Ньюс агентлаг өнөөдөр /2024.07.08/ болох үйл явдлын хураангуйг хүргэе.
09:00 ЦАГТ:
- Төрийн ордонд Монголын эдийн засгийн 14 дэх удаагийн форум эхэлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
11.00 ЦАГТ:
- ХЭҮК-оос УИХ-ын сонгуулийн үеэрх хүний эрхийн зөрчлийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. ХААНА: Засгийн газрын 12 дугаар байр. ХЭҮК-ын хурлын танхим. УТАС: 9902 843
- “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Оюутолгой" компанийн орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос шуурхай хэвлэлийн бага хурал зарлав.
12:00 ЦАГТ:
Монголын уран зургийн галерейд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол гэрийн соёл, уламжлал, шинэчлэлийг харуулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнг долдугаар сарын 8-15-нд наадамчин олонд үнэ төлбөргүй дэлгэн толилуулж байна.
13.00 ЦАГТ:
- Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Үндэсний их баярын наадмын өдрүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг нэгдсэн байдлаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ