2002 онд төрсөн залуу парламентын гишүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2024.07.07-нд нийтлэгдсэн

2002 онд төрсөн залуу парламентын гишүүн болжээ

2002 онд төрсөн залуу парламентын гишүүн болжээ

Их Британийн парламентын гишүүнээр сонгогдсон 22 настай залуу олонхийн саналаар суудал авсан. Хэт залуу мэт санагдаж болох ч тэрбээр насыг нь тоохгүй байхыг хүсч буйгаа мэдэгджээ.
Хөдөлмөрийн намын Сэм Карлинг Баруун Хойд Кембриджширт ялалт байгуулснаар "Ордны нялх хүүхэд" гэх хочтой болов. Энэ нь нийтийн танхимын хамгийн залуу гишүүнд олгосон албан бус цол юм. Кембрижийн их сургуулийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутан Консерватив парламентын ахмад зүтгэлтэн Шайлеш Вараг 39 саналаар ялж, суудал авсан. Карлинг өөрийн ялалтаа "улс төрийн газар хөдлөлт" гэж нэрлэсэн ба түүнтэй адил  олон залуучууд төрийн албанд зүтгэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Кембрижийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Карлинг хэлэхдээ, олон сонгогчид түүнийг сонгуульд нэр дэвшиж байгааг мэдээд гайхсан ч маш эерэгээр хүлээж авсан гэжээ. Тэрбээр “Тэд ‘Сайн байна, бидэнд илүү олон залуучууд хэрэгтэй байна’ гэж хэлсэн” гэжээ. Мөн  "Онлайн орчинд залуу хүмүүст чиглэсэн хүчирхийлэл маш их байдаг ч нүүр тулан тэмцэхэд хүмүүс үргэлж дэмжин,  их баяртай байдаг" гэлээ.
Нийгэм, эдийн засгийн уналт болон "Вестминстерт гаргасан шийдвэр" хоёрын хоорондын уялдаа холбоог олж харснаар тэрбээр улс төр сонирхох болсон. Өөрийн нутаг болон залуучуудад чиглэсэн бодлогыг санаачилж, хүчин зүтгэхээ Карлинг амлаад байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж