын асуудал монголчуудаас хол мэт боловч, бид нэг дэлхийн хүмүүс учраас дэлхий гуравдугаар дайны байдалд шилжин орох вий гэсэн болгоомжлолтой байгаа? 

-Израильд өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 7-нд болсон халдлагийн талаарх мэдээллийг та бүхэн цаг тухайд нь авсан байх. Халдлагаас өмнө хилийн зурвас тайван амгалан байсан. "Хамас" болон Израилийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд  дууссан. Мөн тэр үеэр еврей үндэстний баяр болж тохиосон тул ард иргэд гэр, гэртээ баяраа тэмдэглэж байсан.

Гэвч, аравдугаар сарын 7-нд "Хамас бүлгэм"-ийн террористууд Газын зурвасаас Израилийн хилийн суурингууд руу дайран орж ирсэн.

Тэд хамгийн эхэнд хил дагуух Израилийн цэргийн байгууламж руу нэвтэрч, тэнд байсан цэргүүдийг хөнөөж, бүх хяналтын камеруудыг унтраасан. Тиймээс тухайн цэргийн байгууламжуудад яг юу болсныг мэдэж болох нэг ч бичлэг харамсалтай нь үлдээгүй.

Барьцаалагдсан израйльчууд

Зарим сууринуудын хяналтын камерт үлдсэн бичлэгт  том ачааны машинтай, зэвсэглэсэн алан хядагч нар израильчуудыг хөөж очоод хөнөөж байсан. Израилийн хил дагуух 23 тосгонд "Хамас"-ын террористууд дайран орж, 1200 гаруй оршин суугчийг алсан. Тэд биеийг нь шатааж, хүчирхийлэл үйлдсэн. "Хамас"-ын террористууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн талаар НҮБ-ын тайланд дурдсан байдаг.

Дараа нь 4000 гаруй хүн цугларсан фестиваль руу дайрч, 400 орчим хүнийг хөнөөсөн. Тэд Израилийн хил дагуу амьдарч, аялж байсан 250 гаруй хүнийг барьцаалсан.

Үүнд хүүхэд, залуус, хөгшин настай хүмүүс багтаж байна. Хамгийн аймшигтай нь "Хамас"-ын террористууд хоёр нярай хүүхдийг барьцаалсан.  Тухайн өдрөөс хойш "Хамас"-тай холбоо тогтоох бүхий л арга хэрэглэж, барьцааны иргэдээ буцаан авах хэд хэдэн арга хэмжээ явуулсан.

-Барьцааны иргэдээс үлдсэн хүн байгаа юу?

-"Хамас"-тай хэлэлцээр хийж, барьцаалсан хүмүүсээ солилцож байна. Гэсэн хэдий ч Израилийн 120 гаруй хүн Хамасын барьцаанд хэвээр байна. Тэднээс 44 хүн нь нас барсан байх магадлалтай байгаа. Нас барсан ч хамаагүй иргэдийнхээ цогцосыг буцааж авчрах тал дээр Израилийн Засгийн газар ажиллаж байна Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн өдөр болгоныг зовлон, шаналалтай өнгөрүүлж байна. Үүнээс болж, Израильд хэд хэдэн жагсаал боллоо.

Израилийн цэргүүд барьцааны хүмүүсийг хайж байгаа. Үнэн хэрэгтээ хэн ч тэднийг хаана байгааг мэдэхгүй байна.

Хамгийн сүүлд Израилийн цэргүүд дөрвөн иргэнээ Газын зурвасаас олж авсан. Энэ дайн албан ёсоор аравдугаар сарын 7-нд эхэлсэн.

Ямар нэгэн байдлаар бид иргэдээ хамгаалахын тулд харуй арга хэмжээ авахаас өөр аргагүй шүү дээ.

-Хамас ямар учраас Израилийг онилох болсон бэ? 

-Газа бол жижигхэн газар нутагтай. Израильтай 60 км орчим хиллэдэг. Тэрхүү нарийхан зурваст хоёр сая гаруй хүн амьдардаг. Израилийн зүгээс 2007 оноос хойш Газын зурвас дахь үйл ажиллагаанд оролцохоо больсон байсан. Тэрнээс хойш "Хамас" бүлэглэл Палестины эрх баригчидтай мөргөлдөж эхэлсэн шүү дээ. Хамас Газын зурвасыг удирдаж байсан эрх баригчдыг хөөснөөр Рафах, Хан Юнис зэрэг хотуудад ноёрхлоо тогтоосон юм.

Газын зурвасын газар зүйн байршил

Израиль тухайн үед "Хамас"-ын террористуудаас сэрэмжилж байсан ч цэргийн арга хэмжээ авах гэж улайраагүй. Гэхдээ "Хамас" эрх мэдлээ тогтоосноос хойш Израилийг байнга сүрдүүлж байсан.

"Хамас" 2005 онд өөрсдийн үзэл суртал бүхий уриалга гаргасан байсан. Тэрхүү уриалгад, Израилийг устгаж, газар нутаг дээр нь  "Хамас" улсыг байгуулна бичсэн байдаг. Тэр уриалгаа биелүүлэх гэж "Хамас" олон удаа Израиль руу дайрсан байдаг юм. 2023 оны аравдугаар сарын 7-нд ч мөн адил Израилийг устгах зорилгоор Хамас дайрсан. Энэ бүлэглэл олон улсын хувьд алан хядагч гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн шүү дээ.

Түүнчлэн Ойрхи-Дорнодод Арабын нэгдсэн улс хамгийн хүчтэй. Израильд бүс нутагтаа найрамдалт харилцааг тогтоох зорилгоор Арабын засгийн газартай гэрээ байгуулах байсан. Үүнийг Иран эсэргүүцэж байсан нь бодит үнэн. Ираны хувьд "Хамас" бүлгэмтэй холбоотой гэдгийг олон улс хүлээн зөвшөөрдөг.

-Израилийн засгийн газар ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

-Израилийн засгийн газар алан хядах ажиллагааны дараа гурван чиглэлээр ажиллах болсон. Нэгд, "Хамас"-т цэргийн эрх мэдлийг олгохгүй байх, хоёрт, Палестины энгийн иргэдийг дайны талбараас нүүлгэн шилжүүлэх, гуравдугаарт, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зорьж байна. Ираны хувьд дайн эхэлснээс хойш Израиль руу 330 удаа пуужин харвасан тоо баримт бий. Хамас, Хезболла, Иран нь муслим шашинтай. Израиль бол өөр шашинтай учраас алан хядах ажиллагаа явуулсан байх.

Одоо дайн өргөжиж Хезболла бүлгэм Израиль руу довтлох болсон. Хезболлагийн хувьд "Хамас"-тай нэг ижил зорилготой. Бид дайны нөхцөл байдалд дасан зохицож амьдрах шаардлага гарч байна.

-Энэ дайнд хамгийн их хохирч буй нь Палестины энгийн иргэд. Олон мянган хүн дайнаас болж амиа алдсан. Гэхдээ олон улсын мэдээллийн агентлагууд Израилийг геноцид явуулж байна гэж шүүмжилдэг. Та энэ талаар тайлбар өгнө үү? 

-Түрүүн хэлсэнчлэн, Израилийн засгийн газар "Хамас"-ын террористуудын эсрэг ажиллагаа явуулж байгаа ч Газын зурвас нарийхан, жижигхэн газар нутагтай. Хадлага явуулснаас хойш "Хамас" энгийн иргэдийн байгууламжаас Израилийн эсрэг пуужин хөөргөж байна.  "Хамас"-ын террористууд энгийн иргэдийн дунд нуугдаж, дүрвэгсдийн хуарангаас Израиль руу дайрч байна. Манай улсын засгийн газар палестинчуудад хаана мөргөлдөөн гарч болзошгүй талаар аль болох хэмжээндээ анхааруулдаг.

Гэхдээ энгийн иргэд нүүх тоолонд террористууд тэдний дунд нуугдаж, яг адилхан байршлаа өөрчилж байна. Хамас бүлгэм өөрсдийн цэргийн баазгүй. Сургууль, эмнэлэг зэрэг газруудаас дайрдаг учир Израилийн цэргүүд тухайн байршилд террористуудын эсрэг ажиллагаа явуулахаас өөр аргагүйд хүрдэг.

Энэ үеэр энгийн иргэд амиа алдаж буй нь үнэхээр харамсалтай. Израилийн цэргүүд аль болох энгийн иргэдийг хамгаалах гэж хичээж буй ч, тэдний дунд нуугдсан террористуудын эсрэг дайрахаас өөр сонголт алга.

Израилийн засгийн газар эх орноо хамгаалах гэж хичээж байгаа ч амиа алдсан палестинчуудын төлөө маш их харамсаж байгаа. Гал зогсоох хэлэлцээр хурдан бүтээсэй л гэж бодож байна. "Хамас" байлдааны талбарт бус жирийн иргэдийн байгаа газраас дайралт хийж, энгийн номхон иргэдийг өмнөө бамбай хийж буй нь аймшигтай. Тэд гэм зэмгүй иргэдээр халхавч хийж байна шүү дээ.

Израилийн хувьд цахим орчинд  дайны талаар мэдээлэл цацах нь бага. Палестин гол төлөв дайны талаар мэдээлэл цахим орчинд гаргадаг тул олон улс нэг талыг баримлах хандлага илэрсэн нь үнэн.

-Израильд  улс төрийн болон эдийн засгийн, цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлж буй орон бий юу? 

-Олон жилийн турш Израиль АНУ-тай хамтран ажиллаж байсан. Тодорхой гэрээний дагуу АНУ-аас зэвсгийн тусламж ирдэг. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын Конгрессын танхимд үг хэлнэ. Үүнээс өмнө гал зогсоох хэлэлцээр хурдан бүтээсэй гэдэг найдлага тавьж байна. АНУ-ын хувьд "Хамас"-тай гал зогсоох зуучлагч орны хувьд хичээж ажиллаж байгаа гэж бодож байна.

-Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэрэв Трамп ялалт байгуулбал Израильд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх болов уу? 

-АНУ болон Израилийн хамтын ажиллагаа маш олон жилийн өмнөөс эхэлсэн. Трамп ерөнхийлөгч болох бол Израильд зэвсгийн тусламж үзүүлэхээ зогсооно гэж бодохгүй байна. Учир нь тухайн гэрээг Конгрессын бүх гишүүд болих эсэхийг шийдэхэд оролцдог. Трамп өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Израильтай найрсаг харилцаатай байсан. Хэрэв энэ удаад ерөнхийлөгч болбол мөн адил найрсаг харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.

Дайн сүүлийн долоон сар гаруй үргэлжилж байна. Энэ хүрээнд Израилийн засгийн газар эдийн засгаа хэрхэн тогтвортой байлгах бодлого явуулж байгаа вэ? 

-Хамас, Хезболлатай нэгэн зэрэг тулалдана гэдэг хүн хүч, эдийн засгийн хувьд асар их хохирол амсаж байгаа. Израилийн хувьд эдийн засгийн өсөлт нь 1.5 хувь болтлоо буурсан. Гэхдээ татварыг бага зэрэг нэмэх журмаар эдийн засгаа унагахгүйг хичээж байгаа.

-Монголчууд бол дэлхийд энх тайвныг эрхэмлэдэг хүмүүс. Дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг бид уриалдаг?

-Хэн ч дайныг хүсэхгүй шүү дээ. "Хамас" бүлгэм гал зогсоох хэлэлцээрт нэгдсэн мөчөөс эхлэн бүх зүйл хэвийн болох болно гэдгийг онцолмоор байна. Олон улс Израилийн засгийн газрыг буруутгаж байгаа ч эх орноо хамгаалах нь бүх удирдагчдын хийх зүйл юм. Гал зогсоох хэлэлцээр зургаан долоо хоногийн хугацаатай гурван үе шаттай. Энэ үе шатуудад байнгын гал зогсоож, барьцааны хүмүүсээ солилцох юм. Хэрэв Израиль өөрсдийн хүмүүсээ авч чадвал дайнд цаашид оролцохгүй. Дараа нь "Хамас" Газад өөрсдийн засаглалаа тогтоосон ч дипломат аргаар асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байна. Барьцааны хүмүүсээ аварч чадахгүй байна гэх шүүмжлэлээс болж, Израилийн улс төрд төвөгтэй байдал үүссэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

96 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-07-10 185.136.159.181

1946 оноос хойш нутгийн иргэд Палестинчуудыг алан хядаж аймаглан устгаж байгаа жинхэн т*******т тэнэмэл жүүдүүд болох Израйлчууд 10 сарын 17 гэх false flag attack өөрсдөө хийж хохирогч нь болж жүжээд бүхий л хэвлэл мэдээллээр дэлхий нийтийг тархийг угааж байна шдээ. Хүмүүс даанч дэндүү тархий угаалгасан байх юм даа. Аргагүй ч биздээ мөнгөний бодлогоос авахуулаад, улс төр, спорт, боловсрол, холливууд, медийг бүгдийг нь жүүдүүд атгаж Zionism суртачилдаг юм чинь.

Avatar

Нэргүй 2024-07-10 185.136.159.181

Израйл бол Ойрх Дорнодын бүсэд байнгийн дайн хийх гэж бгуулсан долларын эзэд болох Rothschild, Rockefeller гэх мэт гэр бүлүүдийн тоглоомын улс юм. Учир нь дайн мөнгөний эздэд үргэлж хамгийн ашигтай бизнес байсаар ирсэн. Жүүд гаралтай эдгээр бүлэглэл АНУ-н Federal Reserve гэх хувийн банкныг байгуулж 1913 онд доллар хэвлэх онцгой эрхийг засгийн газраас нь салгаж авснаар тэдний дэлхий дахиныг санхүүгээр боолчлох ноёрхол бүрэн эхэлсэн. Гэсэн хэдийг одоо цаг үе эргэж петро-доллар нуран унаж байна.

Avatar

Tugs 2024-07-10 66.181.160.38

"Хамас бүлгэм энгийн иргэдээр нуувч хийж байна" гэснээс "Хамас энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байна" гэсэн бол утга нь арай дээрдэх бн.

Avatar

хуцдаг эргүү гөлөг 2024-07-10 103.168.34.194

Тархиа угаалгасан мал минь хол очиж өвсөө ид…. Эх орон ард иргэдээ өмгөөлөн боссон босогчид яах лээрэ ард иргэдээрээ бамбай хийдэг юм. Барууны чөтгөрүүд энгийн иргэдийг гноцид хийж хядаж байгаагаа зөвтгөх гэсэн пропаганда, чам мэт шиг эргүүнүүдэд зориулж байгаа юм тэд.

Avatar

Нэргүй 2024-07-10 185.136.159.181

Яг үнэн хэллээ. Монголд CNN BBC гэх мэт main stream media-г үнэн гэж боддог sheeple олон бнөө. Зүүнтий үзэл либералзмийг суртачилдаг нео-колончлогчдийн ухуулагчид ч их байна. Элбэгдорж, Ц.Оуюнгэрэл, элийрэгч Уянга, Батүүл гэх мэт. За тэгээд учир мэдэхгүй жүүдүүдийн соёлын марксистийг шүтсэн gen z гээд оюун ухаан нь самуурсан хүүхэд залуус дүүрэн. Сэрж сэхэж ухаарах болтугай.

Avatar

JaimeShine 2024-07-10 109.248.205.130

Харуулах боломжгүй.

Avatar

SarahHuang 2024-07-10 95.182.125.71

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieMao 2024-07-10 46.8.193.111

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieSummers 2024-07-10 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenWilliams 2024-07-10 46.8.106.247

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiLambert 2024-07-10 46.8.213.90

Харуулах боломжгүй.

Avatar

DarbyJohnson 2024-07-10 46.8.192.169

Харуулах боломжгүй.

Avatar

PaolaHall 2024-07-10 46.8.222.8

Харуулах боломжгүй.

Avatar

KristaHuynh 2024-07-10 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

HannahChavez 2024-07-10 109.248.15.152

Харуулах боломжгүй.

Avatar

MeganCollins 2024-07-10 45.87.253.100

Харуулах боломжгүй.

Avatar

LatifahSefa 2024-07-10 188.130.129.188

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenSmith 2024-07-10 45.84.176.150

Харуулах боломжгүй.

Avatar

ElisaLewis 2024-07-10 45.81.137.93

Харуулах боломжгүй.

Avatar

BonnieLong 2024-07-10 46.8.223.82

Харуулах боломжгүй.

Avatar

AngelCarter 2024-07-10 46.8.107.17

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleGruber 2024-07-10 46.8.23.198

Харуулах боломжгүй.

Avatar

BrandyMathews 2024-07-10 45.11.21.7

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHamilton 2024-07-10 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRios 2024-07-10 46.8.22.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleySmith 2024-07-10 188.130.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiPadilla 2024-07-10 185.181.247.234

Харуулах боломжгүй.

Avatar

DanielaHosler 2024-07-10 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MeganGuevara 2024-07-10 188.130.128.82

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaHillenburg 2024-07-10 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyBennett 2024-07-10 46.8.192.107

Харуулах боломжгүй.

Avatar

JeniferGorrell 2024-07-10 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

AnjanetteRad 2024-07-10 46.8.110.25

Харуулах боломжгүй.

Avatar

JasmineWilliams 2024-07-10 109.248.139.216

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-07-10 109.248.13.54

Харуулах боломжгүй.

Avatar

JulieLewis 2024-07-10 109.248.55.152

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaButler 2024-07-10 46.8.23.9

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaMorton 2024-07-10 94.158.190.174

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenRainey 2024-07-10 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaGoeller 2024-07-10 45.87.252.146

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-10 45.87.253.15

Харуулах боломжгүй.

Avatar

NatashaGodfrey 2024-07-10 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyMitchell 2024-07-10 45.81.136.244

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAdams 2024-07-10 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaJohnson 2024-07-10 185.181.246.91

Харуулах боломжгүй.

Avatar

EricaParker 2024-07-10 45.11.21.134

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWilliams 2024-07-10 46.8.110.119

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaAllen 2024-07-10 109.248.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

CindyBigley 2024-07-10 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

PattyBenton 2024-07-10 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCrawford 2024-07-10 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

LashundraMcgee 2024-07-10 188.130.137.13

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaDavis 2024-07-10 188.130.128.112

Харуулах боломжгүй.

Avatar

JamieKamara 2024-07-10 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaLove 2024-07-10 45.90.196.129

Харуулах боломжгүй.

Avatar

AngelHarris 2024-07-10 95.182.126.73

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-07-10 46.8.10.50

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorrison 2024-07-10 109.248.55.214

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineFonoti 2024-07-10 188.130.188.249

Харуулах боломжгүй.

Avatar

PinkyBurke 2024-07-10 188.130.129.74

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMay 2024-07-10 109.248.13.180

Харуулах боломжгүй.

Avatar

AmyCook 2024-07-10 188.130.142.92

Харуулах боломжгүй.

Avatar

MaryJohnson 2024-07-10 45.90.196.230

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaMore 2024-07-10 185.181.246.74

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieScott 2024-07-10 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

AngelSanchez 2024-07-10 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-07-10 5.183.130.135

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSmith 2024-07-10 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJones 2024-07-10 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleJones 2024-07-10 188.130.210.110

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaWilliams 2024-07-10 46.8.107.40

Харуулах боломжгүй.

Avatar

MariaSanchez 2024-07-10 188.130.143.240

Харуулах боломжгүй.

Avatar

PrincessLee 2024-07-10 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJohnston 2024-07-10 188.130.220.216

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenJacobs 2024-07-10 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyMoore 2024-07-10 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrown 2024-07-10 188.130.221.51

Харуулах боломжгүй.

Avatar

ErinSmith 2024-07-10 109.248.142.63

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWilliams 2024-07-10 95.182.127.18

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAdams 2024-07-10 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

JudyGriego 2024-07-10 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

JolettRogers 2024-07-10 46.8.56.214

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHill 2024-07-10 46.8.22.144

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-10 188.33.240.203

халтар хамасуудыг бүгдийг устгах хэрэгтэй

Avatar

JodyMeienburg 2024-07-10 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

TashaAdams 2024-07-10 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

BeverlyHagewood 2024-07-10 46.8.10.217

Харуулах боломжгүй.

Avatar

LashawnTaylor 2024-07-10 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

MaiJohnson 2024-07-10 45.90.196.231

Харуулах боломжгүй.

Avatar

SusanBowen 2024-07-10 188.130.137.207

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSummers 2024-07-10 46.8.17.157

Харуулах боломжгүй.

Avatar

СОГТУУ МОНГОЛ 2024-07-10 202.21.110.94

БҮЛГЭМ ЭНЭ ТЭР ГЭЭД Л ЮУ Л БИЧЭЭД БАЙНА ДАА….

Avatar

Haha 2024-07-10 103.168.34.202

TIIM

Avatar

MaryAnh 2024-07-10 188.130.129.158

Харуулах боломжгүй.

Avatar

ToniThomson 2024-07-10 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

WendySchoenbaum 2024-07-10 45.84.176.100

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж