Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн иргэнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн иргэнийг баривчилжээ

Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн иргэнийг баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Монгол Улсын иргэнийг Унгар улсын төв товчоотой хамтран саатуулан, баривчилжээ.
Уг этгээд нь өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.
Тухайн иргэн адаад улсад оргон зайлж Турк улсад орогнож байгаад Унгар улсад ирж, Монгол иргэдийг удаа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээллийн дагуу Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчилсан юм. Шилжүүлэн авчрах ажиллагааг ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгуулж байгааг албаныхан мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж