Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Playtime festival" наадам энэ сарын 4-7-ны хооронд Налайх болж байна. Энэ удаагийн наадамд гадаад болон дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж буй бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх юм.
“Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдээр:
- Post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven
- домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub
- Өмнөд Солонгосын Idiotape, орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй уран бүтээлчдийг дурдаж болно.
Ц.Нацагдоржийн үүсгэн байгуулсан Hi-Fi алтернатив радиогийн гурван жилийн ой тохиож, X Nation гэх рок бааранд тоглодог байсан хамтлагуудтай хамтран анхны Playtime Festival амьд хөгжмийн тоглолтыг 2002 онд зохион байгуулсан нь ийнхүү "Playtime" хөгжмийн наадмын эхлэл болсон түүхтэй. Эхэндээ зөвхөн рок урсгалын үзүүлбэртэй байсан уг тоглолт жил ирэх тусам үзэгч сонсогчийн тоогоо нэмж, тэр чинээгээрээ өргөжсөн тул хөгжмийн төрлөө арвижуулах шаардлага үүсжээ. Тийнхүү 2009 оноос та бидний сайн мэдэх “Монгол шилтгээн”-д хөгжмийн наадам гэх тодотголтойгоор зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оныг хүртэл цар тахлын хоёр жилийн завсарлагааныг эс тооцвол жил бүр зохион байгуулагдсаар ирсэн.
Энэ жилийн онцлог бол Car camping (майхан, машинаа хамт байршуулах) болон Camping tent (майхантай байрлах) гэсэн нэмэлт боломжууд бий болгосон явдал. Илүү тодруулбал, дээрх хоёр төрлийн тасалбарыг худалдан аваад (наадмын тасалбарыг албан ёсны борлуулагчаас худалдан авсан үзэгчдэд үнэгүй) дөрвөн өдрийн турш тав тухтай байрлаж боломжоор хангагдсан байна.
Өдөртөө 40 мянган үзэгч хүлээн авахаар төлөвлөж буй энэ удаагийн наадамд 250 уран бүтээлч, хамтлаг, дуучид оролцох бөгөөд 50 гадаад хамтлаг, дуучид бүтээлээ толилуулах юм. Мөн хөгжмийн хөтөлбөртэй 14 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй нийт 4000 орчим түр ажлын байрыг бий болгосон байна. Өнөөдөр Playtime festival-д зочлох сүүлийн өдөр тохиож байна
Холбоотой мэдээ