УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар өчигдөр /2024.07.09/зарим Байнгын хороодын дарга нарыг баталлаа. Ингэхдээ Ардчилсан намаас гурав, ХҮН намаас хоёр, МАН-аас таван байнгын хорооны дарга сонгов. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг хүргэж байна.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ
УИХ дахь МАН-бүлгээс санал болгосноор Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль
- 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежер
- 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал
- 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын дарга,
- 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2008-2012 онд Монголын төмөр зам ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын дарга
- 2016 оноос УИХ-ын гишүүн
- 2017-2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2019 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
- 2020 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЦОГТБААТАР
УИХ дахь МАН-бүлгээс санал болгосноор Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонгов. УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бол Хууль зүйн байнгын хорооны даргаар улиран сонгогдов.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- 1988 онд 14 дүгээр дунд сургууль
- 1994 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль
- 1998 онд Австралийн Үндэсний их сургууль төгссөн. Улс төр судлаач, олон улсын хуульч мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1994-2002 онд Гадаад хэргийн яаманд ажилласан
- 2002-2008 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
- 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2011-2012 онд Ерөнхий сайдын зөвлөх
- 2012 онд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
- 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
- 2016-2020 онд УИХ-ын гишүүн
- 2016-2018 онд Хүний эрхийн дэд хорооны дарга
- 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
- 2020-2024 онд УИХ-ын гишүүн
- 2023-2024 онд Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН
УИХ дахь МАН-бүлгээс санал болгосноор Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг сонгов. Тэрбээр УИХ-д тав дахь удаагаа улиран сонгогдсон бол Төсвийн байнгын хорооны даргаар гурав дахь удаагаа сонгогдлоо.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
- 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагийн менежер
- 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
- 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
- 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
- 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
- 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
- 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
- 2008-2012 онд УИХ-ын гишүүн
- 2009-2010 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн
- 2012-2014 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
- 2016-2020 онд УИХ-ын гишүүн
- 2017-2020 онд Эрчим хүчний сайд 2020-2024 онд УИХ-ын гишүүн
- 2023 оноос Барилга, хот байгуулалтын сайд
- 2024 онД УИХ-ын гишүүн ээр сонгогдсон
АҮБХ-НЫ ДАРГА С.ГАНБААТАР
УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгоод буй. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ МЭРГЭЖИЛ:
- 1985 онд Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль
- 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1988-1989 онд МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл
- 1989-1991 онд Политехникийн дээд сургууль
- 1991-1993 онд ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
- 2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2001-2002 онд ХААН банк, Тусгай активын газрын захирал
- 2002-2003 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш
- 2003-2005 онд Удирдлагын академи, багш
- 2004-2005 онд УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
- 2007-2012 онд МҮЭХ-ны ерөнхийлөгч, Боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга
- 2012-2016 онд УИХ-ын гишүүн
- 2017-2020 онд МАХН-ын дэд дарга
- 2020-2024 онд УИХ-ын гишүүн
- 2024 оноос УИХ-ын гишүүн
БОХХААБХ-НЫ ДАРГА Б.БЕЙСЕН
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсенийг сонголоо.
УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ МЭРГЭЖИЛ:
- 1982-1988 онд АУДС, хүний их эмч /мэс засалч/ Анагаах ухааны магистр, клиникийн профессор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1988-1997 онд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч
- 1997-2007 онд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- 2007 онд Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн газрын дарга
- 2007-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч
- 2012-2016 онд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга
- 2016 оноос Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч
- 2020-2024 онд УИХ-ын гишүүн
- 2024 оноос УИХ-ын гишүүн
БСШУСБХ-НЫ ДАРГА Ч.УНДРАМ
УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгоод буй. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон.
ТӨГССӨН СУРГУУЛЬ МЭРГЭЖИЛ:
- 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
- 1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургууль
- 2003 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /бакалавр/
- 2004 онд Лондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль /магистр/
- 2010 онд Япон Улсын Нагоя их сургуулийн эдийн засгийн сургууль, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер
- 2007-2008 онд Япон Улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
- 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор
- 2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор
- 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга
- 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
- 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал
- 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессор
- 2020-2024 онд УИХ-ын гишүүн
- 2024 онд УИХ-ын гишүүн
ЁЗДБХ-НЫ ДАРГА Б.БАЯРБААТАР
УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосноор УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар сонголоо. Тэрбээр намын жагсаалтаар анх удаа УИХ-д сонгогдоод байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ МЭРГЭЖИЛ:
- 1988-1998 онд нийслэлийн 48 дугаар сургууль
- 1998-1993 онд Шихихутаг хууль зүйн дээд сургууль
- 2020-2021 онд Шихихутаг хууль зүйн дээд сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Эрх зүй мэргэжилтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2003-2004 онд УИХ-ын Тамгын газар, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах
- 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
- 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
- 2008-2011 онд УИХ дахь МАН-ын бүлэгт ахлах референт
- 2011-2012 онд МАН-ын Удирдах зөвлөлийн хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
- 2012-2016 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
- 2016-2020 онд МАН-ын Удирдах зөвлөлийн МАН-ын ажлын албаны намын зохион байгуулалтын газрын дарга
- 2020-2024 онд МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга
- 2024 оноос УИХ-ын гишүүн болсон
ИЦББХ-НЫ ДАРГА Ж.ЗОЛЖАРГАЛ
ХҮН намаас санал болгосны дагуу УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг сонголоо. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан юм.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- 1999-2004 онд ОХУ-ын Санкт Петербург хотын Уул уурхайн их сургууль нефтийн инженер
- 2008-2010 онд Токио хотын Технологийн их сургуулийг хөгжлийн инженерчлэлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2004-2008 онд Монголын алт компани/МАК/-д инженер
- 2010-2016 онд Монголын алт компани/МАК/-д газрын захирал, төслийн менежер
- 2017-2018 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагад зах зээлийн шинжээч
- 2018-2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвлөх
- 2018-2024 онд Монгол инженер, Инженерийн шийдэл нэрвтрүүлгийн зөвлөх, хөтлөгч
- 2021-2022 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт төслийн зөвлөх
- 2023-2024 онд Азийн хөгжлийн банк төслийн зөвлөх
- 2019-2024 онд Монгол нүүрс ассиоциацийн гүйцэтгэх захирал
- 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
НББХ-НЫ ДАРГА Л.ЭНХНАСАН
ХҮН намаас санал болгосноор УИХ-ын гишүүн Л.Энхнасанг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо. Тэрбээр намын жагсаалтаар УИХ-д сонгогдоод буй.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- Австрали улсын Монашийн их сургуулийг олон улсын аялал жуулчлалын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2000 – 2004 онд Дэд бүтцийн яамны Зам тээвэр харилцаа холбоо, аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтэн
- 2004-2005, 2007 – 2009 онд Зам тээвэр аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын салбар хариуцсан мэргэжилтэн
- 2009 – 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын орлогч дарга
- 2010 – 2024 онд Тахько ХК-ийн гүйцэтгэх захирал
- 2024 оноос Тахько ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2024 онд УИХ-ын гишүүн болсон
ЭЗБХ-НЫ ДАРГА Р.СЭДДОРЖ
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосноор УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонголоо.
БОЛОВСРОЛ МЭРГЭЖИЛ:
- 1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 10 жилийн дунд сургууль
- 2002 онд “Хан-Уул” дээд сургуулийг бизнесийн эдийн засагч, хэрэглээний математикийн бакалавр мэргэжлээр
- 2008 онд Удирдлагын академийг Нийгмийн ухааны магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2002-2006 онд “Ажнай” корпорацын төслийн менежер
- 2004-2007 онд УИХ-ын гишүүний туслах-бие төлөөлөгч
- 2009-2010 онд “Тавантолгой” ХК-д санхүү хангамж хариуцсан дэд захирал
- 2020-2024 онд Өмнөговь аймгийн Засаг дарга
- 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон
Г.ХОРОЛ
JaimeShine 2024-07-10 109.248.205.130
Харуулах боломжгүй.
SarahHuang 2024-07-10 95.182.125.71
Харуулах боломжгүй.
StephanieMao 2024-07-10 46.8.193.111
Харуулах боломжгүй.
DebbieSummers 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LaurenWilliams 2024-07-10 46.8.106.247
Харуулах боломжгүй.
BrandiLambert 2024-07-10 46.8.213.90
Харуулах боломжгүй.
DarbyJohnson 2024-07-10 46.8.192.169
Харуулах боломжгүй.
PaolaHall 2024-07-10 46.8.222.8
Харуулах боломжгүй.
HannahChavez 2024-07-10 109.248.15.152
Харуулах боломжгүй.
LatifahSefa 2024-07-10 188.130.129.188
Харуулах боломжгүй.
LaurenSmith 2024-07-10 45.84.176.150
Харуулах боломжгүй.
ChristinaWright 2024-07-10 46.8.157.36
Харуулах боломжгүй.
ElisaLewis 2024-07-10 45.81.137.93
Харуулах боломжгүй.
BonnieLong 2024-07-10 46.8.223.82
Харуулах боломжгүй.
MichelleGruber 2024-07-10 46.8.23.198
Харуулах боломжгүй.
BrandyMathews 2024-07-10 45.11.21.7
Харуулах боломжгүй.
EbonyHamilton 2024-07-10 46.8.222.85
Харуулах боломжгүй.
JessicaRios 2024-07-10 46.8.22.79
Харуулах боломжгүй.
AshleySmith 2024-07-10 188.130.143.138
Харуулах боломжгүй.
HeidiPadilla 2024-07-10 185.181.247.234
Харуулах боломжгүй.
DanielaHosler 2024-07-10 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MeganGuevara 2024-07-10 188.130.128.82
Харуулах боломжгүй.
AliciaHillenburg 2024-07-10 188.130.142.43
Харуулах боломжгүй.
WhitneyBennett 2024-07-10 46.8.192.107
Харуулах боломжгүй.
AnjanetteRad 2024-07-10 46.8.110.25
Харуулах боломжгүй.
JasmineWilliams 2024-07-10 109.248.139.216
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-07-10 109.248.13.54
Харуулах боломжгүй.
JulieLewis 2024-07-10 109.248.55.152
Харуулах боломжгүй.
JessicaButler 2024-07-10 46.8.23.9
Харуулах боломжгүй.
VictoriaMorton 2024-07-10 94.158.190.174
Харуулах боломжгүй.
KathleenRainey 2024-07-10 109.248.128.114
Харуулах боломжгүй.
AndreaGoeller 2024-07-10 45.87.252.146
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-10 45.87.253.15
Харуулах боломжгүй.
NatashaGodfrey 2024-07-10 109.248.14.132
Харуулах боломжгүй.
KimberlyMitchell 2024-07-10 45.81.136.244
Харуулах боломжгүй.
LisaAdams 2024-07-10 185.181.246.89
Харуулах боломжгүй.
ErikaJohnson 2024-07-10 185.181.246.91
Харуулах боломжгүй.
EricaParker 2024-07-10 45.11.21.134
Харуулах боломжгүй.
HeatherWilliams 2024-07-10 46.8.110.119
Харуулах боломжгүй.
AmandaAllen 2024-07-10 109.248.15.143
Харуулах боломжгүй.
CindyBigley 2024-07-10 45.15.72.143
Харуулах боломжгүй.
PattyBenton 2024-07-10 46.8.110.173
Харуулах боломжгүй.
StacyCrawford 2024-07-10 188.130.143.123
Харуулах боломжгүй.
LashundraMcgee 2024-07-10 188.130.137.13
Харуулах боломжгүй.
TeresaDavis 2024-07-10 188.130.128.112
Харуулах боломжгүй.
JamieKamara 2024-07-10 46.8.111.61
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-10 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-10 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-10 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-10 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-10 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-10 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-10 109.248.13.180
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-10 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-10 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-10 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-10 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-10 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-10 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-10 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-10 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-10 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-10 188.130.143.240
Харуулах боломжгүй.
MicheleMargol 2024-07-10 45.90.196.146
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-10 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-10 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-10 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-10 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-10 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-10 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-10 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-10 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-10 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-10 46.8.56.214
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-10 66.181.179.198
pisdaaaaaaaa ger buliin hucherhiilegchiig turd oruulj dahin songjihl baidag heleh ug bn uuu yanhnaa hiigeed yavaachee zarimn arai heterlee yahna ch baih shig a*******n ch baih shig ger buliin hucherhiilegch ch bh shig
StephanieHill 2024-07-10 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-10 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-10 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-10 46.8.10.217
Харуулах боломжгүй.
LashawnTaylor 2024-07-10 109.248.128.176
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-10 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-10 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-10 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-10 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-10 109.248.142.174
Харуулах боломжгүй.
WendySchoenbaum 2024-07-10 45.84.176.100
Харуулах боломжгүй.