"Хийлдэг гудаснаас болж, хоёр хүүхэд амиа алдсан"

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

"Хийлдэг гудаснаас болж, хоёр хүүхэд амиа алдсан"

"Хийлдэг гудаснаас болж, хоёр хүүхэд амиа алдсан"

ОБЕГ-аас баяр наадмын амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар өнөөдөр/2024.07.09/ мэдээлэл хийлээ.


Аялагчид зөв газраа отоглохыг анхааруулав

Баяр наадмын үеэр иргэд хөдөө, гадаа аялалаар явдаг. Эцэг эх, асран хамгаалагчид үр хүүхдэдээ тавих хараа хяналт сул байна. Мөн малчид гол руугаа шахаж бууж байна. Үүнээс болж үерт өртөх тохиолдлууд гарлаа. Иргэд маань аялах, амрах замдаа тааралдсан гол, нуур бүхэндээ усанд орж байна. Зайтай баймаар байна. Голын эрэг дагуу байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хийлдэг гудас ашиглахгүй байх, цаг агаарын мэдээ тогтмол үзэхийг зөвлөж байна. Аялалын компаниуд, жуулчны баазууд отоглох, буудаллах газраа зөв сонгоорой. Үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдээ бодоорой. Жуулчны баазууд эрэг дагуу сэрэмжлүүлэг, анхааруулга тавих хэрэгтэй.

Наадмаар аадар бороотой

Наадмын өдрүүдэд баруун, төв, говийн зарим нутгаар аадар бороо орно. Ойрын өдрүүдэд халах боловч 3-8 хэмээр сэрүүсэх болно. 11-нд Хөвсгөл, Архангайгаар, 12-нд Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо ширүүснэ. Аадар бороо, аянга, цахилгаанаас болгоомжлоорой.

Туул голын Лүн сум орчмоор усны түвшин 30 см давсан байна. Хэрлэн голоор үерийн түвшин 10 см давах магадлалтай. Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймгаар аадар бороо орох учир сэрэмжлээрэй.

ОБЕГ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

21 аймагт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Завьт болон морин эргүүл томоохон гол, мөрний эргээр гарсан. Шуурхай штаб үер усны аюулаас бүхий л талаараа урьдчилсан сэргийлж байна. Албаны хэмжээнд долдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллана. Онцгой байдлын байгууллагаас үер устай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч байна. Маргаашнаас баярын өдрүүд эхэлж байна. Хөдөөг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох нь чухал. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах хэрэгтэй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дөрвөн усны ослоор дөрвөн хүн нас барлаа. Үүний хоёр нь хүүхэд байлаа. Анхааруулаад байхад л иргэд ач холбогдол өгөхгүй байна. Хөвөгч, хийлдэг гудас битгий ашиглаач. Сүүлийн хоёр осол хоёулаа хийлдэг гудаснаас болсон. Энэ төрлийн хэрэгслийг битгий хэрэглээч. Эцэг, эхчүүд л авч өгч хүүхдүүдийнхээ амь насыг алдах нөхцлийг бүрдүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж