Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан робот нохой бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан робот нохой бүтээжээ

Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан робот нохой бүтээжээ

Өмнө нь харааны бэрхшээлтэй хүмүүс тусгай сургалттай нохдыг хөтөч болгон хамт байдаг байсан бол одоо зургаан хөлт робот нохдыг ашиглах боломжтой болсон гэж Шанхай дахь судалгаа, хөгжлийн багийнхан мэдэгдэв.

Одоогоор туршилтын журмаар ашиглаж буй робот нохой нь камер, мэдрэгчээр дамжуулан орчныг хянаж, өөрийгөө удирдах чадвартай бөгөөд үүнийг хөтөч нохойнууд хийж чаддаггүй аж. Робот нохой нь англи бульдог нохойн хэмжээтэй бөгөөд хиймэл оюун ухаан дээр суурилсан дуу хоолой таних, маршрут төлөвлөх, гэрлэн дохио таних зэрэг чадвартай.

Мөн харааны бэрхшээлтэй эзэнээ сонсож, ярьж, харилцаж чаддаг.

Робот нохой нь зургаан хөлтэй бөгөөд энэ нь тэнцвэртэй алхах боломжийг олгож, эзнээ бүдэрч унасан үед түших үүрэгтэй гэдгийг судалгааны хүрээлэн онцолжээ. “Гурван хөлөө өргөхөд камерын штатив шиг бусад гурван хөл зогссон хэвээр байна. Энэ бол хамгийн тогтвортой хэлбэр” гэж Шанхай дахь Жяо Тонг их сургуулийн Механик инженерийн сургуулийн судалгааны багийн ахлагч, профессор Гао Фэн хэлэв.
Харааны бэрхшээлтэй 41 настай Ли Фэй, 42 настай Жу Сибин нар туршилтанд оролцож байна. Тэд харилцан ярилцах боломжтой нохой нь амьдралыг амархан болгоход тусалсан гэж хэлжээ.

"Хэрэв энэ робот хөтөч нохой зах зээлд гарч ирвэл би ганцаараа аялах үед тулгардаг зарим асуудлыг шийдэж чадна" гэж Ли хэлэв. Мөн "Жишээ нь, хэрэв би ажил, эмнэлэг эсвэл супермаркет руу явахыг хүсч байвал ганцаараа гарч чадахгүй бөгөөд гэр бүл эсвэл сайн дурынхантайгаа хамт явах ёстой. Харин робот нохойтой бол ганцаараа санаа зоволтгүй гарч чадна” гэжээ. Робот нохойг мөн Австрали, Их Британи зэрэг орнуудад туршиж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж