Наадмын тасалбарыг дахин худалдах уу?

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Наадмын тасалбарыг дахин худалдах уу?

Наадмын тасалбарыг дахин худалдах уу?

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулж эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн. Тэгвэл /2024.07.01/-ний өглөөний байдлаар наадмын бүх тасалбар борлуулагдаж дууссан. Наадмын тасалбар худалдан авч чадаагүй наадамчин олон болон гадаадын жуулчид шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Үндэсний их баяр наадам болоход хоёр хоног үлдсэн. Тэгвэл эдгээр тасалбар худалдаж авч чадаагүй хүмүүст ямар зохицуулалт хийх вэ гэдэг асуулт үүсээд байна.

Энэ талаар мэдээллийг өмнө нь www.е.naadam.mn сайтын гүйцэтгэгч компаниас тодруулахад "Нийслэлээс уг асуудалд нэгдсэн мэдээлэл өгөх тул, мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариу өгсөн. Гэтэл нийслэлээс үүнд тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл өнөөдөр /2024.07.08/ наадмын зохион байгуулах хорооноос өгсөн албан бус мэдээллээр "Наадмын тасалбар худалдаж авч чадаагүй хүмүүст зориулан наадмын нээлтийг хоёр удаа буюу орой дахин үзүүлэхээр болсон. Шийдвэр хараахан гараагүй, албаныхан хэлэлцэж байна" гэв.

Үндэсний их баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80-150 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдахаар болсон.

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Түүнчлэн  тасалбарыг нэг хүнд хоёроос дээш тоогоор худалдаалахгүй байхаар шийдвэрлэсэн нь давхар шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж