ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг 300 мянгаар торгов

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг 300 мянгаар торгов

ЦЕГ: Хүүхдээ гэртээ цоожилсон эцэг эхийг 300 мянгаар торгов

Гэртээ хүүхдээ ганцааранг нь үлдээсэн эцэг эхийг цагдаагийн байгууллагаас торгожээ. Тодруулбал, зургадугаар сарын 26-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг "Academy-2" хотхонд "Цонхоор хүүхэд унах гэж байна" гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид очиход гурван настай хүүхэд гэртээ цоожлогдсон байдалтай, дөрвөн давхрын тагтны цонхоор унах гэж байсныг нь эсэн мэнд аварч ээжид нь хүлээлгэн өгсөн.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр “Орон сууцны цонхоор бага насны хүүхэд унах гэж байна” гэх дуудлага мэдээлэлд Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс гомдол, мэдээллийн бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Иргэн Х-д Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрхийг зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж