АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденг дахин ерөнхийлөгчөөр сонгогдоход хэтэрхий хөгшин гэж намын нөхөд, сөрөг хүчин зэрэг үзэж буй. Тэрбээр энэхүү шуугианыг намжаахын тулд ярилцлага өгсөн байна.
“ABC" агентлагийн ярилцлагат тэрбээр “Зөвхөн бурхан л намайг зогсоож чадна. Өөр бусад хүчин зүйлүүд намайг сонгуульд өрсөлдөхийг болиулж чадахгүй” гэжээ.
Мөн “Би өдөр бүр танин мэдэхүйн шалгалт өгдөг. Өдөр бүр шалгалтаа давдаг. Би юуг ч чадах тэнхэлтэй хэвээр байна” гэв. Жо Байден энэ жил 81 настай бөгөөд өрсөлдөгч Трампаас 10 гаруй насны зөрүүтэй. Цагаан ордны төлөөх мэтгэлцээний үеэр Жо Байден үгээ зөв оновчтой хэлж чадахгүй байсныгаа олон цаг онгоцонд яваад яварсан байсан гэж тайлбарласан юм.
Ярилцлагын туршид хөтлөгч Стефанопулос ерөнхийлөгчийг дахин нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах чадамжийг нь шалгаж, Байденаас эрүүл мэнд, ялах чадвараа хэр үнэлж буйг нь асуув. Үүнд Байден "Надаас илүү ерөнхийлөгч болох эсвэл энэ тэмцээнд түрүүлэх чадвартай хэн ч байхгүй гэж би бодож байна" гэжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт ядарч туйлдсан, "муухай ханиадтай" байсантай холбоотойгоор сайн мэтгэлцэж чадаагүй гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ