Зайсан толгойн зам засвар жуулчдыг бухимдуулж байна

Хуучирсан мэдээ: 2024.07.08-нд нийтлэгдсэн

Зайсан толгойн зам засвар жуулчдыг бухимдуулж байна

Зайсан толгойн зам засвар жуулчдыг бухимдуулж байна
Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой, Улаанбаатарынхны чөлөөт цагаа өнгөрөөх болон жуулчдын очих дуртай газруудын нэг. Гэтэл аялал жуулчлалын оргил цагаар Зайсан толгойд гарах замыг хааж, засвар хийж байгаа нь жуулчдыг бухимдуулж байна.
Холоос Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчид хотыг өндрөөс харахаар аяллын төлөвлөгөөндөө оруулсан байдаг. Гэвч засварын ажил хийж байгаа учраас жуулчид сэтгэл дундуур буцаж байна.

Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох долдугаар сарын дунд үед 4485 жуулчин  нэг өдөр ирж байсан. Харин энэ жилийн долдугаар сард 5174 жуулчин ирснээр Монгол Улс түүхэндээ анх удаа ийм тооны жуулчин ирсэн тохиолдол боллоо. Он гараад нийт 320 мянган жуулчин хүлээн авчээ.

Монгол Улсад ирсэн жуулчдын тоон мэдээллээс үзвэл 2023 оны энэ үеэс олон жуулчин ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 14,730 жуулчин ирснээс нийт жуулчдын 30 хувь нь ОХУ, 26,2 хувь нь БНХАУ, 22,2 хувийг БНСУ-ын жуулчид эзэлж байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн дарга Б.Золбадралаас "Өнгөрсөн жил аялал жуулчлалын салбар маш сайн сэргэсэн бол энэ жилийн хувьд өмнөх жилийнхээс 13 хувийн өсөлттэй байна. Гадаадын жуулчид жил бүрийн долдугаар сард үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг маш ихээр сонирхон, үздэг. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 мянган суудлаас 5000 суудлыг гадаадын жуулчдад өгдөг байсан бол энэ жил нийт суудлын тоо 11 мянга болж, жуулчдын суудал 2200 болж цөөрсөн. Энэ асуудалд аялал жуулчлалын салбарынхан сэтгэл дундуур байна.

Магадгүй энэ асуудал 2024 оны долдугаар сарын 1-нд биш тавдугаар сарын 1-нд шийдэгдсэн бол зарим гадаадын жуулчин аяллын багцаа өөрчлөх, орон нутгийн наадам үзэх боломжтой байсан.

Бид долдугаар сарын 3, 4-ний өдөр жуулчдын тоогоо мэдээд, хүсэлтийнх нь дагуу цөөн тасалбар өгсөн. Тиймээс хоёр, гурван ч хувилбар ярилцаж байна. Наадамчин олон болон гадаадын жуулчдад зориулан наадмын нээлт, хаалтын тоглолтыг дахин шөнө хийх хүсэлтээ Үндэсний баяр наадмын комисст хүргүүлсэн. Комиссоос нарийн зохицуулалтыг хийх байх. Жишээлбэл, өчигдрийн байдлаар Монголд нэг өдөрт 5107 жуулчин ирж байна. Эдгээр жуулчдын ихэнх нь баяр наадмын нээлтийг үзэхээр ирсэн гэсэн үг. Гэтэл наадмын тасалбарынх нь хуваарилалт 2.4 дахин багассан" гэдгийг хэлж байсан юм.

Улсын хэмжээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавьж байгаа ч иймэрхүү дотоод асуудлаас болж, гадаадын жуулчдыг сэтгэл дундуур буцаах тохиолдол цөөнгүй гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж