АНУ-ын чөлөөт бөхийн од Жон Сина "World Wrestling Entertainment" (WWE)-ийн тэмцээнүүдэд оролцохоо больж байгаагаа мэдэгдлээ. Канадын Торонто хотод болсон "Money In The Bank" арга хэмжээний үеэр 47 настай тэрбээр 2025 онд Лас Вегаст болох “Royal Rumble”,”Elimination Chamber”, WrestleMania 41” зэрэг тэмцээнд хамгийн сүүлийн удаа оролцох болно гэж хэлсэн байна.
Тэрбээр “WWE”-д хорь гаруй жил оролцсон бөгөөд карьерынхаа туршид гайхалтай сургамж авч, асар их бэрхшээлийг даван туулсан гэжээ.
Cena 2001 оноос хойш “WWE”-тэй гэрээ байгуулж, “WWF” гэгддэг байсан ч 2018 оноос хойш байнгын бус хагас хуваарийн дагуу оролцож байгаа. Рингд байх хугацаандаа тэрбээр дэлхийн 16 удаагийн аварга болжээ. Түүнийг “WWE”-д бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэжлийн бөхчүүдийн нэг гэж үздэг. Жон Сена мөн 2015 онд гарсан "Галт тэрэгний осол" инээдмийн кино, 2021 онд “DC Comics”-ийн “Suicide squad",инээдмийн "Argylle" зэрэг кинонд тоглосон. Сена 1990 оны сүүлээр Калифорни руу нүүж бодибилдингийн карьераа эхлүүлсэн бол 1999 онд мэргэжлийн бөх рүү шилжсэн байдаг.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ