Токио хотын амбан захирагч Коикэ Юрико Ням гаригт болсон санал хураалтын дараа гурав дахь удаагаа ялалт байгууллаа. Коикэ дэмжигчиддээ хандаж, үнийн өсөлт, төрөлт буурах зэрэг асуудлуудыг даван туулах болно гэж амлажээ.
Коикэ мөн эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх орчин хангалтгүй гэж үзсэн ба "Токиог үргэлжлүүлэн сайжруулахын тулд бид хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой" гэж хэлжээ. Тэрбээр Японы баруун хэсэгт орших Хирошима мужийн Акитаката хотын дарга асан Ишимару Шинжи, Дээд танхимын хууль тогтоогч асан Ренхо зэрэг бусад нэр дэвшигчдийг саналын тоогоороо хол хаясан.
Батлан хамгаалахын сайд асан 71 настай Коикэ Японы Диетийн дээд болон доод танхимд хоёуланд нь ажиллаж байсан туршлагатай.
Тэрбээр 2016 онд Токиогийн анхны эмэгтэй захирагч болсон юм.
Коикэ сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд засаг даргын суудалд хоёр удаа сонгогдсон гэдгээ онцолж, ололт амжилтаа ярьснаар Токио хотын иргэд маргаангүйгээр түүнийг сонгосон байна.
Тэрбээр мөн төрөлт буурч байгаатай тэмцэхэд илүү их дэмжлэг үзүүлэхээ амлаж, Нийслэлийн засаг захиргаа үнэ төлбөргүй хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлнэ гэж мэдэгдэв.
Токио хотын захирагчийн өрсөлдөөнд 55 нэр дэвшигчээс харьцангүй давуу байснаараа Коихэ рекорд тогтоогоод байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ