Францын сонгууль таамаглаагүй үр дүнг гаргав

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Францын сонгууль таамаглаагүй үр дүнг гаргав

Францын сонгууль таамаглаагүй үр дүнг гаргав

Европын парламентын сонгуульд хэт барууны үзэлт Үндэсний ралли нам ялалт байгуулсны дараа Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ээлжит бус, хоёрд дахь шатны сонгууль явуулах тухай мэдэгдсэн. Сарын хугацаанд Макрон сөрөг хүчин болох Үндэсний ралли намын эсрэг кампанит ажил явуулж байсан. Гэвч албан бус санал асуулгад Үндэсний ралли эрх баригч намаас харьцангуй илүү санал авч байв.

Энэ нь Макрон болон түүний холбоог ялагдал хүлээж магадгүй гэх таамгийг дэвшүүлээд байв. Санал хураалт Ням гаригийн 08:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилсэн. Дараа нь санал тоолох шат үргэлжилж, төсөөлшгүй үр дүнг гаргалаа.

Ялах хамгийн өндөр магадлалтай нь Үндэсний ралли нам байсан ч бодит байдал дээр зүүний үзэл баримтлалтай Шинэ ардын фронт эвсэл хамгийн олон суудал авсныг урьдчилсан дүн харуулжээ.

Урьдчилсан дүнгээс үзэхэд, Шинэ ардын фронт эвсэл 184-186 суудал авах нь тодорхой болоод байгаа бол Макроны төвийн үзэл баримтлалтай “Хамтдаа” эвсэл хоёрдугаарт, Марин ле Пений хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” нам гуравдугаарт орсон байна. Энэ удаагийн сонгуулиар улс төрийн нэг ч хүчин Үндэсний ассамблейд олонх буюу 289 суудал авч чадсангүй. Тодруулбал, Үндэсний ралли болон тэдний холбоотон нам 143 суудал, Эммануэль Макроны төвийг сахигч намууд 169 суудал, зүүний үзэлтэй намууд 198 суудал авсан гэх үр дүн гарчээ.

Ерөнхийлөгч Макрон сонгуулийн дүнгийн талаар олон нийтэд тайлбар хийгээгүй. Харин ерөнхий сайд Габриэль Аттал албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

Францын парламент 577 суудалтай учир олонх байр суурийг авахын тулд аль нэг нам 289 суудал авах шаардлагатай. Жордан Барделла хамгийн залуу ерөнхий сайд болох магадлалтай байсан ч түүний нам таамаглашгүйгээр ухарлаа. Тэрбээр төрөлх францчууд бусдаас илүү эрх эдлэх ёстой гэж мэдэгдэж байсан  ч Францын иргэн болсон цагаачид санал өгөх эрхтэйг мартсан бололтой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж