Улсын их баяр наадмаас өмнө Булган аймаг цол чимэг олгох үндэсний бөхийн барилдаанаа зохион байгуулжээ. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн үндсэний их баяр наадамд улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Д.Баасандорж нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөх уран мэхийг уралдуулан барилдав.
Барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат сумын заан М.Баасанжав түрүүлж, аймгийн арслан болов. Үзүүрт Булган аймгийн Сайхан сумын харъяат аймгийн арслан Н.Намнансүрэн үлдэж чимэг нэмжээ.

Их шөвөгт Булган аймгийн Сайхан сумын харъяат аймгийн харцага Д.Пүрэвдорж чимэг нэмж, Орхон сумын заан Ц.Чагнаадорж аймгийн начин цол хүртлээ.

Холбоотой мэдээ