Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилно

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилно

Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилно

УИХ-ын Тамгын газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг томилохоор болжээ. Тэрбээр өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болон МХЕГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд сүүлд ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдож, Засгийн газар дотоод хяналт шалгалтын байгууллагыг хариуцаж байв.

Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. Мөн 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж