"Улсын төсөв батлах үед УИХ сөрөг хүчингүй болдог"
“Эдийн засгийн чуулган-2024” салбар хуралдаанаар үргэлжилж байна.
“Бүсчилсэн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт” сэдвээр үргэлжилж байгаа салбар хуралдааны үеэр Монгол Улсын төсвийг үргүй зарцуулдаг асуудал хөндөгдлөө.
Модератор: Р. Ринчинбазар та Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн. Улсын төсвийн мөнгийг бүсээ хөгжүүлэхэд зарцуулахгүй, өөр зүйлд зарцуулж үрэн таран хийгээд байвал эсэргүүцэх чадвартай хүн мөн үү?
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Р.Ринчинбазар:
-Төсвийг үрэлгэн зарах, улсын төсвийн хөрөнгөд цэвдэг сэтгэлээр хандах, дундуур нь гувчуулах нь түгээмэл. Санаанаасаа хэлж байгаа юм биш. Авлигатай тэмцэх газрын нэр бүхий албан тушаалтнууд ч энэ тухай хэлж байсан.
Хоёрдугаар асуудал нь төлөвлөлт. Төсвийг хэр оновчой хуваарилдаг вэ. Өнгөрсөн гашуун туршлагууд байна. Сангийн яамны боогоод ороод ирсэн төсөв УИХ дээр юу ч биш болдог. Улсын төсөв батлах үед УИХ дээр сөрөг хүчин гэж байхгүй болдог. Олон жил давтагдсан асуудал.
“Миний сургууль унавал чиний соёлын төв унана. Миний худаг унавал чиний дотуур байр унана” гэдэг. Барьцаатай, бүгдээрээ нийлээд хөрөнгийг тарааж цацдаг.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тухайд, төсвийн тодотгол, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, улсын жилийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг олон юманд саналаа илэрхийлэх, дүгнэлт гаргах эрх бий. Хүлээж авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний саналыг хүлээж авч ч болно, хүлээж авахгүй байж ч болно.
Гурван нам эвсэх нь тодорхой болсон байна, эвслийн Засгийн газар байгуулагдах юм байна. Ричард сая дахин дахин асуугаад байсан. Хэн сөрөг хүчин хийх юм бэ гэж.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол тодорхой хэмжээнд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх шаардлага тулгарч байна.
Бидний дуу хоолой хаана хүрэх юм, тэрийг тоох уу үгүй юу гэдэг нь жичдээ асуудал. Бид нар гар хумхин суухгүй, болохгүй байгаа зүйлийг гаргаж тавина. Төрийн аудитад тодорхой эрх хэмжээний эрх үүрэг байгаа, хамтарч ажиллана.
Модератор: Шинэ Засгийн газар юуг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлээд мэргэжлийн яамны бодлогодоо тусгах вэ. Юу тулгамдаад байна вэ. Ирэх гурван жилд яаж ажиллах ёстой вэ?
Эдийн засаг хөгжлийн яамны газрын дарга Д.Эрдэнэбаяр:
-Улсын төсвийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт ярихаар ТЭЗҮ, хотын эдийн засаг, ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлвөлгөөтэй уялдах хэрэгцээ шаардлага үүсдэг. Дэлхий нийтийн хот төлөвлөлтийн концепци гэдэг зүйл өөрөө бүсчилсэн хөгжлийн бодлогын салшгүй хүчин зүйл болоод явж байдаг. Хотын хүрээнд аймаг сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нягтлах шаардлагатай. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар очоод хөрөнгө оруулалтаа хийх гэхээр газар зохион байгуулалт, хөгжлийн ерөхний төлөвлөгөөтэй уялдаж байна уу гэдэг асуудал үүсдэг. Дэлхий нийт байгалийнхаа нөхцөл нөөц хөгжлийнхөө философитой уялдуулж хотоо төлөвлөдөг. Хотын эдийн засаг нь ДНБ- ийнхээ дийлэнх хувийг эзэлдэг. Ийм зүйл рүү шилжиж байна. Монгол Улсын хувьд энэ дээр хийж хэрэгжүүлэх маш их потенциаль байгаа. Жишээлбэл, соёлын аж үйлдвэр гээд цоо шинэ салбар гарч ирж байна. Монголын бүх төрт улсын голомт Архангай, Өгийн нуур орчим, шинэ Хархорин дээр бий болж байна. Энэ бол дэлхийн нүүдэлчдийн соёлын өв чиглэл рүү энийг сонирхдог гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын хувьд маш том давуу тал бизнесийн цоо шинэ салбар гарч ирж байна.
Палентологийн нөөцөөр Монгол Улс дэлхийд хоёрт орж байна. Говийн бүс дээр Дундговь хөгжлийн хувьд хоцрогдсон гэж байгаа боловч нөөцийг нь хот төлөвлөлттэй уявал маш олон гадна дотны хөрөнгө оруулагч энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийх бололцоо байна.
Боомт хотууд байна. Хоёр хөрш “Нэг бүс нэг зам” гээд ярьж байхад зарим аймгуудыг боомт хотын хөгжлийн загавараар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарч хийх.
Аж үйлдвэрийн хотууд, хөнгөн үйлдвэрийн хотууд, хүнд үйлдвэрийн хот, ухаалаг хот, бүтээлч хот гээд энэ концепцийг ашиглаж байгаа орон нутаг байхгүй байна. Судлаач нар ч маш цөөн байна.
Хил давангуут Хубилай хааны хот,Чингис хааны хот,Кино зураг авалтын хот, Бүтээлч хот гээд байна. Түүх нь байхгүй бол зохиогоод шинээр хөрөнгө оруулалтын потенциаль бий болгож байна.
Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг орон нутгийн төвшинд, үндэсний төвшинд гаргаж ирж байна. Монгол Улсад газар зүйн заалттай органик бүтээгдэхүүн гаргах аймгууд маш их байгаа. физикл зүйлээс гадна түүх соёлын эко зүйлүүдээ ашиглаад хөрөнгө оруулалт татах оюун ухааныхаа төвшинд өөрчлөлт хийгээд ерөнхий зүйлүүдээ солиход уул уурхай газрын тосноос өөр маш олон нөөц байгаа. Энэ бол өөрөө микро бүс доторх хөрөнгө оруулалтын цоо шинэ хөгжлийн боломж, концепци байх юм.
Хот төлөвлөлт дээр “20 минутын хот” гэж байна. Бусад улсуудын хувьд авч үзвэл “Залуучуудын гудамж”, “Аялал жуулчлалын гудамж”, “Банк санхүүгийн гудамж” гээд 20 минутын хот болгонд эдийн засгийн бусад чиг үүргийг бий болгосноор тэнд ажиллаж амьдарч байгаа бизнес хийж байгаа иргэдэд маш олон эдийн засгийн давуу талууд бий болгож байна.
Өнөөдөр бид зөвхөн нэг төслийн үр ашиг ТЭЗҮ хараад орон зай дээр байршуулаад яваад байгаа нь энэ чигллэлд хийх маш их ажил байгааг харуулж байна.
Лу.Гантөмөр: Тендерээс авлига авдаг асуудлыг зогсооно
"Монгол Улсын эдийн засгийн форум-2024" нэгдсэн хуралдааны үеэр МАН, Ардчилсан нам, ХҮН нам хамтран Засгийн газрыг байгуулан ажилласнаар нэг жилийн дараа ямар ажлуудыг хийсэн байх вэ гэдэг асуудлыг хөндлөө.
Модератор: Нэг жилийн дараа гэхэд өнөөдрийн ярьсан асуудлаас аль нь амьдралд хэрэгжсэн байх бол?
ХҮН намын дарга Т.Доржханд:
-Эдийн засаг тэлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар байгаа, өсгөх ёстой. Энэ тоог бид нар 8000 ам.долларт хүрвэл популизм байхгүй болно. 10 мянган ам.долларт хүрвэл хөгжил бий болно.
Ирэх жилийн өдийд энэ суурийг нь тавьснаар реформуудыгаа хийх ажлыг харж байгаа. ХҮН нам ийм байдлаар төлөвлөж байгаа. Хоёрдугаарт, ажлын байр. Ажлын байрыг төлөвлөж явах хүлээлттэй байгаа. Үр дүн тоогоор илэрхийлэгддэг. Түүнийгээ харж байгаад үр дүнд хүрнэ. Реформуудыгаа л хийнэ.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Худалдан авалт дээр маш их авлигын асуудал яригддаг. Тендерээс хэн нэгэн авлига авдаг гэдэг асуудал жилийн дараа байхгүй болох ёстой. Бид бүх хүчээ дайчилна. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого хоёр бизнес эрхлэгчийн талд гарна. Бизнесийн орчны тогтвортой өсөлт, өрийн дарамтыг багасгахад Мөнгөний бодлого, Төсвийн бодлого бүрэн дүүрэн чиглэнэ.
Монгол Улсад хувийн хэвшлийнхний орон зай асар их томорсон байх болно. Том төслүүд хөдлөөд эхэлсэн байх болов уу гэж найдаж байна.
Бидний хувьд хоёр хөршийг холбосон томоохон дэд бүтцийн ажлууд дээр илүү урагшаа явна. Дээр нь хоёр хөршийнхөө зах зээл рүү бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээрийг хамтарсан үедээ хийж чадна гэж найдаж байна.
Монголчуудынхаа сонголтыг чулуу болгох ёстой.
Модератор: Алсын хараа юу байх вэ. Хойтон та намайг уривал миний нүдэнд юу харагдах бол?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Нэг жилийн дараа хөрөнгө оруулагч нар Монгол Улсыг илүү тогтвортой хөрөнгө оруулалтын орчинтой болсон гэдэгт итгэсэн байна. Нэг жилийн дараа гэхэд хувийн хэвшил, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, иргэний нийгмийн байгууллага хөгжлийн оролцогч болсон байна.
Нэг жилийн дараа гэхэд улс төрийн намуудын үзэл санаа илүү хөтөлбөр дээрээ суурилаад гадаад талд Монголын хөгжлийн зураглал маш тодорхой бизнес хийхэд хамгийн таатай орон гэдэгт бүгд итгэсэн байх болно.
Лу.Гантөмөр: АН, МАН хамтарснаар Оюутолгойг хөдөлгөж байсан
“Эдийн засгийн форум-2024” -ын нэгдсэн хуралдаан “Хөгжлийн бодлого” сэдвээр үргэлжиллээ.
Модератор: Ерөнхий сайд та, цаашдаа яаж ажиллах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар парламентад хамгийн багадаа таван нам орж ирсэн. Шинэ Зеланд Германтай ойрхон болсон.
Энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх шийдвэр гаргахад эрх баригч намын даргын хувьд маш их эсэргүүцэлтэй тулж байсан. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой гээд хамтдаа Үндсэн хуулийг хийсэн. Маш олон төлөөллүүд парламентад орж ирсэн, хэзээ ч тойргоос сонгогдож чадахгүй байсан хүмүүс парламентад орж ирэх хаалга нээгдсэн. Ордон дотор маш их хэлэлцүүлэг өрнөнө, сонгодог парламентын дагуу хүсч байсан зүйл. Одоо мөрийн хөтөлбөрөөс эхлээд өгсөн саналаар нэг ч сонгогчийн саналыг гээхгүйгээр хийнэ гэсэн үг. Ордон доторх уур амьсгал хэцүү мэтгэлцээнтэй ч иргэдийн хувьд ойлгомжтой болж байгаа.
Модератор: Таны үүрэг роль ямар байх бол
-Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Парламентын засаглалыг бэхжүүжлэх нь чухал байгаа. Монголчуудын эрх чөлөөг хамгаалах, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ энэ дүр зургийг харж байсан. Сөргөлдөж хэн нэгнийг доошоо хийхээс илүүтэйгээр ард түмэн дэмжсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго дэвшүүлсэн. Төрийн дарамт багасч, аж үйлдвэр хөгжих ёстой.
ХҮН намын дарга Т.Доржханд:
-Энэ удаагийн парламентын үр дүнд сөрөг хүчнүүд нь яагаад хамтарсан Засгийн газарт орчих вэ гэдэг асуултын тэмдэг байна.
Монгол Улсын эрх ашиг нь юу юм бэ гэхээр эдийн засгийн тогтвортой байдал. Улс төрийн тогтвортой байдлаар эдийн засгийн тогтвортой байдал хангагддаг. 30 жилийн тогтворгүй байдлаас болоод хөрөнгө оруулалт багассан. Энэ хөрөнгө оруулалтыг бий болгохын тулд хамтраад бодлого дээрээ нэгдье гэж байгаа юм. Цаашдаа хамтраад засагладаг байх соёлыг бий болгож байгаагаар онцлог.
Парламент дээр мэтгэлцээн байна, Засгийн газрын төвшинд биедээ дэгээ тавьдгаа больё, прагматик төслүүдээ явуулъя гэдэг агуулгаар ХҮН нам Засгийн газарт эвсье гэж байгаа юм.
Модератор: Юуг хийж байж тогтвортой байдлыг хангах вэ?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байсан. Эхлүүлсэн ажил байсан ч дуусгаж чадаагүй. Эдийн засаг өсөж байгаа ч иргэдэд хүртээмжтэй болж чадаагүй байна. Баян хэсэг ядуу хэсгийн дунд зөрчил их байна. Тийм учраас үйл ажиллагаа илүү хүртээмжтэй байх гэдэг агуулгаар эхлүүлээд дуусгадаг төслүүд байх гэдэг агуулгаар улс төрийн намууд улс орноо ойлгож хамт хийхгүй бол гурван сая монголчууд хуваагдалтай байхаар бүтээмж нь багасаад байгаа. Ийм учраас энэ тогтолцоо руу орсон.
Модератор: Ардчилсан намын хувьд шинэ Засгийн газраас юу хүсэж байна вэ?
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Манай улс хөгжиж байгаа. Харагдаж байгаа шигээ биш. Маш их олон асуудалтай. Асуудлууд нь далд байдаг. Тулгамдсан асуудлаа шийдмээр байгаа юм. Бизнесийн орчныг эрүүл болгох, дундаж давхаргыг бий болгох. Хүний нөөцийг сайжруулах. Манай улсын тулгамдсан асуудал нь хүний нөөц, боловсрол. Элсэлтийн шалгалт авахад тэр тестрээр хүүхдүүдийн амжилт эрс унасан. Энэ их байгалийн нөөцтэй, дээр нь хоёр том гүрний дунд байдаг улсын хувьд хүнийн нөөцийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй. Энэ Засгийн газраас хүлээж байгаа хүлээлт бол асуудлаа шийдэж чадах ёстой.
Модератор: Сөрөг хүчин байж шаардах, Засгийн газарт байх хоёр ялгаатай?
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Бид байнгыг сөрөг хүчин байгаагүй. Ардчилсан нам МАН-тай хамтраад ажиллаж байсан зүйл зөндөө бий. Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслүүдийг хөдөлгөж байсан. Орон нутгийн бие даасан байдлыг хамтдаа хийж байсан. Энэ удаагийнх илүү өндөр төвшнийх гэж ойлгож байгаа. Хурдан байя гэж байгаа. Хурдтай байж, сонгуулиар ард түмэнд амласан хөтөлбөрөө ажил хэрэг болгоё. Асуудал маш ихтэй, асуудлаа шийдэхийн тулд маргалдаж суух зав алга. Хамгийн чухал онцлог бол чаддаг чаддаг юмаа хийе л гэж байгаа юм.
Модератор: Нэгдүгээрт хийх ажил чинь юу вэ?
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Төрийн оролцоог багасгах хэрэгтэй. Татвар буурах ёстой. Эдийн засгийн орчин эрүүлжих хэрэгтэй.
Модератор: Ерөнхий сайд та үүнтэй санал нэг байна уу, чадах уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Амьдрал харуулна, маш их баяртай байгаа зүйл нь хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа зүйлээ засах боломжийг тэр намдаа олгоё гэж байгаа. Жишээ нь, ногоон байгууламж ярьж байгаа бол хийх ёстой. Тэр яамаа аваад стандартын дагуу хийх ёстой. Одоо байгаагаас дордуулах ёсгүй. Шинжлэх ухаан технологийн шийдэл хамгийн их яригддаг зүйл. Л.Гантөмөр дарга Эдийн засаг хөгжлийн сайд болно.
Төрийн хувийн хэвшлийн түншлэлтэй холботой асуудлыг хийх ёстой. Татвар дээр Сангийн сайдтай мэтгэлцэх хэрэгтэй болно. Татварын орчноо яаж сайжруулах вэ тэр бүх зүйл хувийн хэвшил дээрээ тулгуурлах хэрэгтэй болно. Урьд нь шүүмжлээд яваад байдаг байсан бол одоо оролцогч болно, холимог тогтолцооны үр дүнд.
50 хувь нь өөр саналтай байхад 50 хувь нь хүчээр түрээд уурлуулаад яваад байдаг биш хамтраад хийе, парламентад нийт авсан суудлын тоогоороо хувь тэнцүүлдэг тогтолцоо руугаа орно. Энэ цаашдаа үргэлжилнэ. Монгол Улс өнөөдрөөс эхлээд мөнхийн эвслийн Засгийн газартай болох тогтолцоотой болж байна.
Эдийн засгийн чуулган үргэлжилж байна.
Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний үнийг чөлөөлнө
Монголын Эдийн засгийн форум өнөөдөр /2024.07.08/ Төрийн ордонд эхэллээ. “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү форумд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 шахам төлөөлөл оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэх үеэрээ МАН, Ардчилсан нам, ХҮН нам гурав өнөөдөр Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тунхагт гарын үсэг зурна. Эдгээр нь өнгөрсөн 30 жилд шийдвэрлэгдээгүй, хүмүүст таалагдаагүй ч улс оронд хэрэгтэй асуудлууд байх юм. Жишээлбэл, эрчим хүчний үнийг чөлөөлнө” гэлээ.
Энэ талаар тэрбээр “2024 он онцлогтой. Шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд Монгол Улсын парламентын оролцоог жигд хангах шаардлагатай гэж үзэн, улс төрийн намууд зөвшилцөж, холимог тогтолцоо руу анх удаа орсон. 126 гишүүнтэй парламенттай болсон.
Энэ удаагийн парламент Монголын түүхэнд анх удаагаа таван намаас бүрдэж байгаа. Парламент дахь таван нам нь хамгийн багадаа дөрвөөс дээш намын төлөөлөлтэй байгаа.
Хоорондоо хэлэлцээрийн ширээний ард суухад төвөгтэй намууд орж ирсэн. Энэ бол санал гээгдэхгүй байх тогтолцоог сонгосны үр дүн.
Парламентад анх удаа их дээд сургуулийн профессорууд хамгийн өндөр төлөөлөлтэй орж ирж байгаа. Хилийн чанад дахь иргэд идэвхгүй, “Сонгууль бидэнд тийм ч хамаатай биш” гэж үздэг байсан. Саяын тогтолцоогоор хилийн чанад дахь монголчуудаас маш олон төлөөллийг улс төрийн намууд сонгулуьд нэр дэвшүүлсэн. Тэднээс гурав дөрөв нь УИХ-д орж ирсэн.
Анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл парламентад орж ирсэн. Баян-Өлгийгөөс анх удаа казак эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдсон, энэ бол Монголын түүхэнд болж байгаагүй зүйл.
Парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсоноор хамгийн олон эмэгтэй гишүүнтэй Азийн улс болж байгаа. Энэ том босгыг давж гарч ирсэн эмэгтэй гишүүддээ амжилт хүсье.
Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлээс тус бүр төлөөлөл, хамгийн олон иргэний нийгмийн байгуулал, хамгийн олон сэтгүүлч орж ирсэн парламент.
Судалгаагаар “Парламент дарга нарын цуглуулга болоод байна, парламент иргэдээсээ хол байна” гэж хардаг байсан бол одоо “Парламент бол миний төлөөлөл, парламент бол ард түмэн” гэж харж байна гэдэг бол оролцооны индекст туйлын чухал зүйл болж байна. УИХ-д сонгогдсон гишүүдийн 60 гаруй хувь нь анх удаа сонгогдсон болж таарсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн, дэмжсэн Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууддаа талархал илэрхийлье.
Монгол Улсын тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт улс төрийн намууд өнөөдөр гарын үсэг зурна. Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Эрчим хүчний либералчлалаас эхлээд томоохон төслүүд, тухайлбал, Улаанбаатар хотын төвд төрийн эрх мэдлийн 90 хувь байгаа зэрэг 30-аас дээш жил шийдвэрлэгдээгүй унаад байсан төслүүд, хүмүүст таалагддаггүй зүйлүүд үлдсэн. Ирээдүйд улс оронд хэрэгтэй шийдвэрүүд дээр хамтарцгаая гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Улс төрийн намууд хамтарч ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-7 хувьд хадгалах, төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, орон тоо бүхэн асуудал эрхэлсэн, ачаалал багатай хүн байлгахгүй байх дахин инженерчлэл хийнэ. Азийн хөгжлийн банк, НҮБ Монгол Улсад зөвлөмж өгсөн байдаг. Аль алиныг нь хэрэгжүүлээгүй. Одоо энэхүү дөрвөн зөвлөмж дээр үндэслээд гурван улс төрийн нам төрийн бүтцэд дахин инженерчлэл хийнэ. Төрийн байгууллагын зарим ачаалал бага байгааг бүтэн шийдвэрлэнэ.
Эрчим хүчний либералчлал хийнэ, эрчим хүчний үнийг чөлөөлнө. Эрх зүйн орчныг тодорхойлно.
Мэдээлэл технологи, дэвшилтэт ногоон технологийг цаг алдалгүй хийх ёстой.
Ирэх дөрвөн жилд гэр хорооллыг орон сууцжуулах маш том реформ хийнэ. Гэр хорооллын хэсэгчилсэн дулаалга зэрэг инновацийг зайлшгүй хийх шаардлага байгаа.
Хөшигийн хөндийг хотын төвтэй холбосон гүүр барина. Төр хувийн хэвшил хоёрын алдагдсан итгэл, хөрөнгө оруулагчид Монголд эргэлзсэн, хийж байгаа үйлдлүүд буруу ойлгогдсон асуудлууд, эрх зүйн орчин болохгүй байгаа, эсвэл буруу газраа буруу хүн байршуулсан ч юм уу, тэр бүх сургамжуудыг бүгдийг аваад энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ.
Олон намын тогтолцоо байгаа нөхцөлд шилжилт хяналтыг улс төрийн намуудад өгнө.
Хяналтын чиг үүрэгтэй холбоотой пункцийг сөрөг хүчиндөө өгнө гэлээ.
Г.ХОРОЛ
JasmineWilliams 2024-07-08 109.248.139.216
Харуулах боломжгүй.
AshleyRodriguez 2024-07-08 109.248.13.54
Харуулах боломжгүй.
JulieLewis 2024-07-08 109.248.55.152
Харуулах боломжгүй.
JessicaButler 2024-07-08 46.8.23.9
Харуулах боломжгүй.
VictoriaMorton 2024-07-08 94.158.190.174
Харуулах боломжгүй.
KathleenRainey 2024-07-08 109.248.128.114
Харуулах боломжгүй.
AndreaGoeller 2024-07-08 45.87.252.146
Харуулах боломжгүй.
JillSmith 2024-07-08 45.87.253.15
Харуулах боломжгүй.
NatashaGodfrey 2024-07-08 109.248.14.132
Харуулах боломжгүй.
KimberlyMitchell 2024-07-08 45.81.136.244
Харуулах боломжгүй.
LisaAdams 2024-07-08 185.181.246.89
Харуулах боломжгүй.
ErikaJohnson 2024-07-08 185.181.246.91
Харуулах боломжгүй.
EricaParker 2024-07-08 45.11.21.134
Харуулах боломжгүй.
HeatherWilliams 2024-07-08 46.8.110.119
Харуулах боломжгүй.
AmandaAllen 2024-07-08 109.248.15.143
Харуулах боломжгүй.
CindyBigley 2024-07-08 45.15.72.143
Харуулах боломжгүй.
PattyBenton 2024-07-08 46.8.110.173
Харуулах боломжгүй.
StacyCrawford 2024-07-08 188.130.143.123
Харуулах боломжгүй.
LashundraMcgee 2024-07-08 188.130.137.13
Харуулах боломжгүй.
TeresaDavis 2024-07-08 188.130.128.112
Харуулах боломжгүй.
JamieKamara 2024-07-08 46.8.111.61
Харуулах боломжгүй.
TerriMiles 2024-07-08 46.8.110.64
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-08 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-08 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-08 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-08 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-08 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-08 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-08 109.248.13.180
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-08 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-08 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-08 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-08 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-08 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-08 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-08 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-08 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-08 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-08 188.130.143.240
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-08 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-08 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-08 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-08 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-08 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-08 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-08 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-08 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-08 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-08 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-08 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-08 109.248.204.194
Харуулах боломжгүй.
VictoriaPotter 2024-07-08 5.183.130.165
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-08 46.8.10.217
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-08 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-08 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-08 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-08 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-08 109.248.142.174
Харуулах боломжгүй.
WendySchoenbaum 2024-07-08 45.84.176.100
Харуулах боломжгүй.
JamieWeisensel 2024-07-08 46.8.154.226
Харуулах боломжгүй.
TaraSmith 2024-07-08 46.8.107.108
Харуулах боломжгүй.
TiffanyBanks 2024-07-08 46.8.111.131
Харуулах боломжгүй.
RobinPowells 2024-07-08 46.8.223.65
Харуулах боломжгүй.
XiomaraTyler 2024-07-08 46.8.110.207
Харуулах боломжгүй.
LindsayTorres 2024-07-08 45.81.136.103
Харуулах боломжгүй.
ShannonBrock 2024-07-08 45.11.21.92
Харуулах боломжгүй.
TammyAllen 2024-07-08 188.130.128.142
Харуулах боломжгүй.
KarenParker 2024-07-08 185.181.247.19
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 124.158.106.102
гантөмөр өөрөө авилгач байж өөрийгөө зогсоох юмуу? ааан???
зочин 2024-07-08 202.21.120.66
Гантөмөрөө амнаас гарсан үг, харвасан сум гэсэн үг шүү ирэх жил өдийд худалдан авалт, тендертэй холбоотой авилга байхгүй болно гэж хэлсэн шүү амандаа байгаарай Хоёрт: МАН, АН хоёр нийлээд ОТ-г хөдөлгөсөн үнэн гэхдээ Монголын баялаг гадныханд зүгээр л өгсөн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх Одоо бас ямар төслүүдийг хамтарч гусах гээд байна Танай нам засагт гарахаар бүх юм болохоо байдаг шүү авилгын загалмайлсан эцэг АН-хан шүү тэр нтрээ бодолцож ажиллаарай
TinaJensen 2024-07-08 46.8.223.169
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-08 109.248.142.211
Харуулах боломжгүй.
Zochin 2024-07-08 73.20.7.17
Ene Dankh yer ni hunii asuultand hariulahgui uur yum yariad buur bidniig dasgachihlaa shu. Erguu yum shig haa hamaagui yum hamj yariad baihiin yum asuuhaar.
JennTillich 2024-07-08 188.130.219.35
Харуулах боломжгүй.
ReneeOliver 2024-07-08 109.248.204.81
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 66.181.189.67
УИХ-ыг 2 танхимтай болгож Их танхим нь зөвхөн засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж улсын төсөв батлаад тардаг жилд нэг удаа л хуралддаг болгох, Бага танхим нь мөнгө бүтэц хэлэлцэхгүй зөвхөн хууль батладаг болгох хэрэгтэй. Мөнгө албан тушаал шийдвэл УИХ дархлаагүй болно
MahaBiddle 2024-07-08 213.226.101.121
Харуулах боломжгүй.
JeanJohnson 2024-07-08 109.248.14.10
Харуулах боломжгүй.
Shine 10% 2024-07-08 99.63.202.111
Ene shaimgar uuruu husaj ugnu biz. Shine 10% mendelj baina daa
Нэргүй 2024-07-08 66.181.184.169
Энэ пийска нар арилсаны дараа л Монгол хөгжинө.МАНАНХҮН _үүд ээ.хохь чинь.Бүх юмны чинь үнэ өсөөд Цахилгааны үнэ хаданд гарна за.
EricaCarrillo 2024-07-08 45.90.196.107
Харуулах боломжгүй.
Дарга болох хүсэлтэй малнуудад 2024-07-08 66.181.180.162
Ийм л ба даа АН. Албан тушаалын төлөө үхэлдэж баына. АН ын төлөө саналаа өгсөн хүмүүс хөөрхий. эд хэзээ ч ард түмэн эх орныхоо төлөө ажиллахгүй.
Нэргүй 2024-07-08 202.72.245.202
гуцваа
Нэргүй 2024-07-08 103.212.117.235
Эрчмийн сайд гэх саад болсон Чойжилсүрэнгээ л чөлөөлчих
AshleyShaw 2024-07-08 188.130.210.133
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 139.5.217.143
Авилга авахыг зогсооно гэж тэнэгтэхээр багасгана гээч:
Иргэн 2024-07-08 66.181.185.55
За одоо олон юм хуцалгүй ажилаа хийгээчээ!!! 100-жил чалчилаа ертөнцийн адгын хоцрогдсон Монгол улс болоод бн!!!
Нэргүй 2024-07-08 24.13.252.130
Эрчим хүч гаднын хараат баыдлаас хурдан салах ёстой
LoriWestbrook 2024-07-08 109.248.13.15
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 139.5.218.93
Сэргээгдэх эрчим хүч гэдэг зүйлд цаг зав мөнгө үрээд хэрэггүй л дээ. Шууд атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Тэр хавтан сэнснүүд чинь их эвдэрдэг, засвар нь өндөр үнэтэй ер нь л явцгүй шинжтэй болж байгаа Европт, Путины Оросын эрчим хүчээс хараат бус болох гэсэн оролдлого байсан нь одоо илэрч байна. Тэр нь яваад Монголд халдварлаж л байдаг хөөрхий.
Зочин 2024-07-08 103.168.34.69
Өрийн л таазыг өндөрсгийё гэнээ. Хувийн хэвшлийн өр төр засагт хамаагүй гэнээ .яг Оюу толгой.лжйвар давтагдах нь ээ
ta naruig gay negrjyylj adil bolgoj baigaan bishy byrees Bolson ni daryi 2024-07-08 216.38.195.74
1;
Tsatstsaaa 2024-07-08 103.212.118.56
Ийм л байдаг байхгүй юу даа. Доржхандын өөрөө хүсээд ч биелэхгүй хүслий нь МАНАН ы шидэт саваа биелүүллээ.
Аль вэээ хаана байна, нөгөө ард түмний дуу хоолой нь болж сөрөг хүчин болно гээд байсан нь. ХҮН АН ыг сонгосон юмнууд энийгээ хар.
Албан тушаалын өмнө хэн ч гэсэн ингэж сөхөрдөг байхгүй юу даа
Нэргүй 2024-07-08 66.181.188.160
монгол хүнийг хотоос Чөлөөлөх бодлого юм байлгүй
Зочин 2024-07-08 103.168.34.69
сайхан халуурч бна
Нэргүй 2024-07-08 202.126.90.216
ЭНЭ НӨХӨР ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ХҮН БЭ. ХАРВАРД ГЭЖ НЭГ ШАРАА БОЛОХ ДӨХСӨН. ХҮРЭЛСҮХ ПУТЕНДЭЭД ТАВЬЧИХСАН . ЭРХ МЭДЭЛ НЬ ХҮҮКД ГЭСЭН ҮГ. ЁСТОЙ ДАНХ ЮМДАА. . ХҮН АРДЫНХ НЬ 90 ХУВЬ НЬ ЯДУУ БАЙХАД ҮХСЭНИЙЧИНЬ ЭХ НИЙ ҮНЭ ЧӨЛӨӨЛӨХ
Зочин 2024-07-08 103.145.234.94
эрчим хүчний үнэ чөлөөлөхөд бүх юмны үнэ нэмэгднэ, жирийн иргэд улам ядуурч олгорхиуд улам баяжна.
hi 2024-07-08 66.181.170.85
Бодит юм нэг ч алга да.
Нэргүй 2024-07-08 122.201.23.83
Гантөмөр зайлаа
зочин 2024-07-08 122.201.23.83
хэхэхэ бие бие ээ сонгуулиаар муулаад байсан хөнжилдөө орхоор болцон уу
manan negdsen 2024-07-08 202.9.40.123
tog bainga tasardag haadag boodog unee nemdeg dagaad ediin zasag suirn afrikiin oronluu yavj bnda huurhii
tog tasdaji Xurgugch shataaj traknidg apw, Ysni toolyyr mxn, abtys baazt, cheskni rest tsoojni 8 2024-07-08 216.38.195.74
Mangar garyyd;iiun6 wapr docymentp idtxyny;
za tsahigaan nemegdehndee 2024-07-08 202.9.40.123
tsahilgaanii une tengert hadah ni dee manan buleglel dahin uuslee
StaceyBaumgardner 2024-07-08 109.248.204.204
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 139.5.217.143
МАНАН дахин үүссэн тул сөрөг хүчин байхгүй болсон. Сая данхыг сонгоход л ганцхан Лодойгоос бусад нь дэмжсэн. нэг том нам үүссэн гэсэн үг.
ganaa 2024-07-08 45.117.32.44
lodoi gulug hudlaa jujig shaaj bgan
Нэргүй 2024-07-08 202.126.88.189
Одооноос баян хоосны ялгаа тэнгэр газартаа тулна. х****л идсэн либeралууд үүнд буруутай
Инженер 2024-07-08 202.126.91.155
Үнийг шууд чөлөөлж болохгүй. Дагаад бүх юмны үнэ өснө. Бодлоготой бага багаар нэмэх хэрэгтэй. Гол нь эрчим хүчинд үүрлэсэн 4,5 жил болсон мөнгө идээд сурцан дарга захиралуудын мафийг сольж шинэчлэл хийх цаг болсон байна
Хойд айл харж байгаа 2024-07-08 104.232.37.181
Тогны мөнгө нэмэгдлээ гээд нэмсэн мөнгө нь хойд айлын олз болдог, эсвэл танайх үнээ чөлөөлсөн юм чинь гээд хойд айл манайд зардаг тогны үнээ өсгөчихвөл бүр балай юм болно шүү. Нэмсэн төлбөрөө хойд талын хар айлын хоол болгож болохгүй. Тогны хараат байдлаас гаргахгүйн тулд яаж л хорлох бол доо?
Нэргүй 2024-07-08 139.5.218.187
Хэн байж байгаад хэн босон хэн байснаа ор тас мартсан нөхдүүд хэний хүчээр хэн болсноо мартсан нөхдүүд монголоо монгол жирийн ард иргэдэд мөн их балаг тарьсаар ирлээ дээ цаашид ч үргэлжлүүлэх дүр зурагтай яана даа
Нэргүй 2024-07-08 103.26.95.170
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ШУУД ЧӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ. ИНФЛЯЦ МАШ ӨНДӨР БОЛНО. АРД ИРГЭД УЛАМ ЯДУУРНА. БИЗНЕСИЙН ӨРТӨГ ЗАРДАЛ НЭМЭГДЭНЭ. ЭХЛЭЭД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ МАШ ИХ ТЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЯЛАНГУЯА НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ, СЭРГЭЭГДЭХ БУСАД ЭХ ҮҮСВЭРҮҮДИЙГ. НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЬ ЭХЭЛЖ ХИЙЧИХЭЭД ДАРАА НЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ АЛХАМ АЛХМААР ЧӨЛӨӨЛЖ БОЛНО. МАШ АЛГУУР НЭМЭХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ ДААХГҮЙ.
Нэргүй 2024-07-08 202.70.44.46
Ингэж балайрсаар яваад одоо харанхуйд суухдаа туллаа
Нэргүй 2024-07-08 103.170.17.138
Shudraga esnii yam gej uurchluud surug huchindee ugvul …goy doo
Нэргүй 2024-07-08 202.126.89.216
эргүү минь эх үүсвэрийн дутагдалтай байж үнийг чөлөөлөх юм яриад ч хэрэггүй. Энэ новшоо зайлуулаачээ
TETS 2024-07-08 202.21.103.254
Une 4-5 dahin nemegdene
Нэргүй 2024-07-08 139.5.218.187
Харанхуй болох биз улам л үнэ хөөсрөх биз
zochin 2024-07-08 203.91.115.247
mash zow shu ehleed yadarsan ard tumnee bodsongui geed baahan ulildana tegeed dasnaa
иргэн 2024-07-08 103.11.192.133
Эрчим хүчний үнэ чөлөөлөх нь маш зөв боловч системийн гол гол тоглогчид нэгэнтээ тодорхой болж бэлтгэлээ базаасан тул тэдний ашиг хийх үе шат эхэлсэн гэж харж болхоор байна. Эрчим хүч түгээх сүлжээний монополь болсон хэдэн том компаниуд ашиг хүртэх бөгөөд гол үйлдвэрлэгч ашиг орлого бодитоор нэмэгдэхгүй юм. жишээ нь талхчин 10 төг талх зардаг баагий 20 төг ашиг авдаг болно л гэсэн үг шүү.
Нэргүй 2024-07-08 66.181.160.126
Эрчим хүчний үнийг 1990-ээд оны эхээр чөлөөлөх тухай яриа гарахад Жасрай гуай болгоомжлоод хөдлөөгүй! Хэрэв тэр үед үнэ чөлөөлсөн бол эхний 2 жилд жаахан сандраад одоо зүгширчихсэн байх байлаа!! Одоо үнэ чөлөөлөхгүй бол дампуурах ирмэгт ирж, гал аладахад тулсан шүү!! Хамтарсан засаг гадны даалгавартай хорлон сүйтгэгч, гацаагч нарыгаа хатуу гараар дарж авах хэрэгтэй!!!
Нэргүй 2024-07-08 202.131.238.26
зөв, эхлээд л баахан уйлалдаж, жагсах байх, тэгэхдээ чөлөөлөхөөс өөр арга байхгүй