Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.07.09/ хуралдаж байна. Хурлаар байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох тухай хэлэлцэх, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Б.Баасандорж даргыг дэмжиж байна. Өмнөх парламентыг харж байхад хууль өргөн барихдаа Б.Баасандорж их анхаарах хэрэгтэй. Яаралтай горимоор орж байгаа асуудлыг Хуулиудын тухай хуулиар шийдэх ёстой. Энэ хуулийг огт дагаж мөрдөхгүй юм. Өчигдөр асуудлаа яриад өнөөдөр УИХ-аар ороод ирдэг. Нийгмийн хэлэлцүүлэг хийж, санал авах ёстой. Яаруу сандруу зүйл олон муу үр дагавартай шүү. Энэ ажлыг Д.Тогтохсүрэн дарга хийж байсан даа. Тэр хүн бүлгийг маш сайн удирдсан. Ялангуяа хувийн хэвшил, эдийн засгийн асуудалд зөв чиглэлтэй ажилладаг. Ямар шалгуураар тэнцээгүй юм бол. Уг нь тэр хүн их олон зүйл дээр зөв чиглэл гаргах байсан болов уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Санал нэг байна. Засгийн газраас олон асуудлыг яаралтай горимоор өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Шинэ дэг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль тогтоомжийн хуулийн хэрэгжилтийн дагуу яаралтай горимоор өргөн мэдүүлсэн хуулийг УИХ олонхын дэмжсэнээр яаралтай хэлэлцэх эсэхийгщ шийдвэрлэж явахаар болж байгаа. Бид өчигдөр Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг яаралтай хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Яаралтай нэрийн дор зарим бодлогын томоохон асуудал хөнгөн хуймгаа хандах асуудал гарах вий. УИХ-аас энэ асуудалд анхаарна. Мөн УИХ-ын даргын хувьд ЕНБД-ын албан тушаал хэд хэдэн хүний нэр яригдсан. Цэвэр төрийн албан хаагч байх хуулийн зохицуулалттай. ЕНБД-аар ажиллах хүн улс төрийн намаас бүрэн татгалзсан байх ёстой учраас зарим нэр дэвшигчид татгалзсан.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Нэг санал хэлье. Ер нь хууль хэлэлцэхдээ УИХ өөрсдийнхөө тогооноос хальсан асуудлыг хэлэлцмээргүй байна. Мөн байнгын хороонд ялгаагүй. Ирээдүйд олох гэж байгаа зүйлдээ тааруулж хууль батлах нь том асуудал шүү. Тэр мөнгө ирээдүйд орж ирнэ гээд хууль баталж болохгүй. Эдийн засгийн асуудалд анхаармаар байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Б.Баасандорж даргыг нэр дэвшиж байгааг дэмжиж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга дэгийн зөвлөх. Дэгийг аль байнгын хороогоор хэлэлцэж, яаж санал хураах вэ гэдэг дээр зөвлөгөө өгдөг том хүн. Бид энэ асуудалд анхаарах шаардлагатай. Жишээлбэл, өнгөрсөн 20 жил газрын асуудал Эдийн засгийн байнгын хорооны асуудал. Энэ асуудал төрийн өмч, хууль зүйн өмчлөх эрхийн асуудал байтал орхигдуулж ирсэн. Монгол өмчийн асуудал замбараагүй явж ирлээ. Бизнесийн эрх зүйн байдлын асуудал Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг ч огт хэлэлцэгддэггүй. Зөв тохируулга хийхгүй бол. Ядаж газрын асуудлыг Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцдэг баймаар байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Сүүлийн 2-3 жилд мэргэшсэн зөвлөх ажиллахгүй байгаа. Хуулиуд тойрог байдлаар явахаар мэргэшээгүй зөвлөхүүд дээр очиж байна?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-УИХ-ын байнгын хорооны асуудлууд давхардсан тал харагдаж байгаа. Мөн мэргэжлийн зөвлөхүүдийг ажиллуулахыг бодлогоор дэмжиж ажиллана. Гишүүд санаачлага, саналаа хэлэхээс гадна засч залруулахад анхаарах хэрэгтэй байна. Нийт 580 хууль хэрэгжиж, 3000 гаруй журам хэрэгжиж байна. УИХ бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой. УИХ-ын даргын хувьд хуульч мэргэжилтэй 27 УИХ-ын гишүүн парламентад орж ирж байгаа нь олзуурхууштай.
Нэр дэвшигч Б.Баасандорж:
-Дэгийн зөвлөхтэй холбоотой асуултад хариулъя. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нь УИХ-ын дэгийн зөвлөх байна гэж заасан. Мөн УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд ЕНБД нь дэгийн тухай саналаа Ёс зүй, дэгийн байнгын хороонд хүргүүлнэ гэж заасан. Миний хувьд надад итгэл үзүүлж томилбол эхний ажлаа УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд холбогдох саналаа байнгын хороонд хүргүүлнэ. Шинэ Дэгийн хууль 16 бүлэг, 137 зүйл, 847 хэсэг, 1044 заалттай юм билээ. Би өмнөх дөрвөн хуультай харьцуулж, дүн шинжилгээ хийж үзсэн. Өнгөрсөн 2020 оны хуультай харьцуулбал агуулгын 30 хувь өөрчлөгдөж, зарчмын 10-15 хувь өөрчлөлт орсон. Тэгэхээр байнгын хороондоо саналаа бэлтгэнэ гэж төлөвлөж байгаа.
Газрын асуудал Байгаль орчин болон Эдийн засгийн байнгын хороо гэх мэт хэд хэд хуваагдсан. Энэ асуудалд санал нэг байна. Мэргэшсэн зөвлөхүүдийн хувьд 126 гишүүний ажлын алба шинийг санаачлан хурдтай ажиллах ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Парламентын олон мэргэжлийн ялгаатай байдлыг парламент дунд холбох гүүр болгон ашигласнаар боловсон хүчнийг шат дараатай бэлтгэх боломжтой болдог. Нөгөө талаараа албан тушаал бүрэн өөрийн эрхлэх асуудалтай, давхцахгүйгээр хариуцлага хүлээх чадвартай байж асуудлаа шийднэ. Тэгэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй албан тушаалууд байна. Жишээлбэл, дэд сайдууд байна. Гэхдээ сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь эрх мэдлээ өгдөггүй, дунд нь зөвхөн ажлын хэсгийн ахлагч болж хувирдаг. Бусад улсуудад Дэд бүтцийн сайд нь үндсэн сайд, Замын тээвийг нь дэд сайд хариуцаж, зөвхөн тэр асуудалд гарын үсэг зурдаг. Олон улсад үндсэн чиг үүргийн төрийн сайд, эрхлэх асуудлын сайд гэдэг статустай байдаг. Цаашдаа бид энэ асуудлыг ярьж, тэр агуулга руу явж байгааг хэлье.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-ХЗДХЯ-ны нэрийн өмнө шударга ёс гэж нэмсэн байна. Агуулгын хувьд салбарын сайд, ерөнхий прокурор хоёр нэг байдаг улс орнуудын нэр томъёо. Үндсэн хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах замаар Ерөнхий прокурор гэдэг статусыг гүйцэтгэх эрх мэдэл дотор оруулах гэж байгаа юм уу. Шударга ёс гэж нэрлэж байгаа бол Засгийн газрын дотоод дахь хүний эрхийн аудит хийдэг систем энд үүснэ гэсэн үг. Тэгэхээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах байдлаар ХЗДХЯ-ны чиг үүрэг өргөжих ёстой. Гэтэл хэрэглэгчийн эрх Шадар сайд дээр явж байгаа. Энэ эрхээ шилжүүлэхгүй юм уу. Манайх л холион бантан болгосон байдаг. Төр бол хамгийн бага стандартыг тогтоох ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Хуулийн байгууллагын будлианыг засах, зөв ойлголтыг нийгэм мэдэх гэдэг агуулгаар ХЗДХЯ-ны нэрний өмнө шударга ёс гэх нэршлийг оруулж ирж байгаа юм. Прокурор, мөрдөх байгууллага, шүүхийн байгууллагын дунд байгаа бараг найз нөхдүүд байдаг юм. Хууль хяналтын байгууллагад хяналт тэнцэл гэдэг зүйл байхгүй болоод удсан. Тэр агуулга руу явуулахаар олон улсын нийтлэг жишгийн дагуу оруулсан. Сонгодог агуулга руугаа алхам алхмаар явах хэрэгтэй. Бид сая 126 гишүүнтэй болох асуудлыг таван парламет ярьсны эцэст хийсэн. Хувь тэнцүүлэх тогтолцоогоо.
Ер нь мөрдөх байгууллага Засгийн газрын харъяанд байдаг. Прокурор нь УИХ, шүүх нь тусдаа байдаг гэх ойлголттой. Бодит байдал дээр томилсон хүмүүстээ үйлчилдэг бүтэц байдаг. Заримыг нь мэдэхгүй гаргачихдаг, ил тод биш, зарим шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаандаа хуралдаггүй гэх асуудал байдаг. Гүйцэтгэх засаглал нь шүүхийн асуудлыг хэлэхээр шүүгчдэд долигонодог улстөрчид нь учиргүй шүүмжилнэ. Нэр усаараа холбоотой. Өдрөөс өдөрт иргэд ялгаж харж байна. Хууль зүйн сайдыг хүн барьж хорьдог хүн гэж боддог. Гэтэл ямар ч эрх мэдэлгүй хүн байдаг. Үүнийг ойлгоосой гэж бодож энэ удаа хамтрахад Ардчилсан нам ХЗДХЯ-ыг аваасай гэж бодож байгаа. Энэ олон шүүмжлээд байгаа хүний эрхийн зөрчлүүд яг юу байв гэдгийг тухайн салбарт очсон хүн нь олж, хараад хэлээсэй. Тэр агуулгаараа олон улсын байгууллагын хяналт тэнцэл. Х.Тэмүүжин та нар нам дотроо ярьж болно. Хүсэлт тавихад санал нэг байж болно гэдгээ илэрхийлсэн. Ингэх ёстой гэж хэлэхээсээ илүү хийх л цаг шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Үнэхээр зоригтой шийдлийг хийе гэвэл хоёр юм шийдье. Улс орнуудад хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн Хууль зүйн сайдад шилжүүлдэг. Дотоод хэргийн сайдад хэм хэмжээ тогтоох эрхийг өгөхгүй гэдэг зарчмыг баримталж, гүйцэтгэл хийх ёстой. Манайд энэ хоёр албыг нэг хүн хийж байгаа учраас бүхэлдээ процесс хийх ёстой хэм хэмжээ тогтоогоод эхэлсэн. Тийм учраас шүүх, цагдаагийн байгууллагуудад иргэний эрхийг хязгаарласан заалтыг байгууллагын амбицаар бичээд эхэлсэн. Энэ сонирхлыг зөрчлийг салгах хэрэгтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Өмнө нь санал солилцоход санал нэг байгаагаа хэлсэн. Та хууль тогтоогч. Энэ бүх асуудлыг зөв чиглүүлэхэд бэлэн байна. Ганцхан зүйл хэлэхэд, хүнд тохируулж хараад ирэхээрээ алдаж эхэлдэг. Би эндээ мөнхийн байна гэвэл алдана. Аль нэг нам гарлаа гэж харвал алдана. Тэгэхгүйгээр зарчмаа харж чадвал урт хугацаандаа зөв болно. Хүндээ тохируулж харвал алсдаа буруу болдог юм билээ. Улсад хэрэгтэй гэдгээр урт хугацаандаа харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар:
-Хуучин ИЗНН Засгийн газарт 10 гаруй жилийн өмнө орохдоо Байгаль орчин, ногоон хөгжлийн яам үндсэн чиглэлийн яам болж байсан. Дэлхий даяар ногоон үзэл дэлхийн төв үзэл болчихлоо. Ногоон соёл иргэншилтэй ард түмэн тун цөөн. Монголчуудын нүүдэл суудал, ёс заншил, газар нутаг, цөлжилт, Ерөнхийлөгчийн цөлжилтийн эсрэг амлалт гээд улс төрийн намууд энэ чиглэлээр манай намын хаана ч нь хүрэхгүй. Бодлого, агуулга нь өөр байдаг юм билээ. Энэ асуудалд анхаарах боломж байна уу.
Сөрөг хүчин ХЗДХЯ-ыг авч ажиллах асуудал. Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Үндсэн хуульд Засгийн газрыг олонх бүрдүүлж байгаа.
Сонгуулийн үр дүнгийн дараа олонх болж, 118 гишүүн УИХ-ыг бүрдүүлэх гэж байна. ХҮН нам бүлэггүй, АН-ын бүлэг татан буугдах байх. Засгийн газрын кабинатын зарчмаар орно. УИХ дээр олонх, цөөн гэж яриад хэрэггүй шүү дээ. Сөрөг хүчин гэж яриад ч хэрэггүй. Засгийн газрын гишүүн байж, Ерөнхий сайдын сөрөг хүчин байна гэж хаана байдаг юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Байгаль орчин дээр ногоон хөгжил гэхээр нэг салбарын асуудал юм шиг болно. Ногоон хөгжил, шинжлэх ухаан хоёрыг салбар дамнасан асуудал гэж харж байгаа. Эрчим хүч, уул уурхай, хотын стандарт, боловсрол, соёлын салбарт яаж ногоон хөгжлийг авч ирэх вэ. Үндсэн малгай нь энэ хоёр салбар байх болно.
Мөн агентлагуудын чиг үүргийг илүү хумина. Энд улс төрийн дэмжлэг хэрэгтэй.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. Байнгын хорооны хуралдаанаар өргөн барьсан хуулиудын талаар ил санал хураалт явууллаа.
Засгийн газрын бүтцийн тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалтаар 20 гишүүнээс 17 нь дэмжив. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн санал хураалтаар 17 гишүүн дэмжлээ. Мөн Засгийн газрын тухай хуулийн төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Засгийн газар дахь Хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Түгжрэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль зэргээр санал хурааж дууслаа.
ElisaLewis 2024-07-09 45.81.137.93
Харуулах боломжгүй.
BonnieLong 2024-07-09 46.8.223.82
Харуулах боломжгүй.
MichelleGruber 2024-07-09 46.8.23.198
Харуулах боломжгүй.
BrandyMathews 2024-07-09 45.11.21.7
Харуулах боломжгүй.
EbonyHamilton 2024-07-09 46.8.222.85
Харуулах боломжгүй.
JessicaRios 2024-07-09 46.8.22.79
Харуулах боломжгүй.
AshleySmith 2024-07-09 188.130.143.138
Харуулах боломжгүй.
HeidiPadilla 2024-07-09 185.181.247.234
Харуулах боломжгүй.
DanielaHosler 2024-07-09 46.8.222.126
Харуулах боломжгүй.
MeganGuevara 2024-07-09 188.130.128.82
Харуулах боломжгүй.
AliciaHillenburg 2024-07-09 188.130.142.43
Харуулах боломжгүй.
WhitneyBennett 2024-07-09 46.8.192.107
Харуулах боломжгүй.
AnjanetteRad 2024-07-09 46.8.110.25
Харуулах боломжгүй.
JasmineWilliams 2024-07-09 109.248.139.216
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-07-09 109.248.13.54
Харуулах боломжгүй.
JulieLewis 2024-07-09 109.248.55.152
Харуулах боломжгүй.
JessicaButler 2024-07-09 46.8.23.9
Харуулах боломжгүй.
VictoriaMorton 2024-07-09 94.158.190.174
Харуулах боломжгүй.
KathleenRainey 2024-07-09 109.248.128.114
Харуулах боломжгүй.
AndreaGoeller 2024-07-09 45.87.252.146
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-09 45.87.253.15
Харуулах боломжгүй.
NatashaGodfrey 2024-07-09 109.248.14.132
Харуулах боломжгүй.
KimberlyMitchell 2024-07-09 45.81.136.244
Харуулах боломжгүй.
LisaAdams 2024-07-09 185.181.246.89
Харуулах боломжгүй.
ErikaJohnson 2024-07-09 185.181.246.91
Харуулах боломжгүй.
EricaParker 2024-07-09 45.11.21.134
Харуулах боломжгүй.
HeatherWilliams 2024-07-09 46.8.110.119
Харуулах боломжгүй.
AmandaAllen 2024-07-09 109.248.15.143
Харуулах боломжгүй.
CindyBigley 2024-07-09 45.15.72.143
Харуулах боломжгүй.
KatresaCrawford 2024-07-09 92.119.193.143
Харуулах боломжгүй.
PattyBenton 2024-07-09 46.8.110.173
Харуулах боломжгүй.
StacyCrawford 2024-07-09 188.130.143.123
Харуулах боломжгүй.
LashundraMcgee 2024-07-09 188.130.137.13
Харуулах боломжгүй.
TeresaDavis 2024-07-09 188.130.128.112
Харуулах боломжгүй.
JamieKamara 2024-07-09 46.8.111.61
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-09 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-09 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-09 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-09 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-09 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-09 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-09 109.248.13.180
Харуулах боломжгүй.
AmyCook 2024-07-09 188.130.142.92
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-09 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-09 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-09 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-09 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-09 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-09 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-09 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-09 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-09 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-09 188.130.143.240
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-09 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-09 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-09 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-09 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-09 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-09 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-09 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-09 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-09 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-09 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-09 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-09 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-09 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-09 46.8.10.217
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-09 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-09 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-09 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-09 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-09 109.248.142.174
Харуулах боломжгүй.
WendySchoenbaum 2024-07-09 45.84.176.100
Харуулах боломжгүй.
JamieWeisensel 2024-07-09 46.8.154.226
Харуулах боломжгүй.
TaraSmith 2024-07-09 46.8.107.108
Харуулах боломжгүй.
CheraghearzuStockwell 2024-07-09 45.84.177.185
Харуулах боломжгүй.
TiffanyBanks 2024-07-09 46.8.111.131
Харуулах боломжгүй.
RobinPowells 2024-07-09 46.8.223.65
Харуулах боломжгүй.
XiomaraTyler 2024-07-09 46.8.110.207
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-09 202.126.89.135
Мэдлэгийн зуунд ийм дампуу засаг тертэй болох ч гэждээ!!! Шинжлэх ухаан, дээд боловсролоо дампууруулж,, терийг хагартал таргалуулж, эрх мэдэл, ямх эдлэж байгаа бишуу!!!
LindsayTorres 2024-07-09 45.81.136.103
Харуулах боломжгүй.
ShannonBrock 2024-07-09 45.11.21.92
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-09 202.70.43.34
ГАДААД, ДОТООДЫН ЯМАР Ч ХУУЛЬ СТАНДАРТЫГ ХААНААСАА ХААЛГАЧ ХҮРТЛЭЭ УЛАНДАА ГИШГЭДЭГ УЛС ОРОН ШҮҮДЭЭ
Нэргүй 2024-07-09 103.57.93.231
gadaadad eronhii prokuror ni huuli zuin said baidag um bish uu
Нэргүй 2024-07-09 66.181.160.121
Үндсэн хуулинд Засгийн газар нь Ерөнхий сайд, сайд нараас бүрдэнэ гэж зааснаас биш "Дэд сайд"-ын талаар огт дурдаагүй тул энэ бол зохиомол, хууль бус, шагналын зориулалтаар бий болгосон албан тушаал!!! Хэн анх бий болголоо???
зочин 2024-07-09 66.181.183.202
хэ хэ хэ хэнийг нь мэдэж яахнав?