МАН-ын намын жагсаалтыг тэргүүлж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Лувсанжамцтай ярилцлаа.
-МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болсон Ганзоригийн Лувсанжамц гэж хэн юм бэ. Иргэдийн хувьд Токиод инженерийн мэргэжил эзэмшиж, тооноор орж ирсэн гишүүн гэснэээс өөрөөр таны тухай ямар нэгэн дэлгэрэнгүй мэдээлэл алга?
-Миний мэргэжлийн тухайд олон нийт мэдээлэл сайтай байгаа байх гэж бодож байна. Миний хувьд архитектур, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Монголд барилгын чиглэлээр зургаан жил гаруй хугацаанд ажилласан. Түүнээс хойш Японы Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалж, судалгаа хийсэн. Судалгааны сэдвүүдийн хувьд Монгол Улс, Улаанбаатар хоттой холбоотой сэдвээр буюу ялангуяа Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, хөгжлийн бодлого зэргийг харьцуулсан судалгаа хийсэн. Ажилласан туршлагын тухайд одоогоор 10 гаруй улсад олон улсын төсөл хөтөлбөр, Засгийн газар яамдуудтай нь хамтарч хот байгуулалт, бүсчилсэн хөгжлийн асуудлууд дээр хамтарч ажиллаж байсан туршлагатай.
Гэр бүлийн хувьд эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Сурах, судалгаа хийх зэрэгт илүү их анхаараад гэр бүл зохиохдоо үеийнхнээсээ жоохон оройтчихсон байж магадгүй.
Аав, ээжээс гурвуулаа, доороо хоёр дүүтэй. Зарим хэвлэлээр намайг эгчтэй гэсэн мэдээлэл гарсан байсан. Эгч бол байхгүй. Айлын том хүү. Саяхныг хүртэл аав ээжтэйгээ цуг байж байгаад, эхнэр маань Японоос ажлаасаа чөлөө аваад ирсэн болохоор эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байна.\
-МАН жагсаалтынхаа нэгдүгээрт яагаад таныг бичих сонголт хийсэн гэж та бодож байна. Магадгүй дэлхийн олон томоохон сургуулиудыг төгссөн яг тантай ижилхэн мэргэжил эзэмшсэн мянга мянган залуучууд байгаа байх. Тэр дотроос та яаж сонгогдсон юм бэ?
-Би ч гэсэн яг ямар шалгуураар намайг сонгосныг сайн мэдэхгүй байгаа. Гэхдээ дээр хэлсэнчлэн Токиогийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байсан зэргээрээ үнэлэгдэж, шалгуурыг давсан юм болов уу гэж бодож байна. Залуусын төлөөлөл болж, залуучуудад итгэл найдвар өгөх шалгуур байсан болов уу гэж төсөөлж байна. Яг нарийн шалгуур үзүүлэлт юу байсан, яагаад намайг сонгосон талаарх мэдээллийг намын удирдлагаас асууж амжаагүй л байна. Жагсаалтад ямар хүмүүсийг багтаах тал дээр нам дотор хэлэлцүүлэг нэлээд өрнөсөн байх гэж бодож байна. Нэгэнт зоригтой шийдвэр гаргаад санал тавьсан учраас би ч бас саналыг хүлээж авсан.
МАН гэлтгүй бусад намуудад ч гэсэн би өөрийнхөө судалгааны ажлын талаар Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын шийдлүүдийн талаар цахимаар бичиж танилцуулсан. Тэдгээр дотроос өдийг хүртэл дорвитой санал тавьж байсан нам байгаагүй.
МАН-аас жагсаалтынхаа эхэнд нэрийг минь бичиж, өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа, шийдлүүдээ бодитоор хэрэгжүүлэх боломж олгосон нь энэ саналыг зөвшөөрөхөд хамгийн их нөлөөлсөн.
"Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРТАЙ ӨМНӨ НЬ УУЛЗАЖ БАЙГААГҮЙ"
-Та МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн гэдгээ анх хэзээ мэдсэн бэ?
-Би яг онгоцноос бууж ирээд л жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн гэдгээ харсан. Надад анх санал тавихад би Станбулаас жаахан зайтай Сир тал руугаа хотын сэргээн байгуулалтын төсөл дээр ажиллаж байсан. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 6-нд болсон томоохон хэмжээний газар хөдлөлтөөс үүдэн гамшигт нэрвэгдсэн хотыг сэргээх төсөл дээр ажиллаж байсан юм.
Анх МАН-аас тавдугаар сард санал тавихад итгэж өгөхгүй гэх юм уу, тулгамдаад гэх юм уу татгалзсан. Нэр дэвшигчдийн нэрсийг зарлах цаг нэлээд тулчихсан байсан үе.
“Дахин нэг өдөр бодоод эргээд хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь зөвшөөрсөн хариу өгөхөд “Нэр дэвшигч материал бүрдүүлж өгдөг учраас ямартай ч Монголд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Станбулаас Улаанбаатарт буусан чинь жагсаалтын нэгдүгээрт өөрийнхөө нэрийг бичигдсэн талаарх мэдээ харсан. Тэр үед анх мэдсэн шүү дээ.
-Нэг талаас сонирхолтой, нөгөө талдаа зүүдэнд ч оромгүй явдал гэж нэрлэж болмоор юм. УИХ-ын гишүүн болно гэдэг зарим хүмүүсийн өдрийн бодол шөнийн зүүд болдог албан тушаал гэж хэлж болно. Тэгтэл шууд УИХ-ын гишүүн болох боломж танд гэнэтийн байдлаар олдсон гэдэг нь шулуухан хэлэхэд олон хүнд итгэл үнэмшил төрүүлэхгүй байх. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ, одоо УИХ-ын даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгалантай та өмнө нь ямар нэгэн байдлаар танил байгаагүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Таны дээр нэрийг нь дурдсан хоёр хүний хэнтэй нь ч би өмнө нь уулзаж байгаагүй. Харин хотын дарга Х.Нямбаатар болон бусад 3-4 сайд нартай Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар Б.Баярсайханыг томилох арга хэмжээнд манай компанийн төлөөллийг уриад уулзаж байсан. Тиймээс тэр хүмүүсээс намайг санал болгосон байх гэж бодож байна.
-Танай ээжийг өмнө нь МАН-аас УИХ-д нэр дэвшиж байсан гэх мэдээлэл гарсан. Танай ээж МАН дотор нөлөө бүхий хүн учраас таныг жагсаалтын эхэнд бичигдэхэд нөлөө үзүүлсэн гэх таамаг өрнөж байсан?
-Энэ мэдээлэл худлаа мэдээлэл байна. Манай аав, ээж хоёр хоёулаа Ардчилсан намын гишүүн байсан хүмүүс. Тиймээс МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэх хүний нэрэнд ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүй. Одоо тэтгэвэртээ гарчихсан болохоор улс төрийн үйл ажиллагаа, намын үйл ажиллагаанд бол ерөөсөө оролцдоггүй.
"ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР, ҮНЭ ЦЭНИЙГ МӨНГӨӨР ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ"
-УИХ-ын гишүүний тангараг өргөж байх мөчид юу бодогдов?
-Яг индэр рүү гарахын өмнө маш их сандарсан. Бусад хүмүүс яаж ёсолж, тангаргаа хэрхэн уншиж байна гэдгийг анхааралтай ажигласан. Тэгээд индэр дээр гараад, тангаргийн үгээ уншиж байхад сэтгэл их хөдөлсөн. “Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүхт соёлын уламжлалыг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлоос ангид байж гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалж байна” гэж тангаргалах мөчид миний сэтгэл зүйн байдлыг нэг хоёр шат ахиулсан тийм мэдрэмж авсан.
Би хариуцлагатай, тууштай байдал, хамтын ажиллагаа гурвыг хувийн амьдрал болоод ажил хэрэгтээ хамгийн их чухалчилдаг. Тиймээс өргөсөн тангарагтаа хариуцлагатай, тууштай, үнэнч байхыг хичээж ажиллана.
-Жагсаалтаар орж ирсэн хүмүүсийг хэн нэгэн өөрсдийг нь оруулж ирсэн, эсвэл санал болгосон хүмүүсийн “кнопчин” болчих вий гэдэг болгоомжлол нийгэмд бий. Хатуухан хэлэхэд таныг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын кнопчин ороод ирлээ гэж харж, хардаж байж болох. Таныг шийдвэр гаргахдаа энэ эрсдлийг тооцож үзсэн гэж итгэж байна. Та бие даасан, хариуцлагатай, шударга гишүүн байх тал дээр юу хэлэх вэ?
-Улс төрд баг, хамтын ажиллагаа чухал гэдгийг бол маш сайн ойлгож байгаа. Гэхдээ ямар бодлого, ямар хууль дүрэм, журам боловсруулж батлуулвал Монгол Улсын ирээдүй нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэдийн амьдралд үр өгөөжтэй байх, хүртээмж нэмэгдэх вэ гэдэгт өөрийнхөө үзэл бодол, үнэнт зүйл дээр хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах бие даасан байдал дархлаа надад бий. Надтай үзэл бодол, үнэт зүйл нэгтэй хүмүүстэй нэг талд зогсч ажиллана.
Харин үнэт зүйл, үзэл бодол, итгэл үнэмшлээс минь зөрүү, далий, миний буруу гэж бодсон, хүсдэггүй зүйлийг тулган шаардсан, хамтарч ажиллахыг санал болгосон тохиолдолтой хэзээ ч эвлэрч, бууж өгөхгүй.
Дээр хэлсэнчлэн хариуцлагатай байдлыг амьдарлынхаа зарчим болгодог учраас УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хийсэн үйлдэл, хэлсэн үг бүхний минь араас хариуцлага нэхэгдэх учраас энэ тал дээр би өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана. Тиймээс энэ тал дээр санаа зовохгүй байж болно.
-Та ажилгүй, орон гэргүй хүн болсон гэдгээ хэлж байсан. Орон гэрийн байдал шийдэгдсэн үү. Бас жаахан санаа зовж байна?
-Ажилгүй орон гэргүй болсон тухай ярианы хувьд тухайн үед Монголд ирээд 7-8 хонож байсан. Тэр үед бодит нөхцөл байдлаа үнэнээр нь хэлсэн. Одоо УИХ-ын гишүүн гэсэн шинэ ажлын байртай болчихсон байна. Орон сууцны тухайд олон хүн санаа чилээж, “Энэ хүүхдэд нийлж байр авч өгье” гэсэн яриа гарсан байсан. Миний хувьд олон жил гадаадад ажилласан санхүүгийн хувьд хариуцлагатай, сахилга баттай байдаг болохоор тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн. Тиймээс ойрын хугацаанд орон сууцынхаа асуудлыг шийдэх бодолтой байна. Энэ асуудалд битгий санаа зовоорой гэж хэлье.
-УИХ-ын гишүүн болно гэхээр их том эрх мэдэл, мөнгө, эрх ашигт ойртлоо гэж хардаг. Танд болоод танай гэр бүлд ямар нэгэн байдлаар төрийн мөнгө, тендертэй холбоотой бизнес хамаарал байгаа юу?
-Манай гэр бүлийн хувьд төрөөс тендер авдаг бизнес байхгүй. Миний хувьд ч гэсэн төрөөс тендер авах компани байхгүй. Би компани эзэмшдэггүй. Манай эхнэрийн хувь эзэмшдэг компани ч ямар нэг эрх ашиг байхгүй.
-Гадаадад ажиллаж, амьдарахад УИХ-ын гишүүнээс илүү цалинтай, орчин нөхцөл сайтай амьдрах боломжтой. Гэтэл яагаад цалин бага шүүмжлэл, хардлага их дагуулдаг УИХ-ын гишүүн болох шийдвэр гаргасан юм бэ?
-Миний мэргэжлийн онцлогтой холбоотой. Хот байгуулалтын салбар хувийн хэвшил дангаараа хийдэггүй. Өөрөөр хэлбэл, нэг компани дангаараа хот байгуулдаг түүх ховор. Сүүлийн үед Apple, Facebook компаниуд хот биш юм аа гэхэд хотхон, оффисын цогцолбор барьж байна. Тиймээс би өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд сурч мэдсэн зүйлээрээ хөрөнгө оруулахыг хүссэн.
Үүний тулд бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, цаашлаад зөв гольдролд нь оруулж, зөв төлөвлөлтүүд хэрэгждэг болох нийгмийн, дэд бүтцийн, хотын асуудлууд шийдэгддэг тийм хэмжээнд оролцож ажиллах сонголт хийсэн.
Японд ажиллаж байхдаа Японы Засгийн газар болон олон улсын Засгийн газартай хамтарч яг энэ чиглэлээр ажилладаг байсан учраас ажлын агуулгын хувьд өөрчлөгдөхгүй гэж бодож байна. Хувь хүний орлого багасч байгаа ч эх орныхоо хөгжилд оруулах хувь нэмэр, үнэ цэнийг мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй.
Хүн дуртай ажлаа хийхийн сацуу, хийсэн ажлын үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдаад ирэх үед маш их урам авдаг. Тийм л мэдрэмжийг эх орноосоо авах нь хамгийн том сэтгэлийн таашаал байх болно.
"ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, БОДЛОГО СОЦИАЛИСТ ҮЕЭСЭЭ ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДААГҮЙ"
-Сүүлийн жилүүдэд бид өөрчлөлт шинэчлэлийн талаар зөвхөн ярьсаар л байна. Хотоо, улс орноо хөгжүүлэх гоё, гоё төлөвлөгөөнүүд ар араасаа цаасан дээр үйлдвэрлэгдэж байна. Үр дүн нь харагддаггүй ажил, төсөл, төлөвлөгөөг бодитоор хэрэгжүүлэх ямар санал, санаачилга танд байна. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа хот төлөвлөлтийн асуудлын гол алдааг юу гэж харж байна?
-Хот төлөвлөлт дээр 2-3 том алдаа байна. Хот байгуулалтын хууль, эрх зүйн орчин, бодлого нь социалист үеэсээ шинэчлэгдэж чадаагүй. Социалист нийгмэд байсан загвар дээрээ л үргэлжлүүлээд явчихсан. Тиймээс хамгийн том алдаа нь юу байдаг гэхээр нэгдүгээрт, хэтэрхий олон төлөвлөгөөтэй. Тухайлбал, хотын ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хүн амын нутагшил суурьшил хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж ч бий.
Яг аль төлөвлөгөө нь юу төлөвлөх гээд байгаа, аль төлөвлөгөөн дээр нь ямар төсөв тавигдаад юу хэрэгжүүлэх гээд байгаа нь ерөөсөө тодорхой биш. Зүгээр цаасан дээр биччихсэн нэр төдий зүйл байдаг.
Вирусийн гаралтай ханиад хүрчихээд түүндээ тохирохгүй антибиотик ууж байгаатай адилхан нөхцөл байдалд хот төлөвлөлт орчихоод байна. Тиймээс хот төлөвлөгөөний уялдаануудыг хамгийн түрүүнд хангах тал дээр ажиллахыг зорьж байна. Хотод амьдарч байгаа иргэн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэгдсэн төлөвлөлттэй, тэр нь хоорондоо уялдаж байж иргэд таатай орчин нөхцөлд амьдрах боломжтой болно. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутаг, аймгийн төвүүд ч зөв төлөвлөлттэй болох боломжтой. Хоёрдугаарт, иргэдийн болоод нийгмийн амьдрал даргаас хэтэрхий их хамаар хамааралтай байна. Ерөнхий төлөвлөгөөг дарга нар л зохиодог. Иргэдийн оролцоо гээд хүмүүсээс санал авдаг л даа. Гэхдээ зөвхөн бодлогын бичиг баримт дээрээ санал авдаг. Бодлогын бичиг баримт бол дунд, урт хугацааны бодлогын бичиг баримт болохоос яг хэрэгжүүлэх явцад иргэдийн оролцоо байдаггүй.
-Хотын ерөнхий төлөвлөгөө хуучин социались тогтолцоогоор яваад байна гэж үү?
-Хуучин социалист тогтолцооноосоо салаагүй байгаа учраас дээрээс доош чиглэсэн албадлага маягийн хот төлөвлөлтийн тогтолцоотой болчихоод байна. Нийтийн тээврээр явбал түгжрэхгүй гэдгийг иргэд мэдэж байгаа. Гэтэл нийтийн тээврийн төлөвлөгөө нь иргэдийнхээ хэрэгцээтэй уялддаггүй.
Автобусных нь зогсоол нь ойрхон байснаа нэг өөрчлөлт хийхээр шал өөр газар очоод зогсчихдог, чиглэл нь хүртээмжтэй биш, зарим хороодод бүр автобусны зогсоол ч байдаггүй. Тиймээс иргэдийн оролцоон дээр суурилсан төлөвлөгөө хийвэл Улаанбаатар хотын хаанаас ч хаа хүртэл 20-30 минутад л очих боломжтой жижигхэн хот шүү дээ. Тиймээс үүнд иргэдийн оролцоог хангах нь чухал. Иргэдийн оролцоо байдаггүй болохоор төлөвлөгөөнүүд дандаа өөрчлөгддөг. Иргэдийн оролцоо өндөр байвал ямар ч дарга тухайн төлөвлөгөөг дарж, няцааж, өөрчилж чаддаггүй. Гуравдугаарт, төлөвлөлтийн бичиг баримт дээр төсөв ерөөсөө дагалдаггүй.
Хот төлөвлөлт сайтай, төлөвлөлт нь яс хэрэгждэг гадны улс оронд ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг бодлогын хэрэгжүүлэх бичиг баримт батлагдахаар түүн дээр тусгагдсан төслүүд таван жилийн дотор төсөв нь тавигддаг. Хэрвээ төсөв тавигдахгүй бол тухайн төсвийг нь тавих ёстой албан тушаалтан хариуцлага хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоотой төлөвлөгөө боловсруулж, тухайн төлөвлөгөө нь таван жилийн дотор төсөв нь тавигдахлаар иргэдийн хүссэн төлөвлөгөө нь хэрэгждэг. Харин Монголд дээрх гурван зүйл эсрэгээрээ хэрэгжиж байна. Энэ алдааг засахын тулд Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд орж ажиллана. Дээрх алдааг засахын тулд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулсан хуулийн төсөл санаачилахын тулд ч бусад гишүүдтэйгээ нам, эвсэл харгалзахгүй хамтарч ажиллана.
-Иргэд чихэр шиг амлалтад хууртаад залхчихсан байна. Тухайлбал, 20 миниутын хот хөтөлбөр одоогийн суурь дэд бүтэц дээр хэрэгжих боломжтой юу?
-МАН-ын мөрийн хөтөлбөрийг уншихад 40 гаруй хувь нь миний мэргэжилтэй ямар нэгэн байдлаар холбогдож байсан. Энэ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамгийн хэрэгцээтэй хүн болохоор жагсаалтын нэгдүгээрт бичсэн юм байна гэж бодсон. Хоёрдугаарт, би ажлаа аль хэдийн хийгээд эхэлчихсэн. Улаанбаатар хот болон холбогдох газруудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, 20 минутын хот бол нийгмийн үйлчилгээтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, автобусны зогсоол, нийтийн тээвэр гэх мэт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх тухай асуудал. Аль хороо эмнэлэггүй, цэцэрлэггүй байгааг тусгай программын дагуу тооцоолоод гаргаад ирсэн. Цэцэрлэг, сургууль хоёулаа байхгүй хороо одоогоор алга. Харин аль нэг нь байхгүй хороо олон байна. Хороо болгоны асуудал, хэрэгцээ, хүртээмж өөр өөр байгаа учраас тухайн хороо бүрт тохирсон төлөвлөгөөг иргэдийнхээ оролцоотойгоор хийгээд явах юм бол төлөвлөгөө хэрэгжих боломжтой.
Мэдээж, иргэд хоорондоо ойлголцож, санал нэгдэх ёстой. Үүнд хугацаа орж магадгүй. Гэхдээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Хороонд тулгамдаж байгаа асуудлуудаа жижиг гэлтгүй иргэдийн оролцоонд суурилж шийдээд, цаашлаад хотынхоо өмнө тулгамдаж байгаа том асуудлыг шийдээд явбал амьдрах орчин сайтай хот болно гэж итгэж байна.
Түүний төлөө зорьж ажиллана.
"ТӨР, ТҮМНИЙ БОЛОМЖООС ХУЛГАЙЛАХГҮЙГЭЭР АМЬДРАЛАА БОЛГОХ САНХҮҮГИЙН БОЛОМЖ НАДАД БИЙ"
-Хэрэгжүүлэхийг зорьж байгаа төсөл, хөтөлбөр дээр төсөв тавиулах, түүнийгээ хамгаалж үлдэх гэдэг амаргүй. Туршлагатай ах, эгч нарт төсвөө булаалгачихгүйн тулд бас тодорхой хэмжээний манлайлал шаардах байх?
-Энэ удаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу тогтолцоонд том өөрчлөлт гарсан. Миний хувьд аль нэг тойргоос сонгогдоогүй, Монгол Улсын нийт иргэдээс сонгогдсон гишүүн гэдэг сэтгэл зүйн бэлэн байдалтай түүнийгээ маш сайн ойлгож байгаа. Төсвийн энэ алдагдалтай байдал хэтэрхий данхайчихдаг. Өмнө нь тойргоос сонгогдсон гишүүд ямар нэгэн байдлаар тойрогтоо төсөв тавиулах нь чухал болохоос үр ашгийг нь тооцож үздэггүй сул тал ажиглагдсан.
Тухайлбал, хүн ам цөөн бүс нутагт хэт том сургууль, эмнэлэг барьчихдаг. Эргээд үйл ажиллагаа, менежмент, арчилгаа, засварыг нь хийж чадахгүй.
Тиймээс бүсчилсэн хөгжилтэй холбоотой мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүс нутгийнхаа хөгжилд үр дүнгээ өгөх аж үйлдвэрийн парк, үйлдвэрлэл, үйлчилгээ, төлөвлөлт дээрээ түлхүү анхаарч төсөв мөнгийг тарамдуулахгүй үр дүнтэй зарцуулахад анхаарч ажиллана. Бүх намын мөрийн хөтөлбөр дээр эдийн засаг дахь төрийн оролцоо багасъя, төсвийн алдагдлыг бууруулахаар тусгасан байсан. Тиймээс төсөв батлах үеэр үндсэн үзэл санаанаасаа зөрсөн, ухарсан, далий юм ярьж байгаа гишүүн байх юм бол тэдэнд иргэдэд амласан амлалтыг нь сануулна. Төсвийн алдагдлаа багасгаж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг авчирна гэж сонгогдсон гэдгийг дахин дахин сануулна.
– Эцэст нь нэг л зүйл асууя. Монголчууд “Нүд улаан мөнгө цагаан гэдэг”. Цаашид танд том эрх ашиг, том мөнгө, албан тушаал санал болгоход таны энэ итгэл үнэмшил өөрчлөгдөхгүй гэх баталгаа байгаа юу?
-Миний хувьд хамт олонтой, хайртай хүмүүстэйгээ байхыг эрхэмлэдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар явцуу эрх ашигт автаж авлига, хээл хахуульд оролцоод явбал надад итгэдэг, намайг хайрладаг бүхэн надаас холдоно. Миний найзууд, гэр бүл, эхнэр, аав ээж миний авлига хээл хахууль, шударга бус зүйлийг жигшдэг зан чанарыг харсан болохоор өнөөдрийг хүртэл хамт байгаа байх. Надад итгэдэг хэн бүхний итгэлийг, мөнгө төгрөг, эрх мэдэл, албан тушаалаар солих шийдвэр хэзээ ч гаргахгүй. Олон жил гадаадад ажиллаж амьдарч байхдаа бусдын адил цагийн ажил хийж сургалтын төлбөрөө төлж, амьжиргааныхаа зардлыг олдог байсан. Бакалаврт сурч байхдаа долоо хоногт гурван ажил зэрэг хийдэг байсан. Мастер, доктортоо Японы Засгийн газрын тэтгэлгээр сурсан.
Энэ бүхний эцэст юу хэлэх гээд байна гэхээр энэ бүхэн надад санхүүгийн хариуцлагатай байдлыг суулгаж, хөгжүүлж өгч чадсан гэж боддог. Олон жил их бага ч орлогоосоо хуримтлуулж ирсэн дадал, зуршил байгаа учраас төрийн мөнгөнөөс, түмний боломжоос хулгайлахгүйгээр амьдралаа болгоод явах санхүүгийн боломж надад бий.
Өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг эх орныхоо өөрчлөлт шинэчлэлтэд зориулж, зорьж, хүсч байгаа зүйлийнхээ ард гарах мэдрэмжийг дахин нэг авъя л гэж бодож байна. Тиймээс авлига, ашиг сонирхлоос ангид байх тал дээр өөртөө 100 хувь итгэлтэй байна.
Гэрэл зургийг Б.Болорсувд
JamieKamara 2024-07-08 46.8.111.61
Харуулах боломжгүй.
AndreaLove 2024-07-08 45.90.196.129
Харуулах боломжгүй.
AngelHarris 2024-07-08 95.182.126.73
Харуулах боломжгүй.
MeganMoore 2024-07-08 46.8.10.50
Харуулах боломжгүй.
JessicaMorrison 2024-07-08 109.248.55.214
Харуулах боломжгүй.
ChristineFonoti 2024-07-08 188.130.188.249
Харуулах боломжгүй.
PinkyBurke 2024-07-08 188.130.129.74
Харуулах боломжгүй.
TrinaMay 2024-07-08 109.248.13.180
Харуулах боломжгүй.
AmyCook 2024-07-08 188.130.142.92
Харуулах боломжгүй.
MaryJohnson 2024-07-08 45.90.196.230
Харуулах боломжгүй.
YolandaMore 2024-07-08 185.181.246.74
Харуулах боломжгүй.
StephanieScott 2024-07-08 46.8.22.87
Харуулах боломжгүй.
AngelSanchez 2024-07-08 46.8.111.131
Харуулах боломжгүй.
JenniferSmith 2024-07-08 5.183.130.135
Харуулах боломжгүй.
ErikaSmith 2024-07-08 46.8.223.26
Харуулах боломжгүй.
LisaJones 2024-07-08 194.32.229.63
Харуулах боломжгүй.
DanielleJones 2024-07-08 188.130.210.110
Харуулах боломжгүй.
TriciaWilliams 2024-07-08 46.8.107.40
Харуулах боломжгүй.
MariaSanchez 2024-07-08 188.130.143.240
Харуулах боломжгүй.
PrincessLee 2024-07-08 95.182.126.36
Харуулах боломжгүй.
LisaJohnston 2024-07-08 188.130.220.216
Харуулах боломжгүй.
LaurenJacobs 2024-07-08 31.40.203.75
Харуулах боломжгүй.
AshleyMoore 2024-07-08 109.248.204.81
Харуулах боломжгүй.
AmandaBrown 2024-07-08 188.130.221.51
Харуулах боломжгүй.
ErinSmith 2024-07-08 109.248.142.63
Харуулах боломжгүй.
AmandaWilliams 2024-07-08 95.182.127.18
Харуулах боломжгүй.
AmyAdams 2024-07-08 188.130.129.29
Харуулах боломжгүй.
JudyGriego 2024-07-08 188.130.142.79
Харуулах боломжгүй.
JolettRogers 2024-07-08 46.8.56.214
Харуулах боломжгүй.
StephanieHill 2024-07-08 46.8.22.144
Харуулах боломжгүй.
JodyMeienburg 2024-07-08 109.248.204.194
Харуулах боломжгүй.
BeverlyHagewood 2024-07-08 46.8.10.217
Харуулах боломжгүй.
MaiJohnson 2024-07-08 45.90.196.231
Харуулах боломжгүй.
SusanBowen 2024-07-08 188.130.137.207
Харуулах боломжгүй.
JenniferSummers 2024-07-08 46.8.17.157
Харуулах боломжгүй.
MaryAnh 2024-07-08 188.130.129.158
Харуулах боломжгүй.
ToniThomson 2024-07-08 109.248.142.174
Харуулах боломжгүй.
WendySchoenbaum 2024-07-08 45.84.176.100
Харуулах боломжгүй.
JamieWeisensel 2024-07-08 46.8.154.226
Харуулах боломжгүй.
TaraSmith 2024-07-08 46.8.107.108
Харуулах боломжгүй.
TiffanyBanks 2024-07-08 46.8.111.131
Харуулах боломжгүй.
RobinPowells 2024-07-08 46.8.223.65
Харуулах боломжгүй.
XiomaraTyler 2024-07-08 46.8.110.207
Харуулах боломжгүй.
LindsayTorres 2024-07-08 45.81.136.103
Харуулах боломжгүй.
ShannonBrock 2024-07-08 45.11.21.92
Харуулах боломжгүй.
TammyAllen 2024-07-08 188.130.128.142
Харуулах боломжгүй.
KarenParker 2024-07-08 185.181.247.19
Харуулах боломжгүй.
TinaJensen 2024-07-08 46.8.223.169
Харуулах боломжгүй.
JenniferNelson 2024-07-08 109.248.142.211
Харуулах боломжгүй.
KimberlyNewell 2024-07-08 46.8.111.35
Харуулах боломжгүй.
JennTillich 2024-07-08 188.130.219.35
Харуулах боломжгүй.
ReneeOliver 2024-07-08 109.248.204.81
Харуулах боломжгүй.
Зочин 2024-07-08 66.181.189.123
Уул нь сурах ёстой юмаа сурсан, мэргэшсэн залуу байж болно л доо. Гэхдээ нэг л итгэл үнэмшилгүй санагдчихлаа гэнэт л утасдаад л, тэгээд манангаасаа салж чадаагүй, луувирчид бугшсан намаас 1-р сонгогдоод л тийм ээ?, энэ яг ямар шийдэл вэ. Эрүүл хүний шийдэл мөн үү?. Мянгуужин ярьдаг ах нарыгаа дагаад буруу замаар будаа тээв, буцахад чинь шороо ачуулахдаа мэргэжсэн гарууд шүү дээ, еээ бүү үзэгд, гэж.
MahaBiddle 2024-07-08 213.226.101.121
Харуулах боломжгүй.
JeanJohnson 2024-07-08 109.248.14.10
Харуулах боломжгүй.
EricaCarrillo 2024-07-08 45.90.196.107
Харуулах боломжгүй.
зочин 2024-07-08 124.158.109.152
шинэ үеийн залуучуудын хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлийг нь дэмжээд явбал болно доо, муу үгээр харлуулаад яахав дээ
AshleyShaw 2024-07-08 188.130.210.133
Харуулах боломжгүй.
LoriWestbrook 2024-07-08 109.248.13.15
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 202.126.90.137
урам зориг итгэл дүүрэн сайхан залууг дэмжинээ , хүмүүс минь урам хайрлаарай
Нэргүй 2024-07-08 202.126.90.137
төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллах л үлдэждээ энэ залууд , монголын залуучууд чаднаа
OPOHCray adilge 2024-07-08 216.38.195.74
– ardtai adil+ms
зочин 2024-07-08 122.201.23.83
тануус тэгж л байдаг юм өө, дараа сонгуулиар амтшаад дахиж үзэж айн,ккк
StaceyBaumgardner 2024-07-08 109.248.204.204
Харуулах боломжгүй.
зочин 2024-07-08 203.91.116.130
Ах нараасаа муу юм сурав даа. Амжилт хүсьё.
Нэргүй 2024-07-08 122.201.23.226
Хийх бүтээх ажил, зорилгоо ойлгоогүй бацаан байна. Уг нь гүйцэтгэх засаглалд эсхүл орон нутгийн болон хувийн байгууллага, аж ахуйн нэгжид мэргэжлээрээ ажилласан бол өөрт нь ч улсад ч хэрэгтэй байлаа. Хууль тогтоох байгууллагад энэ мэт залуусын хийх ажил бараг л байхгүй дээ. 4 жил кнопчин хийгээд л буцах байх. Хууль тогтоох байгууллага чинь шал өөр мэргэжил, мэргэшил шаарддаг газар. Үүнээс дүгнэхэд зүгээр л МАН-ын улс төрийн пиарын з****г болчихсон хүүхэд гэж харагдаж байна.
Нэргүй 2024-07-08 59.153.115.222
Eeldeee shine humuusee demjij boldguimuu dont be slut 🙁
TaraLee 2024-07-08 46.8.16.155
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-07-08 43.242.242.59
Сурж мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулж байгаад нь баяр хүргье. УИХ-ын гишүүн болсон үеэсээ Улаанбаатар хотын хөгжлийн талаа шинэ бас оновчтой санаачлага гаргаж ажлааай. Сайхан ярилцлага болсон байна. Залуу гишүүнд амжилт хүсье. Бас Монгол эр хүн өрхийн тэргүү бол наад зах нь 3 хүүхэдтэй болох иргэний ариун үүрэгтэйг санаж шавдуу ажиллаарай. Гэр бүлд нь аз жаргалыг хүсье.
Нэргүй 2024-07-08 66.181.180.112
Тэлэх бодлого барихгүй бол хотруугаа хумигдаад бн шүү. Хүн байхгүй газар сургууль цэцэрлэг барьдаг гэнэ. Аргагүй шүү дээ хумигдаад бүгд хотруу жихэж бн. Тэлж хөдөө аж ахуй уул уурхайг дагасан дэд бүтэц суурин бий болох хэрэгтэй. Уурхайчид хотруу 14 хоноод ирэх бус уурхайнхаа хажууд суурьших. Германы машины үйлдвэрийг дагасан хотууд бдаг шиг манайд том ордуудаа дагасан хот бий болго. Өмнө говьчуудад цус сэлбээд илүү нээлттэй болох ч юм билүү хаха
Нэргүй 2024-07-08 66.181.160.89
Уг нь хотоор дамжуулахаар л залуу байж:Ядаж Сайнцогт шиг хотоор дамжин бужигнуулсан бол болох байлаа:Даанч хувиарлалт нь шог байлаа.Чухам ямар шалгуураар .яаж хэлэлцэгдэн батлаглсан нь сонин:Оюук хүч түрэн баавгайлсан байлгүй дээ: Жагсаалтанд байдаг л нэг залуу байна:Жоохон эргэлзээ төрүүлж байсан шүү
Нэргүй 2024-07-08 139.5.218.93
Жагсаалт нэл залуу байж болохгүй, нэр хүнд нь гайгүй дундаас дээш насныхан бас байх ёстой. Тэгэхгүй бол өсөлт хөгжилт байхгүй. Бас дотоодын их дээд сургуулиудаа дэмжиж тэндээс боловсон хүчин авч байх хэрэгтэй.
Нэргүй 2024-07-08 66.181.180.112
Дотоодын их сургуульд хүн юм сурдымуу? Багш нар нь хуулаг гээд худлаа унтдаг нь худлаа биш үнэн. Юу ч сураагүй хүмүүс юу хийх үү? Идэж уухаас хэтрэхгүй.
ЗОЧИН 2024-07-08 202.21.126.30
ХҮН ТАВХАН ҮГЭНДЭЭ ТАНИГДДАГ ЮМАА. ХЭДИЙНЭЭ ЦЭГЦЭРЧИХСЭН ОВОО ХҮҮ БАЙНАА.
Зочин 2024-07-08 59.153.115.92
Итгэл үнэмшил, хэлсэндээ үнэнч байгаарай, Амжилт хүсье.
KrystalLessard 2024-07-08 194.32.229.152
Харуулах боломжгүй.
Ганаа 2024-07-08 103.57.93.161
энэ залууг дөнгөж улстөрийн амьдралд хөл тавьж буй үед нь хүлээцтэй хандах хэрэгтэй байхаа. Тамын тогооны үлгэр шиг хандаад байх хэрэггүй болов уу. Ямар ч байсан үзэл бодол нь , хийх гэж буй ажил нь надад таалагдлаа. Боломж олгоод ийм чадварлаг хүмүүсийг ажиллуулаад байвал та бид, Монгол улс маань хожино, Миний дүү битгий шантраарай, Хийх гэсэн зүйлээ заавал зүтгэж хийгээрэй. Тэгвэл 4 жилийн дараа ард түмэн чинь илүү их итгэл өгөх байхаа.
Зочин 2024-07-08 202.9.46.196
Манайхан УИХ юу хийдгийг ойлгодоггүй ээ. Хууль тогтоогч шүүдээ. Амьдрал ахуй дээшлүүлдэг газар огт биш. Энэ хүүхэд үнэхээр ажил хиймээр байсан бол хот төлөвлөлтийн дарга болно шүү дээ. Дуугардаг юм эдр гээд сонгодог гэнээ энэ харалган байдал чинь улсаа ийм түвшинд байлгаад байна. Хууль гэдэг чинь олон мянган хүний ахуй амьдралд нөлөөлдөг эрхзүйн баримт бичиг. Энэ хүүхэд ач санаад кноп дараад муу юм сураад балрах нь байна шдээ хайран инженер
Нэргүй 2024-07-08 210.148.94.144
Нямбаатарын эгчийнхэн хүүхэд гэсэн шүү. Садан төрлөөрөө албан тушаал хувааж авдаг болж
Tselmenkhuu 2024-07-08 115.166.15.102
mundag zuv uzel bodoltoi zaluu baina ,ajild in amjilt huseyee
Нэргүй 2024-07-08 202.131.225.53
ишш зайлуул өрөвдчихлөө хөөрхийг
Иргэн 2024-07-08 66.181.177.131
Амжилт хүсье. Итгэл үнэмшил, үнэт зүйл, мэргэжилдээ үнэнч байж, нийгмийг өөрчлөхөд манлайлж, хувь нэмрээ оруулаарай.
zochin 2024-07-08 66.181.188.143
Энэ муулаад байдаг сэтгэцийн өвчтэй хүмүүст хэлхэд. Та нар улс орныхоо төлөө яг юу хийсэн бэ ядаж бүтэн татвар төлж үзсэн үү,>>>>>
зочин 2024-07-08 203.98.76.21
Чамайг нэр дэвшисэнээс хойш хотын төлөвлөлтөөс зөрсөн газар олголтоор замбараагүй барилга барих эрчимжлээ.
Уншигч 2024-07-08 202.9.46.176
Намынх нь үзэл баримтлал, үйл ажиллагааг нь судалсан юм болов уу даа. Зүгээр л санал тавихаар зөвшөөрчихсөн үү?
Нэргүй 2024-07-08 75.80.53.182
Ene suganii us yu xiixevdee Mori Unasan Tolgoigui Xun! B
Нэргүй 2024-07-08 66.181.185.150
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР БХАА. УЛААН КОММУНИСТ
jack 2024-07-08 103.80.211.223
Mundag zaluu bn
Итлл 2024-07-08 176.114.30.93
Тэгээд коммунист намд элсдэг ардчиллын буянаар Японд мэргэжил эзэмшсэн юм байна Данхын кноп гэдэг нь тодорхой юм байна амьдралын хамгийн буруу сонголт
Нэргүй 2024-07-08 202.21.114.170
Uhsen ats kkk. baidag l neg arhitektor. zurgiin kompaniudad har myangaaraa. zugeer l neg knopchin, suganii vs