Либерийн ерөнхийлөгч цалингаа 40 хувиар бууруулна

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Либерийн ерөнхийлөгч цалингаа 40 хувиар бууруулна

Либерийн ерөнхийлөгч цалингаа 40 хувиар бууруулна

Либерийн ерөнхийлөгч Жозеф Боакаи цалингаа 40 хувиар бууруулахаа мэдэгдлээ. Ингэснээр хариуцлагатай засаглалын жишиг тогтоож, ард иргэдтэйгээ нэгдмэл байдлаа харуулж чадна гэж тэрбээр тайлбарлажээ. Сүүлийн жилүүдэд либерчүүд амьжиргааны өртөг нэмэгдэж байна гэж засгийн газраа шүүмжилж буй. Тиймээс ерөнхийлөгч Боакаи засгийн газрын ажилчдынхаа цалинг хянаж, өөрийн цалингаа хасч, хэрэгтэй салбарт нь зарцуулах болно гэж амлав.

Баруун Африкийн тус газарт таван хүн тутмын нэг нь өдөрт 2 ам.доллароос бага орлоготой амьдардаг. Харин ерөнхийлөгчийн хувьд жилд 1344 ам.долларын цалин авдаг.

Боакаи цалингаа 8000 ам.доллар хүртэл хасах болсон. Түүний энэ алхам нь өмнөх ерөнхийлөгч Жорж Веа өөрийн цалингаа 25 хувиар бууруулсантай адил юм. Баруун Африкийн үндэстний зарим нь Боакагийн шийдвэрийг сайшааж байгаа. Гэхдээ зарим нь ерөнхийлөгч цалингаа багасгасан ч засгийн газраас авдаг тэтгэмжийн хэмжээ нь өөрчлөгдөхгүй тул ямар ч ялгаа гарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв энэ жил бараг 3 сая ам.доллар хүрсэн тул цалингаа хассан ч Боикаи хүссэнээрээ мөнгө үрж болно гэж үзэж буй.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж