Чуулган: Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдав

Хамтарсан Засгийн газар-2024

LiveЧуулган: Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдав

Чуулган: Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдав

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр /2024.07.09/ 08.00 цагт эхэллээ.


 

06 : 15
2024-7-10

Чуулган: Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар байгуулагдав

УИХ-ын чуулганы хуралдаан шөнөжин хуралдаж,  Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нараа томилов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын сайд нараа танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууснаар Засгийн газрын гишүүдийн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д танилцуулснаар тооцов.

Ингэснээр Монгол Улсын шинэ, хамтарсан Засгийн газар албан ёсоор байгуулагдаж, УИХ-д тангаргаа өргөснөөр үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. 

03 : 19
2024-7-10

Чуулганы хуралдаан үргэлжилж байна

01 : 38
2024-7-10

ТББХ-ны санал дүгнэлтийг хэлэлцэж байна

Чуулганы хуралдаан шөнө орой болтол үргэлжилж байна. Учир нь, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, сайд нарын томилгоог хэлэлцсэнээр анхдугаар чуулган хаалтаа хийнэ.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд тусгасан Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд  гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гэж өөрчлөх, Гэр бүл, хүний хөгжлийн сайд гэснийг Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд гэж Зам, тээврийн хөгжлийн сайд” гэснийг Зам, тээврийн сайд гэж өөрчлөх саналуудыг тусгасан ТББХ-ноос оруулж ирсэн санал дүгнэлтийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад ажлаа тайлагнадаг салбарын сайд байна уу, байхгүй юу. Мэргэжлийн хяналт байхгүй болсон. Бодлого гаргана, өөрөө хэрэгжүүлнэ, өөрөө, өөрийгөө яам хянана. Бизнесийн байгууллага дээр таван яамнаас таван шалгалт орж ирсэн. Эсрэгээрээ дарамт нь нэмэгдсэн. 

ТББХ-ны хуралдаанаас оруулж ирсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний нэрийг өөрчлөх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. 

Чуулганы хуралдааны санал хураах төхөөрөмж ажиллахгүй байгаа тул гишүүдээс удаа дараа гомдол гаргасан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Технологийн алдаатай байдлаас болоод УИХ-ын гишүүний санал хаягдаж болохгүй. Тиймээс УИХ-ын Тамгын газар энэ төхөөрөмжөө яаралтай засаад, эхнээс нь саналаа хураагаад явмаар байна. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Тамгын газар бэлтгэл ажлуудаа сайн хиймээр байна. Ямар гараа өргөөд явалтай биш. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Төхөөрөмж болохгүй байна. Гараа өргөөд саналаа хураая.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллая.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-А.Ариунзаяа гишүүний саналын дагуу ил гараа өргөөд санал хураая. Эсвэл төхөөрөмжөөрөө саналаа өгч, дэмжсэн мөртлөө татгалзсан гэж гарвал хурлын тэмдэглэлд засуулаад явъя.

УИХ-ын ЕНБД Б.Баасандорж:

-Цахим систем гацсан учраас ил санал хураалтыг явуулах бүрэн боломжтой.

Хоёр гишүүн татагалзаж, олонх дэмжсэн учраас ил санал хураалт явуулахаар боллоо. 

Гэр бүл, хүний хөгжлийн сайд гэснийг Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд гэснийг Зам, тээврийн сайд гэж өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжив. 
 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Нэг Шадар сайд өгчихөөд нэг хэсгийг авч болохгүй. С.Амарсайхан сайдад хангалттай олон ажил бий. Бүсчилсэн хөгжил гэж салгах юм уу. Ерөнхий сайдын бүрэн эрх рүү шууд халдаж болохгүй. Та бүхэн битгий дэмжээрэй. 
 
Нийт 33 хүн дэмжиж, энэ горимын саналыг дэмжсэнгүй. 
 
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны эрхлэх ажлын хүрээний нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх гэдгийн нийтийн гэдгийг хасах горимын саналыг Ч.Ундрам гаргасан. Горимын саналыг олонх дэмжив.
 
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Манайд хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой асуудал хөндөгдөж байна. Бараг 20 жил хэрэглэгийн эрх ашгийг шударга бус өрсөлдөөнтэй нэг бүтцэд оруулж ирсэн. Энэ асуудал Шадар сайдын эрхэлсэн ажлын хүрээнд байх уу, ХЗДХЯ-ных байх уу. Энэ төрлийн зөрчлийг Хууль зүйн байнгын хороо авах ёстой. Цаашид анхаарах ёстой гээд саналаа татаж байна. 
 
Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
20 : 38
2024-7-9

"6 даргын зөвшөөрсөн журмаар ард түмний төлөөллийн эрхийг хязгаарлаж болохгүй"

Хэлэлцэх асуудлын дарааллаар Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар хэлэлцэнэ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-126 гишүүнтэй парламентын дэг, тоглоомын дүрэм ойлгомжтой байж, олонхоор дэмжигдсэн байж ардчилсан байдлаа хадгална. Сая бүлгүүдээс 4, 4 гишүүн индер дээр гарч үг хэлнэ гэдэг, тоо минутын хязгаар УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан журмаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, олонх хүлээн зөвшөөрч, хууль болж батлагдаагүй 10 даргын зургаан зөвшөөрсөн журмаар ард түмний төлөөллийн мандатын эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ хүлээн зөвшөөрөгдөхгүй. УИХ-ын гишүүн журамд бус хуульд захирагдана. Дэгийн хуульд УИХ-ын чуулганы танхимд бүлэг бүлгээс дөрвөн гишүүн үг хэр хугацаанд хэлэх нь энэ хуульдаа өөрчлөлт оруулж, олонхоороо батална гэсэн саналтай байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хүлээн зөвшөөрсөнд тооцохгүй бол хуучин дэгээрээ явах уу.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Х.Ганхуяг гишүүн 76 гишүүний нэг байхдаа Дэгийн тухай хуулийг баталсан. Өнөөдөр дэг дөнгөж хэрэгжиж эхэлж байхад нэг удаа үг хэлээгүй нь төлөө парламентад хийж буй өөрчлөлтийг үгүйсгэх байдлаар үг хэлэх нь зохимжгүй. Б.Энхбаяр гишүүн дөрвөн гишүүн цагийн хязгаартай үг хэлсэн гэлээ. Мэдээлэл дутуу байж магад. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, долоон төрлийн хугацаатайгаар хууль хэлэлцэхээр заасан. Гишүүдийн асуулт асуух хугацааг 240 минут, хариулт өгөхөд 160 минут гээд хууль хэлэлцэхэ 400 минутаар хэлэлцэнэ. Ингээд 50, 50 минутын өөрчлөлтөөр явж, гишүүд 60 минут асуулт асууж, хариултыг 40 минутад өгнө. Хэлэлцэх хууль том багаас хамаарч, хугацааг зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ. Бүлэгтэй улс төрийн намуууд бүлгээ төлөөлж үг хэлэх хүмүүсийн нэрсийг гаргана. МАН-ын бүлгийн гишүүдийн тоо хугацаанаас хамаарч 22-5 минут, АН-ын гишүүдийн тоо 27-2 минутад үг хэлж, асуулт асууна. Дэгийн асуудлыг хөндөхөөс илүү туршиж үзэх шаардлагатай. Өөрчлөлт оруулбал ажлын хэсэг байгуулах талаар ярилцсан. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Дэгд өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах боломжтой. Тэгэхээр хууль зөрчөөгүй ээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ хуулиар дэгээ өөрөө тогтооно. Гэхдээ журмаар биш. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн баталсан журмаар гэж Үндсэн хуульд тусгаагүй. Бид даргын журмаар бус Дэгийн тухай хуулиар зохицуулж цаашаа явъя. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Дэгийн тухай хуулийн 21.22 болон 21.23 заалтад дэгд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтооно гээд хуульчилсан байгаа. Тэр зөвлөл нь өнөөдөр тогтоолоо. Дараа дараадаа тогтоох байлгүй.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай тогтоолын төслийг батлах санал хураалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дараа үргэлжлүүлэхээр боллоо. Чуулганы хуралдаан түр завсарлалаа. 

19 : 43
2024-7-9

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр их сургуулийг дэлхийн топ мянгад оруулж, судалгаа шинжилгээ инновацийг нэвтрүүлнэ гэж амласан. Гэтэл салбарын сайдын эрхлэх асуудалд шинжлэх ухаан, инновацийн асуудал байхгүй болсон байна. Сургалтыг дагнаад, шинжлэх ухаан, инновацийг шингээхгүй байна гэдэг үүднээс хуулийн шинэчлэлийг хийж, хууль баталсан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид үндсэн агуулга руугаа орох хэрэгтэй. Төрийн бүтэц данхар байна гээд 76-г 126 болгох энэ тоо агуулга биш. Нийт 225 мянган төрийн албан хаагч байгаа. Яаж давхцалгүй болгох вэ. Зарим нь маш их ачаалалтай байхад нөгөө хэсэг нь ачаалалгүй байдаг. Өнгөрсөн хугацаанд дөрвөн том дүгнэлт гарсан. Улс төрийн намууд бүтцийн шинэчлэл хийхэд зөвшилцөж чадаагүй. Төрийн албан хаагчид биднийг хална гэж ойлгодог. Бид энэ зөвшилцөл хийснээрээ төрийн албан хаагчдын эрх ашгийг хөндөхгүй, ачааллыг тэнцвэржүүлж, цалинг нь нэмнэ. Засаглал сайжруулахад хамтдаа алхах хэрэгтэй. 

Чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлж, ашиггүй байгаа төрийн өмчийн компаниудыг нэгтгэх асуудал байгаа. Орлогч дарга нарыг нэмье гэвэл буруу. Бид 225 мянган давхцлыг арилгах нь чухал. 

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Бүх шатандаа олон улсад уур амьсгалын өөрчлөлтийг нэвтрүүлж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа томоохон аж үйлдвэржилтийн төслүүд, салбарын яам онцгой ач холбогдолтой ажиллах ёстой. Бусад яамдуудтай холбоотой хууль хэрэгжиж байгаа. Уялдаа холбоотой ажиллаж чадвал урт, дунд хугацааны төслүүдийг хэрэгжүүлэхэд гадаад хөрөнгө оруулалт татах боломжтой. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнбат:

-Үндсэн хуульд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж тусгасан. Монгол хүн ам цөөтэй. Бид хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо сүүлээр тавьж ирсэн. Гэл бүл гэдэг анхан шатны нэгжийг яамны түвшинд анхаарал хандуулж ирээсэй гэж хүсч байна. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бид гэрээ, мөрийн хөтөлбөрөө эцэслэсний дараа засгийн газрын бүтцээ зурсан бол оновчтой байх байсан болов уу. Бид хаашаа нисч, хаашаа явахаа мэдэхгүй аварга онгоц угсарч байгаа юм шиг байна. Сайд нараа ганц сар үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад гэрээгээ эцэслэсний дараа бүтцээ батлах байсан юм биш үү. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулиа батлаагүй, журам нь ч гараагүй байхад өөр намын төлөөлөл энэ ажлаа авахаар яг тэр агуулгаар нь хэрэгжүүлж чадах уу.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Бүлэгт харьяалагддаггүй зургаан гишүүн индрээс үг хэлэхээр хуульчлагдсан. Нэрсийн дарааллын дагуу үг хэлнэ. 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-20 минутын сайдын эрхлэх асуудал дээр агаарын бохирдлыг орчны бохирдол гэж тусгах ёстой. Нийт 180 орноос Монгол Улс 155-д орчны бохирдлоороо жагсдаг гэх олон улсын судалгаа бий.

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Бидэнд мэдээллийн маш их зөрүү байна. Зарим нь шинэ, нөгөө хэсэг нь хуучин улстөрчид байна. Тэгэхээр мэдээллийн зөрүүг арилгах шаардлагатай. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-ХЗДХЯ-ны өмнө шударга ёс гэж үг нэмж буй. Уг нь олон улсад хууль зүйн тогтолцоог гэх том агуулгыг агуулдаг. Цаашдаа шүүхийн прокурор байх уу, Засгийн прокурор байх уу, мөрдөх албыг бие даан байгуулах уу гэдэг асуудал яригдаж байгаа. Үндсэн хуулийн хүрээнд яригдах ёстой. Төрийн албан хаагчид айдастай байна. Ерөнхий сайд хууль зөрчсөн шийдвэр гаргахгүй гэдэгт талархаж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхий сайд парламентад өөрсдөө орж ирээд хий л дээ гэж хэд хэдэн удаа хэллээ. Ерөнхий сайд өөрийнхөө кабинатыг байгуулахдаа гурван намын төлөөллөөс бүрдсэн хамтарсан Засгийн газрыг байгуулах гэж байна. Тийм учраас өөрийнхөө эрхийг бусад руу шилжүүлж, та нар ингэ гэснээс би ийм юм хийх гэж байгаа учраас энэ ажлыг хариуцуулмаар байна гэж ярих нь зохистой байх. Нийт 118 гишүүний ард Ерөнхий сайдын том бодлого явж байгаа гэж найдаж байна. ХЗДХЯ  дээр нэр өөрчилж, хууль зүйн сайд, ерөнхий прокурор нэг байдаг хуулийн засаглал бүхий, хүний эрхийг хамгаалдаг ардчилсан улсын зарчим руу шилжих том зорилго тавьж байна гэж итгэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Байнгын хорооны саналаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болгох тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хүчингүй болгох тухай төслөөр санал хураана. 

Санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж байна. 

19 : 01
2024-7-9

"ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа"

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам гэж орж ирсэн байна. Шударга ёс гэхээр анхаарал татаж байна. Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хэрхэн хангаж байгаа вэ? Төрийн албан хаагчид үг хэлэх эрх чөлөөгөө хумиулж байгааг нүдээрээ хараад ирсэн. Алтанширээгийн аж үйлдвэрийн парк, говийн бүс нутагт гадаргын ус татах гэх мэт усны төслүүдийг нэгтгэх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Энэ агуулгаар Засгийн газрын бүтцэд энэ яамыг АН-д өгөх нь зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл шүүх, прокурор, мөрдөх байгууллагын ялгаатай байдлыг олон нийт анзаардаггүй. Нэг асуудал үүсэхэд төр гэдэг ойлголтод хамруулдаг. Шүүхийн түвшний олон асуудалд хяналт тэнцэл хийж, энэ бүтэц дээр АН-д байх нь зүйтэй гэж үзсэн. Та хэд хамтарч ажиллах хэрэгтэй. Хүний эрхтэй холбоотой асуудалд Засгийн газрын асуудал байв уу. Эсвэл шүүхийн асуудал байв уу. Эрх мэдлийн салангид байдлыг бий болгох шаардлагатай. Гэрээн дээрээ нарийвчилж суух хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-УИХ-ын сонгуулийн үр дүн гарч, олон байр суурийг илэрхийлж байна. Миний хувьд хамтарсан засгийн газар байгуулахыг зөвшөөрөхгүй. Ялсан, ялагдсан гишүүд буюу парламентын 94 хувь нэг талдаа гарах нь ээ. Ажил олгогч, үйлдвэрчний эвлэл нь парламентад орж ирээд суучихсан. Нэг талдаа гарах нь ардчиллын зарчим мөн үү. Том төслүүдийг хөдөлгөнө гэж амладаг. Энийг төр хэрэгжүүлнэ гэхээр дахин төрийн өмчит компани гарч ирнэ. Арга механизмыг ярихгүйгээр том төсөл гэж сайхан ярьж байна. 

Хоёрт, Засагт намууд хамтраад салбарууд бодлого гаргана гэж хүлээгээд байгаа юм шиг байна. Үндсэн хуулийн үзэл санаагаар салбарын сайдууд гүйцэтгэгч болж хувирсан. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Дэгийн тухай хуулийн 9.4 заалтаар тухайн хэлэлцэж буй хууль тогтоомжийг хэлэлцэн баталж, тэр хугацаанд улс төрийн намын бүлэг, бүлэггүй намын төлөөлөлд хувь тэнцүүлэн хуваарилах замаар үг хэлүүлж байгаа. Энэ хуулийг УИХ-ын даргын зөвлөл хэлэлцээд, асуулт асуух хугацааг 60 минут, хариултыг 40 хүртэл минут гэж тогтсон. МАН-ын бүлэгт 32 минут, АН-ын бүлэгт 20, бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд найман минут хуваарилж байгаа. Энэ дагуу МАН-аас тус бүр зургаан минутаар таван гишүүн, АН-аас таван гишүүн дөрвөн минут үг хэлэх үг ирсэн. Бүлэгт харьяалагдаагүй хоёр гишүүн тус бүр дөрвөн минутаар үг хэлж, асуулт асууна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би хувь хүний улс төрийн тоглолтоос институци руу шилжих нь чухал. Та бол АН-ын бүлгийн дарга. Нийт гишүүдийн хүсэл эрмэлзлийн нийлбэр байх ёстой. Сонгодог парламентад ийм зүйл хэзээ ч байдаггүй. Харамсалтай нь ингэж яваад ирсэн. Миний бодлоор МАН, АН, ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Мөнхийн засгийн газар эвсэх тогтолцоо руу хамтдаа орсон гэсэн үг. Сонгогчдын саналыг гээхгүй байх зарчим ийм хяналт тэнцлийг барьдаг. Бид шинэ соёлд дасан зохицох шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Би нэг муу, нэг сайн мэдээ өгье. Өнгөрсөн 30 жил маш гоё Засгийн газрын бүтэц оруулдаг ч үр дүн байдаггүй. Том тендер, сангийн мөнгө идэж уудаг. Татвар төсвийг бүрдүүлж байгаа бизнес эрхлэгчидтэй зөвшилцдөг ямар механизмыг оруулсан бэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гурван талт хэлэлцээр хийж, институциуд хоорондоо асуудлаа ярилцдаг. Энэ агуулгаар энэ эрх зүйн орчныг өөрчлөөсэй гэж шинжлэх ухааны академи, үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхимыг парламентад нэгтгэж байгаа. Энэ хүмүүсийг намжуулах бус парламент нийгэмжээсэй гэж бодсон. Хувийн хэвшлийнхэн танхим дээрээ нэгдэж, дүрмээ тогтох ёстой. Өнөөдрийн бүтэц дээр ХҮН намд төрийн худалдан авалтын бүх тендерийг өгч байгаа. Цахимжуулах шинэчлэлийг хийгээсэй. Мөн төсөв батлагдаж, шаардлагатай ажлуудад яамдууд тендер зарлахгүйгээр МҮХАҮТ-д өгч болно. Танхим өөрөө хэрхэн хувийн хэвшилтэй хамтрахаа шийдэж болно. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Монголд итгэлцэл гэдэг зүйл бүх шатанд байхгүй. Эдийн засгийн форумд итгэлцлийн талаар хэлэлцэж байна. Иргэд сонгогчдын итгэл улам буурах хандлагатай байна. Хамтарсан засгийн газар байгуулах нь шинэ жишиг мөн үү. Ерөнхий сайд нь ийм загварыг байгуулж байгаа дэлхийн эхний 10 улсын нэг ч байж магадгүй гэж хариулж байна лээ. Сонгогчдын итгэлийг олох нэн тэргүүний гоц ажил нь юу байх бол?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Дэлхий дээр санал гээгддэг тогтолцоо улам хүндэрч байгаа. Монгол Улс холимог тогтолцоо руу орсноороо бусад улсуудаас урд явж байж магадгүй. Үүнийг цаг хугацаа харуулна гэдэг агуулгаар хэлсэн. Ард түмний нурсан итгэлцлийн гүүр ирэх дөрвөн жилд эргэн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нэрийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгож өөрчилсөн. Хүнд үйлдвэрээ эрдэс баялаг гээд том агуулгаар нь оруулж байгаад талархаж байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиа баталж, хэрэгжүүлэх ёстой. Сан байж уул уурхайн салбарт дэмжлэг авах механизм бүрдэж байгаа гэж үзэж буй. Харьяа яамдуудад нь гаргаж, эрхлэх асуудалд нь оруулж өгөх байсан уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Та уул уурхайн салбарын цөөн мэргэжилтний нэг. Нэг салбарын төлөөлөл. Уул уурхай, байгаль орчин хэрхэн хоорондоо уялдаатай байхыг эрх зүйн хувьд тодорхойлно. Өмнө нь салбарын сайд л дуугардаг байсан. Нүүрсээ маш хурдтай ашиглах ёстой. Байгаль орчинд ээлтэй байх вэ гэдэг үүднээс нэрийг нь өөрчилсөн. 

18 : 19
2024-7-9

"Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэрээ байгуулна"

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. 

Тэрбээр, Ард түмний санал бүхэнд хүндэтгэлтэй хандах агуулгаар Монголын хөгжилд тулгамдаж ирсэн бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэх, хувь улстөрчийн тоглолтоос институцийн дүрэм рүү шилжих сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх хүрээнд парламентад хамгийн олон санал авсан гурван нам хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан. 

Мөн 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөр буюу Засгийн газрын нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар санамж бичигт тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг оруулж ирэхдээ хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэрээ байгуулна. Гэрээ хамгийн багадаа 300-350 хуудас байгаа. Энэ гэрээг нарийвчлан хийснээр олон жил хуримтлагдсан томоохон төсөл, гацаанууд арилна. Энэ агуулгаар шинэ Засгийн газрын бүтцийг оруулж ирж байна гэв. 

Төрийн байгуулалтын санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тэрбээр, Засгийн газар 16 яамтай ажиллах бөгөөд дөрөв нь ерөнхий чиг үүргийн, 12 нь чиглэлийн байна. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүн нь Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, 20 минутын үндэсний хорооны дарга болон бусад 22 сайдаас бүрдэнэ. 

16 : 25
2024-7-9

УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай төслийг батлав

УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулав. 

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулж, 67.3 хувиар дэмжигдлээ. Тогтоолын төслийн 10 дахь заалтад Засгийн газрын тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина гэснийг Засгийн газрын гишүүд тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж, бусад гишүүн давтаж хэлнэ. Засгийн газрын гишүүд нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно гэж өөрчилсөн байна. 

Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах тул хууль тогтоол хэлэлцэх үед асуулт асуух, санал авах журам батална. Чуулган түр завсарлалаа. 

15 : 44
2024-7-9

Байнгын хороодын дарга нарыг томилохоор хэлэлцэж байна

УИХ-ын зарим байнгын хороодын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Аж үйлдвэржилтийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр танилцууллаа. Тэрбээр, УИХ-д сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргад С.Ганбаатарыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн талаар онцоллоо. 

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав. Тэрбээр, тус байнгын хорооны даргаар Б.Бейсенийг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн гэв. Танхимаас УИХ-ын гишүүн П.Батчимэг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн болно. 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тэрбээр, тус байнгын хорооны даргаар Ч.Ундрамыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн гэв. 

Ёс зүй дэгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав. Тэрбээр, УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг нэр дэвшүүлэн хэлэлцүүлсэн гэв. 

Инноваци, цахим бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Тэрбээр, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг нэр дэвшүүлэн хэлэлцүүллээ. 

Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа танилцууллаа. Тэрбээр, тус байнгын хорооны даргаар Л.Энхнасанг нэр дэвшүүлж, хэлэлцүүлсэн гэв. 

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр, тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг нэр дэвшүүлэн, хэлэлцүүлсэн гэв. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Өнөөдөр зургаан байнгын  хорооны дарга нэр дэвшлээ. Үлдсэн байнгын хороодыг анхдугаар чуулган завсарлахаас өмнө эцэслэн шийдвэрлэхээр байгаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Цахим бодлого гэхээр технологи талаасаа бодоо байдаг. Дээрээс нь залуусын интертайнмент гэж ойлгодог. Тус байнгын хороо авлигыг бууруулахад хэрхэн ажиллах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд олон ажил хийсэн. Энэ ажлуудыг үргэлжлүүлж, уул уурхайн салбарын ил тод байдал, цахимжуулах ажлыг хийж чадвал авлигын асуудал буурна. Томоохон цэгцрэлтийг хийх бодолтой байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Одоо санал хураалт явуулъя. Аж үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар С.Ганбаатарыг дэмжих санал хураалт явуулж, 55.8 хувиар дэмжигдлээ. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Бейсинийг дэмжих санал хураалт явуулж, 69 хувиар дэмжигдлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч.Ундрамыг дэмжих санал хураалт явуулж, 65.5 хувиар дэмжигдсэн бол Ёс зүй дэгийн байнгын хорооны даргаар Б.Батбаатарыг 70.8 хувиар дэмжлээ. Мөн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар Ж.Золжаргалыг сонгохыг 69 хувиар дэмжлээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Л.Энхнасанг томилохыг 64.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Сэддоржийг сонгохыг 63.7 хувиар дэмжив. Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцов. Тогтоолын эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. Зарим дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал хуралдаж дуусаагүй байгаа учраас хэлэлцэх асуудлыг дараалалд өөрчлөлт оруулъя.

15 : 08
2024-7-9

"Ёс зүй дэгийн байнгын хороонд дэгийн асуудлаар саналаа өгнө"

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын ЕНБД-ыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Саналыг танилцуулъя. Хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны туршлагатай, УИХ-ын даргын санал болгосноор томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Б.Баасандоржийг томилох санал оруулж байна. Тэрбээр төрийн албанд 23 жил ажиллаж буй шатлан дэвшиж ажиллаж буй юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Б.Баасандорж даргыг дэмжиж байна. 126 гишүүнтэй парламентын ЕНБД-аар ажиллах туршлагатай гэдэгт итгэж байна. Хоёр асуулт асууя. Байнгын хороодын чиг үүрэгтэй холбоотой асуудлыг эргэн харах саналаа холбогдох байнгын хороонд оруулах хэрэгтэй. Газрын хууль, асуудал нь Эдийн засгийн байнгын хороонд хамааралтай ч хэлэлцдэггүй, таг гацдаг. Энэ нь Хууль зүйн байнгын хорооны буюу хууль зүйн үр дагавар дагуулдаг. Тиймээс газрын ерөнхий хуулийг хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх шаардлагатай.

Нэр дэвшигч Б.Баасандорж:

-УИХ-ын ЕНБД нь хуулиараа дэгийн зөвлөх гэж явдаг. Дэгийн асуудлаар итгэл үзүүлж томилвол УИХ-ын тухай хуульд заасан журмын дагуу Ёс зүй дэгийн байнгын хороонд дэгийн асуудлаар саналаа өгнө. Газрын асуудал, төрийн өмчийн компанитай холбоотой асуудал, дампууралтай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах ёстой гэдэгт санал нэг байна. Би Хууль зүйн байнгын хороонд 2005-2018 онд ажиллаж байсан. Мөн газрын асуудал Эдийн засаг, Төрийн байгуулалт, Байгаль орчны байнгын хороонд хуваагдсан байдаг. Энэ асуудлыг шийдэх ёстой.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Мөн арилжааны хууль тогтоомжуудаа анхаарч, байнгын хорооны харьяаллын асуудлыг гаргаарай. Энэ албан тушаалтан нь улс төрийн олонх болсон намын албан тушаалтнуудтай харилцдаг учраас төрийн албан хаагчдын ангиллын асуудал яригдана. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. 

Нэр дэвшигч Б.Баасандорж:

-Би санал нэг байна. Сонгуулийн үр дүнд байгуулдаг байгууллагын бүтэц зохион байгуулалт, төрийн захиргааны бусад байгууллагаа бодвол харьцангуй онцлогтой байх ёстой. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хуулиараа нууц санал хураалт явуулах юм байна. Тэрнээс өмнө УИХ-ын ЕНБД-аар ажиллаж байсан Д.Энхбатыг чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулна. Хоёр удаа нууц санал хураалтын тест хийж үзье. Нууц санал хураалтаар түүнийг чөлөөлөхийг 65.4 хувь нь дэмжлээ. УИХ-ын тогтоол батлагдсанд тооцож, тогтоолыг уншиж танилцуулъя. Шинээр ЕНБД-ыг томилох санал хураалтыг явуулж, 67.6 хувиар дэмжигдлээ. Эцсийн найруулгыг сонссонд тооцлоо. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Технологиос болоод дэмжсэн санал эсэргүүцсэн болчихлоо. Энэ асуудлаа шийдэж байж алхаа цохино уу. Хуралдааны тэмдэглэлд саналыг нь засварлаж оруулахыг анхааруулж байна. 

 

09 : 20
2024-7-9

Чуулганы хуралдаан түр завсарлалаа

Намын бүлгүүдийн бичгийг сүүлийн байдлаар авч, байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Намын бүлгүүд болон бүлэггүй нам, эвслийн гишүүдээс санал хүсэлт ирүүлсэн байна. УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцье. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.1.4 заалтыг үндэслэн УИХ-аас тогтоох нь, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Уянга нарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Б.Найдалаа, Ө.Шижир, Л.Энхнасан нарыг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны, П.Наранбаярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Н.Алтаншагай, С.Эрдэнэболд нарыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны, Б.Мөнхсоёл, Ц.Туваан нарыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ж.Батсуурийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, О.Амгаланбаатар, Т.Доржханд, Б.Пунсалмаа нарыг Төсвийн байнгын хорооны, О.Алтангэрэлийг Хууль зүйн байнгын хорооны, Ц.Баатархүү Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй. 

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Н.Наранбаатар, Ө.Шижир, Б.Энхбаяр нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Уянгыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, О.Амгаланбаатар, Б.Найдалаа, С.Эрдэнэбат нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Б.Пунсалмаа Инноваци, цахим бодлогын байнгын хорооны, М.Ганхөлөг, Л.Энхнасан Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ө.Шижирийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Б.Мөнхсоёл, Б.Түвшин, Д.Цогтбаатар нарыг Төсвийн байнгын хорооны, Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд нарыг Хууль зүйн байнгын хорооны, Ж.Батсуурийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс дагаж мөрдсүгэй. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн томъёоллоор санал хураалт явууллаа. Нийт 83.1 хувийн саналаар баталлаа. Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байсангүй. 

Байнгын хорооны бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орохоор байгаа. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуулиар нэг байнгын хороонд харьяалагдахаар заасан. Зарим гишүүд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөний дараа 2 дахь байнгын хороондоо орох эрх нь нээгдэнэ. Засгийн газрын гишүүд шинээр сонгогдоод, явсны дараа хоёр байнгын хороонд гишүүд нэг байнгын хорооноосоо чөлөөлөгдөх болно. Тэрийг нөхөж сонгох, бусад гишүүдийн хүсэлтийг авах боломж үүснэ. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-УИХ-ын Тамгын газар зарим гишүүний хүсэлтийг хүлээж авалгүй, орхисон байна. Нийт 126 гишүүн байна гэж хуульд заасан. Тэгэхэд олонх, цөөнхийг бүлэг гэдэг юм ярьдаг. Бусад нь гишүүн биш юм шиг яваад байдаг. Цаашлаад байнгын хороо, дэд хороо гээд олонх, цөөнхөөр явбал бүтэхгүй. Парламент таван нам, эвслээс бүрдэж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хороонд гэхэд бас олонх, цөөнхөө ярьж байна. Нэг л том олонх болж, хамтарч байгаа шүү дээ. Нийт 126 гишүүний 118 нь нэг бүлэг болж байгаа. УИХ-ын дарга энэ асуудлыг анхаармаар байна. Би энэ саналыг хэлэх гээд өчигдөр УИХ-ын даргын үүдэнд хоёр удаа очоод, уулзаж чадаагүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Б.Батбаатар гишүүнд шинээр батлагдсан дэгийг УИХ-ын Тамгын газраас сайтар танилцуулахыг даалгавар болгож байна. Дэгийн тухай хуулиар бүх зүйлийг зохицуулж байгаа. УИХ-д бүлэгтэй улс төрийн нам бүлгээрээ дамжуулж, бүлэггүй намын төлөөлөл өөрийн биеэр, хүсэлтээр асуудалд хандах зохицуулалт байгаа. Мэдээж УИХ-ын гишүүдэд нэгдсэн зар хүргэх, мэдээлэл өгөх ажилд Тамгын газар онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Гишүүд нөгөө талаас мэдээллийг бүрэн авч, Тамгын газартай харилцаж явахыг хүсье. Таны хүсэлтийг хангаж өгнө. Эцсийн найруулга дээр саналтай гишүүд байхгүй учраас сонссонд тооцлоо.

Одоо байнгын хороод хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай, дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох, УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох тухай хэлэлцэх учраас хуралдааныг түр завсарлуулж байна. 

09 : 00
2024-7-9

Чуулганы хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж байна

НЭГ. УИХ-ын чуулганаар УИХ-ын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас 2024 оны долдугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүдэд тараасан байгаа. Гишүүд давхар яриад байх юм. Санал хураалтыг санал хураалтын төхөөрөмж ашиглан явуулах горимын саналаар санал хураалт явуулъя. Төхөөрөмж дээр дадлага хийх шаардлагатай байх шиг байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Төхөөрөмж маань шинэ. УИХ-ын гишүүд шинээр сонгогдсон учраас хэд хэдэн удаа дадлага хийж, асуудалгүй болсны дараа л саналаа хурааж эхэлье. Тэр болтол горимын саналаар дасгал хийе. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Санал хураалтын төхөөрөмж ашиглах санамжийг уншиж танилцуулъя. Хуралдааны ирцийг бүртгүүлэхдээ хуруугаа хөдөлгөөнгүй 1-2 секунд байрлуулж, хурууны хээгээ уншуулна. Зөв уншуулбал таньж, бүртгэнэ. Хүсэлт илгээж, үг хэлэхдээ товчлуурыг дарж, хүлээн авбал ногоон гэрэл асна. Микрофон нээгдэхэд улаан гэрэл асч, хугацааны тоолуур ажиллана. Дэлгэцэнд нэр татна. Үг хэлж, нэр өгөхдөө товчлуурыг дарна. Санал хураалтад орохдоо хуруугаа 1-2 секунд байрлуулж, хурууны хээ гэсэн бичиг гартал уншуулна. 

Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг олонх дэмжлээ. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийн төслөө хэлэлцэж эхэлнэ. 

08 : 41
2024-7-9

Чуулганы хуралдаан эхэллээ

Анхдугаар чуулганы хуралдаанаар 14 асуудал хэлэлцэж байна. УИХ-ын гишүүдийн ирц 59.5 хувьтай буюу 126 гишүүнээс 75 нь ирсэн байна. 

НЭГ. УИХ-ын чуулганаар УИХ-ын хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх эсэх асуудлаар шийдвэр гаргах тухай асуудлыг хэлэлцэнэ. 

ХОЁР. Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

ГУРАВ. УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ыг томилох, чөлөөлөх тухай 

ДӨРӨВ. Зарим байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

ТАВ. Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

ЗУРГАА. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

ДОЛОО. Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

НАЙМ. Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг

ЕС.Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг

АРАВ. 22 хуулийн төслийг эцэслэн батална

АРВАННЭГ. Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулга

АРВАНХОЁР. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох талаар шийдвэр гаргах тухай Ёс зүй дэгийн байнгын хорооны саналыг хэлэлцэнэ.

АРВАНГУРАВ. Засгийн газрын гишүүд тангараг өргөх ёслолын ажиллагаа

АРВАНДӨРӨВ. Анхдугаар чуулганыг хаана

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

100 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR. ADITYA 2024-07-09 129.205.113.182

Харуулах боломжгүй.

Avatar

BonnieLong 2024-07-09 46.8.223.82

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleGruber 2024-07-09 46.8.23.198

Харуулах боломжгүй.

Avatar

BrandyMathews 2024-07-09 45.11.21.7

Харуулах боломжгүй.

Avatar

EbonyHamilton 2024-07-09 46.8.222.85

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaRios 2024-07-09 46.8.22.79

Харуулах боломжгүй.

Avatar

AshleySmith 2024-07-09 188.130.143.138

Харуулах боломжгүй.

Avatar

HeidiPadilla 2024-07-09 185.181.247.234

Харуулах боломжгүй.

Avatar

DanielaHosler 2024-07-09 46.8.222.126

Харуулах боломжгүй.

Avatar

MeganGuevara 2024-07-09 188.130.128.82

Харуулах боломжгүй.

Avatar

AliciaHillenburg 2024-07-09 188.130.142.43

Харуулах боломжгүй.

Avatar

WhitneyBennett 2024-07-09 46.8.192.107

Харуулах боломжгүй.

Avatar

JeniferGorrell 2024-07-09 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

AnjanetteRad 2024-07-09 46.8.110.25

Харуулах боломжгүй.

Avatar

JasmineWilliams 2024-07-09 109.248.139.216

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyRodriguez 2024-07-09 109.248.13.54

Харуулах боломжгүй.

Avatar

JulieLewis 2024-07-09 109.248.55.152

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaButler 2024-07-09 46.8.23.9

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaMorton 2024-07-09 94.158.190.174

Харуулах боломжгүй.

Avatar

KathleenRainey 2024-07-09 109.248.128.114

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaGoeller 2024-07-09 45.87.252.146

Харуулах боломжгүй.

Avatar

JillSmith 2024-07-09 45.87.253.15

Харуулах боломжгүй.

Avatar

NatashaGodfrey 2024-07-09 109.248.14.132

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyMitchell 2024-07-09 45.81.136.244

Харуулах боломжгүй.

Avatar

LisaAdams 2024-07-09 185.181.246.89

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaJohnson 2024-07-09 185.181.246.91

Харуулах боломжгүй.

Avatar

EricaParker 2024-07-09 45.11.21.134

Харуулах боломжгүй.

Avatar

HeatherWilliams 2024-07-09 46.8.110.119

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaAllen 2024-07-09 109.248.15.143

Харуулах боломжгүй.

Avatar

CindyBigley 2024-07-09 45.15.72.143

Харуулах боломжгүй.

Avatar

KatresaCrawford 2024-07-09 92.119.193.143

Харуулах боломжгүй.

Avatar

PattyBenton 2024-07-09 46.8.110.173

Харуулах боломжгүй.

Avatar

StacyCrawford 2024-07-09 188.130.143.123

Харуулах боломжгүй.

Avatar

LashundraMcgee 2024-07-09 188.130.137.13

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaDavis 2024-07-09 188.130.128.112

Харуулах боломжгүй.

Avatar

JamieKamara 2024-07-09 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaLove 2024-07-09 45.90.196.129

Харуулах боломжгүй.

Avatar

AngelHarris 2024-07-09 95.182.126.73

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-07-09 46.8.10.50

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorrison 2024-07-09 109.248.55.214

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineFonoti 2024-07-09 188.130.188.249

Харуулах боломжгүй.

Avatar

PinkyBurke 2024-07-09 188.130.129.74

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMay 2024-07-09 109.248.13.180

Харуулах боломжгүй.

Avatar

MaryJohnson 2024-07-09 45.90.196.230

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaMore 2024-07-09 185.181.246.74

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieScott 2024-07-09 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

AngelSanchez 2024-07-09 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-07-09 5.183.130.135

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSmith 2024-07-09 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJones 2024-07-09 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleJones 2024-07-09 188.130.210.110

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaWilliams 2024-07-09 46.8.107.40

Харуулах боломжгүй.

Avatar

MariaSanchez 2024-07-09 188.130.143.240

Харуулах боломжгүй.

Avatar

PrincessLee 2024-07-09 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJohnston 2024-07-09 188.130.220.216

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenJacobs 2024-07-09 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyMoore 2024-07-09 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrown 2024-07-09 188.130.221.51

Харуулах боломжгүй.

Avatar

ErinSmith 2024-07-09 109.248.142.63

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWilliams 2024-07-09 95.182.127.18

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAdams 2024-07-09 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

JudyGriego 2024-07-09 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

JolettRogers 2024-07-09 46.8.56.214

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHill 2024-07-09 46.8.22.144

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMeienburg 2024-07-09 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaPotter 2024-07-09 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

BeverlyHagewood 2024-07-09 46.8.10.217

Харуулах боломжгүй.

Avatar

LashawnTaylor 2024-07-09 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

MaiJohnson 2024-07-09 45.90.196.231

Харуулах боломжгүй.

Avatar

Dr. Adity 2024-07-09 129.205.113.191

Харуулах боломжгүй.

Avatar

SusanBowen 2024-07-09 188.130.137.207

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSummers 2024-07-09 46.8.17.157

Харуулах боломжгүй.

Avatar

MaryAnh 2024-07-09 188.130.129.158

Харуулах боломжгүй.

Avatar

ToniThomson 2024-07-09 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

WendySchoenbaum 2024-07-09 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.185.141

МАН маань хэрэгтэй гээд үглэж байж байгуулсан Соёлын Яамаа өөрсдөө устгачих шив дээ ! Соёл Спорт Аялал жуул члалын яам гэж байхад МАН-ын мангарууд "энэ бол Соёл ын яам биш Батаарын яам" гэдэг байсан, одоо өөрсдөө ингэж нэрэлчихлээ шүү дээ ?!

Avatar

JamieWeisensel 2024-07-09 46.8.154.226

Харуулах боломжгүй.

Avatar

TaraSmith 2024-07-09 46.8.107.108

Харуулах боломжгүй.

Avatar

batbayr 2024-07-09 66.181.180.146

odoo nuguu hvzvvgvi hulgaich shudarga es yriadal ireh bhdaa .

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.176.222

Huuli hyanaltiin baiguullagaa surug huchindee uguud,avilga ,hariutslagaguin zudnaasaa salna gej bodoj baigaa bol enduurel shuu harin arhi medelten alban tushaaltnaas ul hamaarah hyanaltiin huchirheg sistemiig burduuleh ni chuhal,uunii tuld ih hurlaas hyanaltiin sistemiig bii bolgoh heregtei gej dor sanaagaa devshuulsen yam,chin zorig,unen husel baival uuniig heregjuuleh heregtei

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.176.222

Er ni bol hamtarsan ni hamgiin zuv shiidel,harin ta buhnii bolgoomjlol zuv,tevel odoo ih hural asuudliig togtvorjuulj tentsverjuulehiin tuld mongolchuudad mash ih dutagdaad baigaa hariutslaga,hyanaltiin sistemiig tur zasgaas hamaarahguigeer baiguulah heregtei,tiim baihiin tuld end tomilogdoh humuusiig erhi medeltnuudees hamgaalahiin tuld 20-30 jiliin hugatsaatai undur shalguuraar tomiloh estoi,iim l garts bn

Avatar

ddd 2024-07-09 166.48.51.239

Ee muusain pizdakuud aa

Avatar

Нэргүй 2024-07-09 103.41.93.92

Энэ парламентаас монголчууд сайн зүйл хүлээх хэрэггүй. Эхнээсээ мордохын хазгай болсон. Нүүрсний хулгайчийн дээр хийж байгаа ажил санаачилж байгаа хууль болгон нь урд зүгийн эрх ашгийг далдуур хангах урт хугацаандаа монголд хортой үйлдэл хийж явдаг эвгүй хүнийг Монгол төрийн гадаад дотоод бодлогыг зангидах монгол төрийн дээд байгууллагын дарга болгочлоо. МУ ын тусгаао тогтнолоор тоглочих вий гэж айж байна даа.

Avatar

vvvv 2024-07-09 66.181.177.193

данх пиздаа цамарч дуусахгүй нь ээ, Хууль зүйн ямаа өгч байгааг бодоход их л том юманд барьцаалагджээ

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.177.193

ELbegdorj, Saihanbileg butsaj ireh ni todorhoi bolchloo l doo p***a

Avatar

Нэргүй 2024-07-09 103.41.93.92

АН лууг соличихгүй дээ. Шороодсон бавө

Avatar

ҮНЭН 2024-07-09 202.126.91.244

Дараа нь та нар төрийн хулгай дээрэм, бусармаг бүхнийг та нар шийдэх, цэгцлэх боломж байсан ан чадаагүй, хүн чадаагүй гээд эргэж бухах арга. Ирэх 4 жилийн сонгуулиар АН,ХҮН-г нухах үндсэн ажил явж байна. Угаасаа МАН дийлэнх байгаа цагт ямар ч яам аваад цэгцэлж чадахгүй. Урьханд орсон.

Avatar

RobinPowells 2024-07-09 46.8.223.65

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.177.53

Х Ганхуяг гишуун маш зов ярьж байна яоюунэрдэгэ ногоо хоер намтайгаа буэн тохироогуй бутцээ оруулж ирж байна Засгийн газрынибутцэд нийгмийн амьдралын ундсэн ойлголтууд болох ХОДОЛМОР бас ШИНЖЛЭХ УХААН болон ИННОВАЦ огт ороогуй байна

Avatar

Нэргүй 2024-07-09 45.117.35.27

АН шударга ёстой тэмцэж чадахгүй тэр Элбэгдлрж Сайханбилэг ХХБ Эрдэнэбилэг гээд харалдаа бас нүүрсний хулгай Баттулга. АН д хууль зүйн яамыг өгөөд дэмий шдээ

Avatar

Нэргүй 2024-07-09 66.181.177.53

Х Ганхуяг гишуун маш зов ярьж байна яоюунэрдэгэ ногоо хоер намтайгаа буэн тохироогуй бутцээ оруулж ирж байна Засгийн газрынибутцэд нийгмийн амьдралын ундсэн ойлголтууд болох ХОДОЛМОР бас ШИНЖЛЭХ УХААН болон ИННОВАЦ огт ороогуй байна

Avatar

Нэргүй 2024-07-09 209.38.134.5

Hoгоон автобус, Бортээгийн асуудлыг шийдэж чадөх уу. Худлаа жижиг сажиг асуудал дээр ажиллаад байвал дэмий

Avatar

XiomaraTyler 2024-07-09 46.8.110.207

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayTorres 2024-07-09 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonBrock 2024-07-09 45.11.21.92

Харуулах боломжгүй.

Avatar

TammyAllen 2024-07-09 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-09 111.109.36.34

Irts tun hangaltgyi baina daa. tomilgoo, saidiin suudal bolood ireheer 100 davaad ireh baih l da

Avatar

KarenParker 2024-07-09 185.181.247.19

Харуулах боломжгүй.

Avatar

з 2024-07-09 202.9.46.37

ийм ажилдаа ирдэггүй гишүүд ард түмэнд хэрэггүй.

Avatar

Зочин 2024-07-09 202.9.40.100

Хүн болгон УИХын гишүүн болоод дөрвөн жил зугаа цэнгэлдээ бялуурах хувийн ажил хулгай шуналаа гүйцээх гэж сонгуулиар үхэн хатан зүтгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж