Санамж бичигт Татварын албаны шинэчлэл, ил тодын хөтөлбөрийн хүрээнд татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, татварын таатай орчинг бүрдүүлэх, “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдэд урамшуулал олгох тухай хууль”-ийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлт гаргах, улмаар ТЕГ, МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, татварын хууль тогтоомжийг сайжруулах, өөрчлөн шинэчлэх, давхардал хийдлийг арилгах, талуудын эрх, үүрэг, хариуцлагын тэнцвэрийг бий болгох чиглэлээр эрх зүйн актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газарт оруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.
Хамтарч ажиллах санамж бичгийн талаар Татварын Ерөнхий Газрын дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ “…..Татварын байгууллага төрийн үйлчилгээг жинхэнэ ёсоор татвар төлөгчдөд хүргэх бүхий л бололцоог бүрдүүлж, татварын хууль тогтоомжид бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, Үндэсний татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг бизнес эрхлэгчдэд шуурхай, хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүргэх тогтолцоог бий болгож, татварын алба болон бизнесийн байгууллагуудын түншлэлийг бэхжүүлж, бизнес эрхлэгчдийн татвар төлөлт түүнд тавих хяналтыг боловсронгуй болгоход хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрэх ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Г.Дарь