Жастин Бибер тэрбумтан өв залгамжлагч Анант Амбанигийн хуримын өмнөх ёслолд оролцсон. Тэрбээр ёслолд дуулснаар 10 сая ам.доллар авсан гэх мэдээлэл гарчээ. “Baby” дуугаараа алдартай Бибер өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Мумбайд болсон Анантын хувийн ёслолд “Love Yourself”, “Peaches” зэрэг хит дуунуудаас гадна арав гаруй дуугаа дуулжээ.
Аль хэдийнэ 300 сая ам.долларын хөрөнгөтэй гэж сайрхаж буй Жастин “Instagram” хуудаснаа тун удахгүй гэрлэх тэрбумтан хосын тухай тоглолтын зураг, видеог нийтэлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр, Жастин дор хаяж 10 сая.ам доллар авсан гэжээ.
Энэтхэгийн сэтгүүлчид мөн эх сурвалжийн мэдээллийг баталж буй. Нийтэлсэн гэрэл зургуудаас харахад, Жастин тайзны ард цагаан цамц, хар өнгийн өмд өмссөн байх ба 29 настай Анант, Радхика болон тэдний хайртай хүмүүстэй зогсч байжээ. Хуримын өмнөх ёслолд оролцсоныхоо дараа Жастин анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй жирэмсэн эхнэр, загвар өмсөгч 27 настай Хэйли Бибер дээрээ очихын тулд АНУ руу буцжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард поп сенсаци 36 настай Рианна мөн адил хуримын өмнөх ёслолд дуулж, 6 сая ам.долларын цалин авсан гэж мэдээлж байсан. Дараа нь тавдугаар сард Амбани төрөл төрөгсөддөө зориулан Италиас Франц руу гурван өдрийн тансаг аялал зохион байгуулсан байна. Үүнд 39 настай Кэти Перри, 43 настай Питбулл, 56 настай Дэвид Гуетта нар оролцож, гэр бүлийн аялалд нь зориулж үзүүлбэр үзүүлжээ.
Эх сурвалж: MIRROR
Холбоотой мэдээ