ЗГ: Шинэ сайдуудын нэрс тодорлоо

Хуучирсан мэдээ: 2024.07.09-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар-2024

ЗГ: Шинэ сайдуудын нэрс тодорлоо

ЗГ: Шинэ сайдуудын нэрс тодорлоо

Хамтарсан Засгийн газар байгуулахдаа АН, ХҮН намуудад мөрийн хөтөлбөрийн гол бодлогуудаа хэрэгжүүлж үр дүнд хүргэх боломж бий болгох үүднээс яамдыг хуваарилсан бол МАН томоохон бодлого арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр яамдаа өөрсдөө авч үлджээ. Тухайлбал, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, баялгийн тэгш хувааарилалт, түгжрэлийг арилгаж төвлөрлийг сааруулах, хотоо тэлж, хөгжүүлэх зорилготой учраас хотын газартай холбоотой асуудал зэрэг хэрэгжүүлэхээр зорьсон, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхээр тооцоолжээ.

Засгийн газраас бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барьсан учраас өнөөдөр чуулганы хураллаанаар бүтэц баталсны дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сайд нарын нэрс тодорно. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ сайд нараа УИХ-д танилцуулж, тангараг өргүүлнэ.

МАН:

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байсан сайд нараас Сангийн сайдаар Б.Жавхлан, Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр, Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин, Зам тээвэр, хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Шадар сайд С.Амарсайхан нарыг улираан томилж, шинээр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал,  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Г.Лувсанжамц, Цахим хөгжлийн сайд Э.Батшугар нарын нэрс яригдаж  байна. 

АН:

Ардчилсан намд Шадар сайд болон зургаан яам өгөхөөр яригдаж байна. Тодруулбал, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Л.Гантөмөрийг томилж, Гэр бүл нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам, Батлан хамгаалах яам, Барилга хот байгуулалтын яам, Уул уурхайн яамдыг АН-д өгөхөөр урьдчилсан байдлаар тохирчээ. Ардчилсан намын зүгээс эдгээр яамдын сайдаар хэнийг томилохоо эцэслээгүй ч Л.Оюун-Эрдэнийн толгойлсон хамтарсан Засгийн газарт Гэр бүл нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайдаар Ц.Туваан, Барилга хот байгуулалтын сайдаар Р.Эрдэнэбүрэн, Батлан хамгаалахын сайдаар Д.Ганбат, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр нарын нэрс яригдаж байна.

ХҮН:

ХҮН нам Засгийн газарт хамтрахыг зөвшөөрвөл, нэг эсвэл хоёр сайдын суудал нь өгнө хэмээн хөшигний ард тохирсон гэдэг. Засгийн газрын бүтэц зурахдаа ч Т.Доржхандад зориулж, Шадар сайдын суудал зуржээ.

Монгол Улсын Шадар сайдын албыг тус намд өгч буй. Ингэхдээ ХҮН намын дарга Т.Доржханд Монгол Улсын Шадар сайдаар томилогдоно гэсэн мэдээлэл байна. Т.Доржхандын очих Шадар сайдын алба нь Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монополын эсрэг газрууд харьялагдах аж.

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /МАН-ын дарга/

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр /АН-ын дарга/

Монгол Улсын Шадар сайд  Т.Доржханд /ХҮН-ын дарга/

Монгол Улсын Шадар сайд  С.Амарсайхан /МАН/

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр  /АН/
  • Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга Г.Лувсанжамц /МАН/
  • Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан /МАН/
  • Эдийн засаг хөгжлийн яам Т.Аубакир /МАН/ 
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /МАН/
  • Сангийн сайд Б.Жавхлан /МАН/
  • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр /МАН/
  • Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ /МАН/
  • Батлан хамгаалахын сайд Д.Ганбат /АН/
  • Барилга хот байгуулалтын сайд Р.Эрдэнэбүрэн /АН/
  • Боловсролын сайд Л.Энх-Амгалан /МАН/
  • Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /МАН/
  • Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайд Ч.Номин /МАН/
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд  тодорхойгүй /АН/
  • Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн сайд Ц.Туваан /АН/
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Бат-Эрдэнэ /МАН/
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар /МАН/
  • Эрчим хүчний яам Б.Чойжилсүрэн /МАН/
  • Эрүүл мэндийн яам тодорхойгүй /АН/

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж