25 жил тасралтгүй наадмын нээлтэд оролцсон ӨВ ТЭЭГЧ

25 жил тасралтгүй наадмын нээлтэд оролцсон ӨВ ТЭЭГЧ

25 жил тасралтгүй наадмын нээлтэд оролцсон ӨВ ТЭЭГЧ

Үндэсний их баяр наадам зохион байгуулагчид бэлтгэлдээ гараад тун завгүй өдрүүд өнгөрч байна. Наадмын нээлт хаяанд ирсэн учраас өв соёл, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, наадамчин олноо баясгах чухал үүрэгтэй урлагийнхан бэлтгэлээ хийгээд тун завгүй. Зургаан настайгаас  87 настан хүртэл наадмын нээлтэд оролцохоор бэлтгэж байна. Тэднээс хамгийн ахмад нь Шаравын Отгонбаяр.

Тэртээ 25 жилийн өмнөөс Үндэсний их баяр наадамдаа тасралтгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн Шаравын Отгонбаяр өдгөө 87 настай. Энэ жил ч мөн тэрбээр Үндэсний их баяр наадамдаа оролцож, алдарт биелэгээгээ үзэгч түмэндээ танилцуулахаар залуучуудтай эн зэрэгцэн бэлтгэлээ хийж буй нь энэ юм. Шаравын Отгонбаяр гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул.  Анх аав ээжээрээ бие биелгээ заалгасан байна.

Монголчуудын өвлөн, түгээж ирсэн бие биелгээг Захчин түмнээс эхлэлтэй гэдэг. Захчингуудын хурууны бүжгийн хөдөлгөөнөөс үүсэлтэй гэх бөгөөд улмаар арван хурууны хөдөлгөөн, бугуй, тохой, мөр, нурууны биелгээ болж өргөжин монголчуудын амьдрал ахуй, ёс заншлын илэрхийлэл болж хөгжсөөр үндэсний уламжлалт бүжгийн төрөл болсон гэдэг. Ш.Отгонбаяр гуай захчин биелгээний "мастер", өв тээгч. Монголын ястан бүр өөр өөрийн өвөрмөц ялгаа, өнгө төрх, намба хадгалсан давтагдашгүй бий биелгээг үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн юм. Тэр дундаа Ойрад түмэн биелгээг онцгой хөгжүүлсэн билээ. Баруун Монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын бий биелгээ хувцас хэрэглэлээс гадна хөгжмийн уламжлалт зэмсэг, түүний ая аялгуугаар ялгарч товойдог онцлогтой. Тухайлбал, Урианхай, Торгуудууд бий биелгээгээ товшуурын эгшгэнд хийдэг бол, казак үндэстэн доомборын аясаар биелдэг. Харин Дөрвөд, Баяд, Захчин, Хотонгуудын бий биелэгийн эв намба нь экил хуурынхаа эрмэг татлагад илүү тодордог. Ястан бүр биелгээгээ бүжиглэн хөгжүүлэх явцдаа шинэ санаагаар баяжуулан, үйл хөдөлгөөн нэмж, өвөрмөц дэгжин болгосоор байдаг байна. Шаравын Отгонбаяр ч өв тээгчдийн нэгэн адил Захчин биелгээгээгээ үр хойш, олон зуун шавь нартаа өвлүүлэн сургажээ. Тэрбээр,  Захчин биелгээний онцлог нь хөл, толгой хөдөлдөггүй. Гол учир нь мөрөндөө байдаг. Нийт Захчин ястны 14 орчим биелгээ байдаг. Эдгээр нь бүгд өөр ая, өөр хөдөлгөөнтэй. Бүгдийг нь хүүхдүүд, шавь нартаа зааж, өвлүүлсэн гэдээ хуучилсан юм. Тэрбээр дан ганц бие биелгээ бус Захчин ардын уртын дуу дуулдаг. Үр хүүхдүүд, шавь нарынхаа хамт гурван удаагийн тайлан тоглолт хийсэн нь Захчин ардын уртын дуу, бие биелгээ олон хүнд түгээсэн чухал ажил минь болсон хэмээн онцолж байлаа.

25 жилийн турш өөр өөр найруулга, дэглэлттэй наадмын нээлтэд оролцсон учраас сэтгэлд тань үлдсэн дурсамтай, онцлогтой наадмынхаа талаар Ш.Отгонбаяр "Миний оролцсон наадмын нээлт бүр нь гайхалтай. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой учраас тэр нь ийм онцлогтой гэх зүйлгүй. Наадмын нээлтэд оролцож, өв соёлоо монголчууд төдийгүй гадаадын олон жуулчин, төлөөлөгчдөд хүргэж байгаа нь маш сайхан санагддаг. Ер нь бүх л наадам сайхан шүү дээ" хэмээсэн юм. Ш.Отгонбаяр гуай 1983 онд Бадраа багшийн хамт "Язгуур" урлагийн их наадамд оролцож түрүүлснээс хойш өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд өөрийн чадах зүйлийг хийж, олон хүнд илүү их түгээх хүслээ тээсээр яваагаа хуучилж, одоо 300 гаруй шавьтай болжээ.  Ач, зээ, зээнцэр нийлсэн 30 гаруй хүүхэддээ ч бие биелгээ, язгуур урлагаа зааж, охид нь ч мөн язгуур урлагаар хүмүүжиж, одоо ч ээжтэйгээ хамт биелдэг гэнэ. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмынхаа нээлтэд оролцох үеэрээ Ш.Отгонбаяр "Ард түмний гавьяат цол" болсондоо маш их баярлаж, бахархаж байгаагаа ч хуваалцсан юм. Дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг биеийн уран сайхан хөдөлгөөнөөрөө дүрслэн үзүүлдэг бүжгийн урлаг гайхамшигтай. “Биеэр биелэхэд сэтгэл нь дуулдаг” хэмээн Ш.Отгонбаяр гуай бахархах дуртай.

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын нээлт ямар байх бол хэмээн догдлон хүлээж, ирэх жилийн наадам даанч хол байна даа хэмээн наадмынхаа нээлтийг бүтэн жил амнаас ам данжин ярьдаг монголчуудын хувьд энэ жилийн наадмын нээлт ямар байх бол гэсэн хүлээлт өндөр байгаа. Тэгвэл энэ жилийн Үндэснйи их баяр наадмын нээлт бүх мэргэжлийн урлагийн байгууллагууд ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дуу хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулан мюзикл маягаар тавьж байгаа аж.  Өмнөх жилүүдэд мэргэжлийн чуулгын уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрээ нэгтгээд тоглолтоо тавьдаг байсан. Харин энэ жил наадмын үйл ажиллагаа эхлэхээс дуусах хүртэл бүх мэргэжлийн чуулгын уран бүтээлчид нэг бүжиг дэглээч, нэг хөгжмийн найруулагчийн удирдлага дор хамтдаа нэг утга санааг үзүүлэхийн тулд ажиллаж байгаагаараа онцлогтой.

Гэрэл зургийг Н.Алтангэрэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TeresaDavis 2024-07-08 188.130.128.112

Харуулах боломжгүй.

Avatar

JamieKamara 2024-07-08 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

AndreaLove 2024-07-08 45.90.196.129

Харуулах боломжгүй.

Avatar

AngelHarris 2024-07-08 95.182.126.73

Харуулах боломжгүй.

Avatar

MeganMoore 2024-07-08 46.8.10.50

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaMorrison 2024-07-08 109.248.55.214

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineFonoti 2024-07-08 188.130.188.249

Харуулах боломжгүй.

Avatar

PinkyBurke 2024-07-08 188.130.129.74

Харуулах боломжгүй.

Avatar

TrinaMay 2024-07-08 109.248.13.180

Харуулах боломжгүй.

Avatar

MaryJohnson 2024-07-08 45.90.196.230

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaMore 2024-07-08 185.181.246.74

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieScott 2024-07-08 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

AngelSanchez 2024-07-08 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-07-08 5.183.130.135

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSmith 2024-07-08 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJones 2024-07-08 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleJones 2024-07-08 188.130.210.110

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaWilliams 2024-07-08 46.8.107.40

Харуулах боломжгүй.

Avatar

MariaSanchez 2024-07-08 188.130.143.240

Харуулах боломжгүй.

Avatar

PrincessLee 2024-07-08 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJohnston 2024-07-08 188.130.220.216

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenJacobs 2024-07-08 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyMoore 2024-07-08 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrown 2024-07-08 188.130.221.51

Харуулах боломжгүй.

Avatar

ErinSmith 2024-07-08 109.248.142.63

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWilliams 2024-07-08 95.182.127.18

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAdams 2024-07-08 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

JudyGriego 2024-07-08 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

JolettRogers 2024-07-08 46.8.56.214

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHill 2024-07-08 46.8.22.144

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMeienburg 2024-07-08 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

VictoriaPotter 2024-07-08 5.183.130.165

Харуулах боломжгүй.

Avatar

BeverlyHagewood 2024-07-08 46.8.10.217

Харуулах боломжгүй.

Avatar

LashawnTaylor 2024-07-08 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

MaiJohnson 2024-07-08 45.90.196.231

Харуулах боломжгүй.

Avatar

SusanBowen 2024-07-08 188.130.137.207

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSummers 2024-07-08 46.8.17.157

Харуулах боломжгүй.

Avatar

MaryAnh 2024-07-08 188.130.129.158

Харуулах боломжгүй.

Avatar

ToniThomson 2024-07-08 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

WendySchoenbaum 2024-07-08 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWeisensel 2024-07-08 46.8.154.226

Харуулах боломжгүй.

Avatar

TaraSmith 2024-07-08 46.8.107.108

Харуулах боломжгүй.

Avatar

CheraghearzuStockwell 2024-07-08 45.84.177.185

Харуулах боломжгүй.

Avatar

MistyHillenburg 2024-07-08 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyBanks 2024-07-08 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

RobinPowells 2024-07-08 46.8.223.65

Харуулах боломжгүй.

Avatar

XiomaraTyler 2024-07-08 46.8.110.207

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayTorres 2024-07-08 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonBrock 2024-07-08 45.11.21.92

Харуулах боломжгүй.

Avatar

TammyAllen 2024-07-08 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

KarenParker 2024-07-08 185.181.247.19

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJensen 2024-07-08 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-08 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

JennTillich 2024-07-08 188.130.219.35

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeOliver 2024-07-08 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

MahaBiddle 2024-07-08 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

JeanJohnson 2024-07-08 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCarrillo 2024-07-08 45.90.196.107

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyShaw 2024-07-08 188.130.210.133

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWestbrook 2024-07-08 109.248.13.15

Харуулах боломжгүй.

Avatar

xychilj bertegchin, davxar shyydagdlaafi? zailsxuix 2024-07-08 216.38.195.74

AIMAAR STEALING GAYS Ni ?

Avatar

StaceyBaumgardner 2024-07-08 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

- ###; 2024-07-08 216.38.195.74

xoer nyyrtei tal tald orj

Avatar

gadnix uursduu zailyylaad bsan abax yum baixgyi goel, #; 2024-07-08 216.38.195.74

delgyyrt gyilagchintai nuilj CJN zarlaa. Juluin juld naadmuin zb ni gyilagchin + xylgaich bainga xylgailj. zebsegleer xuutsulfluu, taramdsan bainguie.

Avatar

TaraLee 2024-07-08 46.8.16.155

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-07-08 43.242.242.59

Эмээд эрүүл энхийг хүсэн ерөөе. Олон сайхан шавьтай болоорой.

Avatar

KrystalLessard 2024-07-08 194.32.229.152

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж