“Малчдын авсан зээл приус болчихгүй байхад анхаарах ёстой”

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

“Малчдын авсан зээл приус болчихгүй байхад анхаарах ёстой”

“Малчдын авсан зээл приус болчихгүй байхад анхаарах ёстой”

“Шинэ хоршоо” хөтөлбөрөөр дамжуулж, малчдад жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаа ч зээлийн эргэн төлөлтөд анхаарах шаардлага үүсч буй аж. Учир нь, малчид хоршоо байгуулж зээл авсан атлаа хоршооныхоо дансыг нягтландаа бариулчихсан,  удирдлага, гишүүд нь хяналт тавьдаггүй. Бизнес төслөө малчид өөрсдөө бичиж чаддаггүй, мөн авсан зээлээ приус машинд зарцуулахгүй гэх баталгаа байхгүй аж. Иймд эдгээр асуудалд анхаарах шаардлага байгааг “Монголын эдийн засгийн форум-2024” чуулганд оролцсон Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Сугар мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Шинэ хоршоо хөтөлбөрөөр дамжуулж өнөөдрийн байдлаар 1758 хоршооны 5600 малчинд 200 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Уг хөтөлбөр нь хөдөө аж ахуйн салбарын эдийг засаг хөгжих, Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх үйл явдал болсон.  Хоршооны зээл дээр анхаарууштай зүйл нь малчид зээл авахдаа бизнес төсөл төлөвлөгөө боловсруулах ёстой.   Сая малчид хоршооны зээлд хамрагдахад төсөл бичихэд нь тодорхой хүмүүс дэмжлэг үзүүлсэн.

Цаашид малчид өөрсдөө бизнес төлөвлөгөө төслөө боловсруулдаг мэдлэг боловсролтой болох.

Үүнд нь  төр засгийн зүгээс болоод банкнаас дэмжлэг үзүүлэх шаардлага байна.  Хүний бичсэн төслөөр бизнес хийнэ гэдэг маш утгагүй зүйл. Төслөө өөрсдөө боловсруулдаг эдийн засгийн боловсролтой байх ёстой.

Хоёрдугаарт, олгосон зээлийн эргэн төлөлтөд анхаарах шаардлага байна. Мөн  зээлийг зөв зүйлдээ зарцуулж чадаж байна уу гэдэгт анхаарах. Зарим аймаг дээр нэг малчин хоршооныхоо нягтлангаар бүх дансаа бариулчихсан, төсөл нь зөв явж байна уу, буруу явж байна уу гэдгийг анхаардаг, хоршооны тэргүүлэгч, гишүүд маш бага байна. Олгосон зээлийн эргэн  төлөлтөд банкнаас гадна Хөдөө аж ахуйн яам, Зээлийн батлан даалтын сан анхаарч чадвал энэ мөнгө эргээд эдийн засгийн эргэлтэд зөв орно.

Хоршооны зээл дээр 80-100 хувь хүртэл Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаад өгсөн. Яаж тэр мөнгийг хэд дахин өсгөх вэ гэдэг дээр малчид хөдөө аж ахуйн салбарынхан эдийн засгийн томоохон сургалт зөвлөгөө өгдөг бизнес инкубатор төв маш олон байгуулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, олсон орлогоо Ланд-200, приус машин болдог биш илүү их мөнгө олдог бизнес байх ёстой гэдэг дээр хандлагыг нь өөрчлөх, хүмүүсийг эдийн засгийн мэдлэгтэй болгох шаардлага байна.

Амьдралын туршлагаас харахад, зарим хүмүүс зээл аваад үр ашигтай ажиллаж, их хэмжээний орлого олоод эхлэнгүүтээ машин болгож байгаа нь санхүүгийн боловсрол муу байгаагийн хэлбэр” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж