ЗӨСҮТ: Тарваган тахлын вакцин хийлгэсэн иргэд эмнэлэгт хэвтсэн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

ЗӨСҮТ: Тарваган тахлын вакцин хийлгэсэн иргэд эмнэлэгт хэвтсэн нь үнэн

ЗӨСҮТ: Тарваган тахлын вакцин хийлгэсэн иргэд эмнэлэгт хэвтсэн нь үнэн

Тарваган тахлын эсрэг вакцин хийлгэсэн иргэдийн вакцин хийлгэсэн газарт өвчин орж, идээлж үрэвссэн байдалтай Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогийн байдлаар найман хүн хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад буй.

Нэгэн иргэн өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. Тэрбээр, /2024.07.02/-ны өдөр тарваган тахлын вакцинд эрүүл мэндийн ажилтнууд бүгд хамрагдах ёстой гэсэн албан шахалтын дагуу манай ажлаас 13 хүн тарваган тахлын вакцинд хамрагдсан. Үүний дараа вакцин хийлгэсэн газарт идээлэх, артерийн даралт ихсэх, ерөнхий хордлогын зовуурьтай гурав хоносон. Байгууллагын зүгээс 72 цагийн дотор хариу урвал илэрдэг гэх хариуг хэлсэн байна. Гэвч энэ нь зүгээр болохгүй байсаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогийн байдлаар найман хүн дээрх зовуурьтай эмнэлэгт хандан хэвтэн эмчлүүлж байгаа гэжээ.

Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад, вакцины дараах эмнэл зүйн шинж илэрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн. Өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин Халдварт өвчин судлалын төвийн зүгээс энэ талаар мэдэхгүй байна гэсэн хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж