45 жил цаазын ялаа хүлээсэн эрэгтэй суллагдахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

45 жил цаазын ялаа хүлээсэн эрэгтэй суллагдахыг хүсчээ

45 жил цаазын ялаа хүлээсэн эрэгтэй суллагдахыг хүсчээ

Японы төв хэсэгт орших Шизуока дахь мисо үйлдвэрлэгчийн захиралын гэрт 1966 оны зургадугаар сарын 30-ны үүрээр гал гарчээ. Галыг унтраасны дараа цагдаа нар гүйцэтгэх захирал, эхнэр, өсвөр насны хоёр хүүхдийн цогцсыг олсон байна. Тэд бүгд хутгалуулж нас барсан байв.

Тус пүүст ажилтнаар ажиллаж байсан Ивао Хакамада тус гэр бүлийг хөнөөж, гэрийг нь шатааж, 200 мянган иен бэлнээр хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. Хоёр жилийн дараа түүнийг хүн амины хэрэг үйлдсэн, галдан шатаасан хэрэгт буруутгаж, цаазлах ял оноосон.

Тэрбээр цаазаар авах ялаа 45 жилийн турш хүлээсэн нь дэлхийн хэмжээнд цаазаар авах ялтай хоригдлуудаас хамгийн олон жилийг хүлээж өнгөрүүлсэн хүн юм.

2014 онд Хакамадагийн хэрэг дахин сөхөгджээ. Анх түүнийг буруутгаж байсан ч зарим нотлох баримт үнэмшилгүй гэж үзэн шүүхээс түүнийг суллах шийдвэр гаргасан. Дараа нь дээд шатны шүүхээс хэргийг дахин хянан, хэлэлцэх шийдвэр гаргасан байна.

Доод шүүх зарим нотлох баримтыг "зохиомол байж магадгүй" гэж мэдэгдсэн бол өмгөөлөгчид нь хэргийн газрын ДНК-ийн шинжилгээгээр цус нь  Хакамадагийнх биш гэдгийг нотолсон гэж мэдэгджээ. Хакамада өдөрт 12 цаг үргэлжилсэн байцаалтын дараа хэрэг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн гэж маргалдаж байсан юм.

Гэхдээ прокурорууд түүнийг гэм буруутай хэвээр байгаа гэж үзсэн.

Одоогийн байдлаар түүнийг гэр бүл, өмгөөлөгчид нь суллахыг шаардаж буй. Хамгийн удаан цаазаар авах ялаа хүлээж буй Хакамадагийн бие муудсан тул үлдсэн хугацааг энгийн иргэнээр өнгөрүүлэх боломж олгохыг дээд шүүхээс хүсч байна. Түүний эгч Хидеко Хакамада хэлэхдээ, дүүгийнх нь өмгөөлөгчид гэм буруутай гэж үзсэн шийдвэрийг давж заалдана гэж үзэж байна. Тэрбээр “ Хэлс хэрэгт буруутгагдаж буй дүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ. Гэм буруугүй хүнийг удаан хугацаанд хорих нь гутамшиг” гэжээ.  Дүүгийнхээ  гэм буруугүйг батлах гэж олон арван жилийг өнгөрөөсөн Хидеко хэлэхдээ "Би хэзээ ч цаазаар авах ялын талаар  бодож байгаагүй. Гэхдээ түүнд тохиолдсон явдлаас болж би үүнийг эсэргүүцэж байна" гэв.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж