Моди Оросын экспортод туслалцаа үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Моди Оросын экспортод туслалцаа үзүүлнэ

Моди Оросын экспортод туслалцаа үзүүлнэ

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хоёр өдрийн хугацаатай Орост айлчилж байна. Тэрбээр Даваа гаригт Москвад буусан бөгөөд Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид угтан авчээ. Энэхүү айлчлал нь олон улсын санааг зовоосон асуудал болж хувирч буй. Учир нь Нарендра Моди АНУ тэргүүтэй барууны орнуудтай харилцаа сайн боловч Оростой харилцаа холбоогоо нэмж буй нь шинжээчдийн мэтгэлцээнийг өдөөж байна.

Орос 2022 онд Украинд түрэмгийлснээс хойш анх удаа Моди айлчилж байна. Тэрбээр олон улсын асуудалд төвийг сахисан байр суурьтай байдаг тул баруунаас ирэх дарамтыг үл хамааран Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгджээ. Моди айлчлалынхаа хүрээнд "Хамтын хүчтэй харилцаа холбоо нь ард иргэдийн сайн сайхны төлөө юм" гэж хэлжээ.

Путин Москва дахь хувийн өргөөндөө Модиг хүлээн авч, хэд хэдэн асуудлуудын талаар ярилцжээ. Тодорхой мэдээлэл ил болоогүй байгаа ч эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын талаар санаа бодлоо хуваалцсан гэж "TASS" агентлаг мэдээлэв. Өнгөрсөн жилийн байдлаар Орос, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагаа 65 тэрбум ам.доллар хүртлээ өргөжин тэлсэн байдаг. Гэхдээ Орос сүүлийн жилүүдэд байгалийн хориг арга хэмжээтэй байгаа тул ашиг олохуйц экспорт гаргаж чадахгүй байна. Үүнд Моди туслалцаа үзүүлж, экспортын тэнцвэртэй байдлыг хадгалах боломж бүрдүүлэхээ амлажээ.

Энэтхэгийн хувьд Орос улс хамгийн чухал  зэвсэг нийлүүлэгч орон юм. Гэхдээ Украины дайны дараа хоёр орны харилцаа холбоо хэсэг тасалдсан байсан. Тиймээс Моди болон Путин нар дахин хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэхээр зорьж байна.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж