МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс нь өнөөдөр/2024.07.08/ 15.00 цагт хуралдаж, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг хэлэлцэхээр болжээ. Тус комиссын даргаар П.Мөнхжаргал /хуульч/, О. Амгаланхүү /эмч/, Ж. Эрдэнэбаяр /хуульч, өмгөөлөгч/, Д.Золбаяр /тамирчин байсан/, Д.Нямдорж /эмч/ нар байдаг аж.
Үндэсний их баяр наадам ойртож, барилдах бөхчүүдийн бүртгэл өчигдөр/2024.07.07/ эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ирэх наадамд допингтой бөхчүүд барилдах эсэх асуудал үүсэв. Ялангуяа улсын арслан Э.Оюунболдыг барилдах эсэх нь олны анхааралд байгаа юм. Тэгвэл Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэл, шаардлага гаргасан юм.
Түүний шаардлагыг Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрын давж заалдах комисс хүлээн авчээ. Улмаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүний маргааныг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ болон эрх бүхий комисс шийднэ гэсний дагуу ийнхүү өнөөдөр хуралдах юм.
Сануулахад, Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг найман жилээр хассан билээ.
Холбоотой мэдээ