Виктор Орбан Бээжинг ятгах гэж айлчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Виктор Орбан Бээжинг ятгах гэж айлчилсан уу?

Виктор Орбан Бээжинг ятгах гэж айлчилсан уу?

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Даваа гаригт Бээжинд Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзсан. Орбан Хятадад айлчлахаасаа өмнө энх тайвны айлчлал хийж, Москва болон Киевт очсон юм. Орос 2022 онд Украинд довтолсны дараа Орбан Москвад сайн ханддаг байснаараа барууны орнуудын шүүмжлэлд өртсөн байдаг.

Гэхдээ Бээжинд айлчлах болсноо “Энх тайвны даалгава 3.0” гэж нэрлэснээр геополитикийн асуудалд энхийг сахисан байр суурьтай байгаа гэдгээ батлах гэж оролдсон бололтой.

Вашингтод болох “NATO”-гийн дээд хэмжээний уулзалтаас нэг хоногийн өмнө Орбан Хятадад ирсэн. Энэ нь Украины асуудалд Хятадыг нааштай хандахад туслах зорилготой юм. Учир нь Бээжин бол дэлхийн хоёрдох том гүрэн учир Оросыг ятгаж чадна гэж “NATO” үзэж буй. Оросын ойрын холбоотон Хятад “NATO”-гийн хэлэлцэх асуудлуудын нэг болжээ. Учир нь Орост хэрэгтэй байгаа бараа бүтээгдэхүүн, туслалцааг Хятад хангадаг гэж таамаглаж буй.

Бээжин үүнийг үгүйсгэдэг бөгөөд төвийг сахисан байр сууриа алдахгүй гэж удаа дараа мэдэгдсэн юм. Виктор Орбан, Ши Жиньпин нар голчлон Украины асуудлаар ярилцсан бөгөөд Хятад улс хамтран ажиллахад таатай байна гэж хэлснийг “CNN” онцолжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад, Унгар хоёр Украины асуудлаарх үндсэн санаа бодол нэг гэж мэдэгдсэн бөгөөд АНУ болон түүний холбоотнууд Киевийг зэвсгээр хангаж, мөргөлдөөнийг өдөөж байна гэж буруутгасан байна. Тэрбээр "Бүх том гүрнүүд сөрөг нөлөөлөл биш харин эерэг нөлөөлөл үзүүлж байж л мөргөлдөөн аль болох хурдан дуусах болно” гэж Ши Жиньпин “CCTV”-д хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж