Бутаны хаан өнөөдөр Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Бутаны хаан өнөөдөр Монголд ирнэ

Бутаны хаан өнөөдөр Монголд ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны хаант улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Тэрбээр гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцох аж.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны төрийн айлчлал  юм. Монгол Улс Бутаны Хаант улстай 2012 оны нэгдүгээр сарын 18-нд найрамдалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2023 онд Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболд томилогдож байв.

Харин Бутаны Хаант улсаас Монголд хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил энэ оны зургадугаар сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барьсан. Элчин сайд Вецоп Намжил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ хоёр орны улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж байсан юм. Эргэн сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард /2023.04.18/ Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Улмаар элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлж байлаа. Мөн Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж