ТОЙМ:Жастин бибер, Тейлор свифт нарын фэнүүдээс айсан

ТОЙМ:Жастин бибер, Тейлор свифт нарын фэнүүдээс айсан

ТОЙМ:Жастин бибер, Тейлор свифт нарын фэнүүдээс айсан

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МАН дангаараа Засгийн газраа байгуулах нь зүйтэй"

 

Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.


Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй боллоо. Томсгосон тойргийн давуу болон сул талыг юу гэж харж байна?

-Сонгуулийн тойргийг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, тусгаагүй. Харин хүн ам зүй, засаг захиргааны нэгжийг үндэслэн УИХ тойргийн хэмжээг тогтоох тухай л заасан. Үр дүнд нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ сонгуулийн товыг зарлах үед, томсгосон тойрог зурснаа олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр гэнэт оруулж ирж баталсан. Судлаачдад ч санал бодлоо хэлэх бололцоогүй гэнэт л бүсчилсэн хөгжил гэж яригдаад батлагдсан.

Том тойргийн сул тал нь хатуу бүтэцтэй, хэдийнээ бэхэжсэн намуудад, танигдсан, мөнгөтэй нэр дэвшигчдэд ашигтай. Эсрэгээрээ залуучууд, эмэгтэйчүүд, шинэ хүмүүст ашиггүй.

Нэг ч бие даагч сонгогдсонгүй, мөн сонгогдсон гишүүд хэт их мөнгө шаардсан том тойрогтой сонгуулийг өөрчлөх шаардлагатай гээд дуугараад эхэлсэн байна.

Олон нам эвсэлийн төлөөллөөс парламент бүрдлээ. Гишүүдийн тоо олон болохоос гадна нийгмийн төлөөллүүдийг жагсаалтаар оруулж ирсэн нь парламентын засаглалд хэрхэн нөлөөлөх бол?

-Тогтолцооны өөрчлөлт хийж, гишүүдийн тоог нэмснээс хойш анх удаа УИХ бүрэлдэж байна. Иймд үр дагавар нь яваандаа харагдах болов уу. Улс төр дэх хүчнүүд, судлаачид, иргэний нийгэм гээд нийтийн зөвшилцөлд хүрч байж тогтолцооны өөрчлөлт хийсэн тул эерэг хүлээлттэй байгаа.

Ганц жишээ дурдахад, тэргэнцэртэй нэр дэвшигч сонгогдсон нь л өөрөө хүртээмжтэй, тэгш хамруулсан нийгэм бүтээхэд маш эерэг үр дүн авчирна гэж бодож байна.

Салбар, мэргэжлийн төлөөллүүд хамгийн гол нь өөр өөрсдийн мэргэшсэн салбар, байнгын, дэд, түр хороонд орж, өөрсдийн салбарын хууль, бодлого, шийдвэрийг сайжруулах, бусад гишүүддээ нөлөөлөх, нийтэд таниулахад тустай байх болов уу. Дөнгөж гараан дээр байгаа УИХ-д амжилт хүсэхээс өөр хэлэх зүйл алга байна.

"ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР ДАВУУ ТАЛТАЙ Ч СӨРӨГ ЗҮЙЛС Ч ОЛОН БИЙ"

-Хамтарсан Засгийн газар байгуулах эсэх асуудал яригдаж байна. Тогтолцоог нь аваад үзвэл Засгийн газраа ялсан нам дангаараа байгуулах нь зүйтэй юу. Эсвэл хамтарч Засгийн газраа байгуулах нь зөв үү?

-Зарчмын хувьд Засгийн газраа дангаараа байгуулахад хангалттай хэмжээний суудлыг аль нэг нам авсан бол дангаараа засгийн газар байгуулах нь зүйтэй. Хяналт тэнцэл гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянахаас гадна, УИХ дахь хүчний харьцаа ч мөн чухал. 68 суудалтай МАН, 42 суудалтай АН хоёр эвслийн Засгийн газар байгууллаа гэж бодоход ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл ердөө 16 хан суудалтай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн хоёр ч парламентад Ардчилсан нам цөөн суудалтай байгаад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд амаргүй байсан гэж өөрсдөө ярьж байгаа. Нөгөө талаар, геополитикийн нөхцөл байдал, гадаад орчин, цаг үеийн байдлаас том төслүүдээ хөдөлгөхийн тулд хоёр том нам хамтрахаас өөр аргагүй ч гэж ярьж байгаа хүмүүс  бий. 2008 онд ийнхүү хамтраад улс төр тогтворжиж, эдийн засгийн өсөлтөөр дэлхийд тэргүүлж, хөрөнгө оруулагчдын итгэх итгэл нэмэгдсэн ч гэж тайлбарлах хүмүүс ч байна. Гэвч эргээд санахад тухайн үе сөрөг хүчингүй шахуу болсон байсан.

Хамтраад сайн зүйл рүү буюу мега төсөл хөдөлгөх, хөрөнгө оруулалтын орчин сайжруулж, гадны хөрөнгө оруулалт татахад ахиц дэвшил гаргая гэж бодоход, эсрэгээрээ ШХАБ руу элсч оръё, Үндсэн хуулиа дахиад өөрчилье гэдэг тийшээ хамтраад явбал яах билээ гэх асуудлыг бодож дэнслэх ёстой болов уу. Тиймээс миний хувьд эвслийн Засгийн газрын эсрэг байр суурьтай байгаа.

"Залуу гишүүд утга агуулга муутай улстөржиж хэрэггүй"

https://news.mn/r/2735814/

https://news.mn/r/2735814/

УИХ-ын гишүүн асан Н.Энхболдтой ярилцлаа.


-Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн хүрээнд Монгол Улсын парламентын засаглалд томоохон өөрчлөлт орлоо. Таны хувьд шинээр бүрэлдсэн парламентаас хүлээх үр дүнг юу гэж харж байна?

-Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 32 жилийн дараа өмнөх алдаа, оноондоо дүгнэлт хийж парламентын бүтэц, агуулгын хувьд түүхэн шинэ хуудас бүтээсэн ийм УИХ ажилдаа орлоо. Юуны өмнө УИХ-ын бүх гишүүддээ амжилт хүсье. Бүтцийн өөрчлөлт хийхээс гадна сонгуулийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал явуулсан цаад зорилго нь улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлыг баталгаажуулах, парламентын тогтоолцоогоо бэхжүүлэх, ардчилсан тогтолцоог илүү сайн түвшинд төлөвшүүлэх, улсын төсвийг тарааж, жижиглэж хуваахаас илүү эдийн засгийн асуудлуудаа том зургаар нь харж тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх, аль болох нийгмийн олон талт төлөөллийг оруулж ирж асуудлаа олон талаас нь ярьдаг болох зэрэг маш олон давуу тал, өөрчлөлт, шинэчлэлийн талаар хүлээлт бий болсон.

Эдгээрээс дутахааргүй бас нэгэн чухал өөрчлөлт нь УИХ-ын гишүүдийн тоо олон болсон нь нэг хүнд ногдох эрх мэдлийн хэмжээ буурч, гишүүн гэдэг дарга, тусгай эрх ямба эдэлдэг гэх ойлголтоос аажим аажмаар алсарч байна.

Энэ байдал эхнээсээ мэдрэгдэж эхэлж байна. Ийнхүү гишүүдийн тоо олон болох нь янз бүрийн бүлэглэлийн, хувийн эрх ашгийн өмнөөс үйл ажиллагаа явуулахад нь хориг саад, хорио тогтоож 126 гишүүнтэй парламент зөв төлөвших боломж бололцоог нээж өгсөн. Ер нь УИХ бол төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох, хууль батлах, хяналт тавих ийм л гурван үндсэн үүрэгтэй байгууллага. Тийм учраас УИХ-ын үндсэн үүрэг юу вэ гэдгийг гишүүд юуны түрүүнд бодох хэрэгтэй.

-Ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл харилцан адилгүй УИХ-д орж ирлээ. Шинээр УИХ-ын гишүүн болсон гишүүдийн тоо түлхүү олон харагдаж байна. Төрийн залгамж халааны тухай ойлголт болон хувь хэмжээний тухай юу хэлэх вэ?

-Өмнөх парламент буюу УИХ-ын 76 гишүүнээс бүрдсэн парламентын гишүүд энэ удаагийн парламентын 30 хувийг эзэлж байна. Түүний түрүүчийн парламентад ажиллаж байсан хүмүүсийг оруулаад тооцохоор 36 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн парламентын 65 орчим хувь нь шинэ гишүүд байна. Тиймээс эдгээр шинэ гишүүнд УИХ гэдэг бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага учраас үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхдээ онцгой анхаарал тавьж ажиллаасай гэж хүсч байна. Хувийн зан чанар араншин, урьд өмнөх байсан явдлуудаа дотроо бодож, дороо тунгааж одоо ард түмний элч төлөөлөгч болсон учраас өөрт тань итгэж саналаа өгсөн мянга мянган иргэд төрийн бодлогод ямар өөрчлөлт оруулах нь вэ гэдгийг хараад хүлээгээд сууж байдаг.

Түүнээс биш хэн нь уран гоё үг хэлж, попорч байна вэ гэж хардаггүй. УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, алдаа дутагдалтай зүйл ярьсан, үйлдэл гаргасан тохиолдол бүрт түүнд итгэл хүлээлгэсэн олон мянган хүний чих халууцаж, өмнөөс нь ичиж байдаг юм шүү.

-Иргэд өөрчлөлт шинэчлэлийг хүссэн. Энэ удаагийн парламентын гишүүдийн 65 хувь нь шинэчлэгдсэн байна. Гэтэл парламентын гишүүдийн чадавхийн асуудал хөндөгдөж таарах нь?

-Шинэ бүрэлдсэн парламентын гишүүддээ найдаж байна. Монголын нийгэм залуужиж байна. Өөрөөр хэлбэл, 50-иас доош насны иргэд нийт хүн амын 70 орчим хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр бүлгийн ашиг сонирхол, хүсэл мөрөөдөл, хэрхэн яаж УИХ-аас гарч байгаа бодлого шийдвэрүүдэд тусч байна, яаж тусгах вэ гэдэг дээр анхаарч ажиллах ёстой. Харин "Би УИХ-ын гишүүн болчихсон учраас халдашгүй дархан эрхтэй, би л үгээ хэлж байвал, үзэл бодлоо илэрхийлж байвал бусад нь хамаагүй" гэдэг байдлаар анхнаасаа хандаад эхлэх юм бол ийм олон гишүүнтэй парламент төлөвшихөд тодорхой цаг хугацаа шаардах байх.

Аль болохоор богино хугацаанд үүргээ ухамсарлаж, нийгмийн өмнө хүлээсэн  хариуцлагаа ойлгож ажиллавал заримдаа бид бүхний гаргаж байсан шиг утга агуулга муутай улстөржиж, бие биенийхээ дээр гарах гээд байдаг ийм байдал бүү давтагдаасай гэж бодож байна.

Бусдынхаа үгийг, үзэл бодлыг хүлээцтэй сонсож “Энэ хүн яагаад ийм үг хэлэх болов” гэдгийг тунгааж бодоод хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Залуучууд, иргэд чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр дээр нь дүгнэлт хийж сонголтоо зөв хийсэн эсэх дээр дүн тавина. Тиймээс энэ итгэлийг алдахгүй байвал төр, иргэн хоёрын хоорондын холбоо, итгэлцэл дээр батжин бэхжинэ. Яах аргагүй шинэ өнгө, шинэ бодлого, шинэ төлөвшил, шинэ зан араншин, шинэ боловсролоор  хандаж эхлэх нь чухал байгаа юм. Үргэжлэлийг https://news.mn/r/2736255/

Билли: Жастин бибер, Тейлор свифт нарын фэнүүдээс айсан

Та бүхэнд Ц.Энхбилэг буюу Биллиг танилцуулъя. Тэрбээр хилийн чанадад амжилттай бизнес эрхэлж буй монголчуудын төлөөлөл. Түүнийг 2023 онд АНУ-ын "Star Tribune" сониноос Миннесота мужийн нөлөө бүхий 50 хүний нэгээр онцолж байсан удаатай. Тэрбээр мужийнхаа нүүр царай болсон "Billy Sushi" рестораныг ажиллуулдаг бөгөөд дэлхийн алдартай одод, улстөрчид зорин очиж үйлчлүүлдэг байна. Хилийн чанадад Монголоо сурталчилж яваа тэрбээр эх орондоо амарч, Завхан аймгаар аялаад иржээ. 


-Завханаар сайхан аялав уу?

-Гэр бүлээрээ эх орондоо амрахаар ирсэн. Ирсэн даруйдаа Завхан аймаг руу аялаад ирлээ. Манай ээжийн нутаг л даа. Аав маань Архангай аймгийн Тариат сумын уугуул. Надад өмнө нь Завхан явах боломж тэр бүр олддоггүй байсан. Энэ жил зориод, яваад ирлээ.  Байгалийн үзэсгэлэнг яриад хэрэггүй. Эх орон минь үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай юм.

Мухартын гол гэхэд элсэн доороос 450 метрийн гүнээс ус оргилж гарч ирж байна. Голын усыг нь шанагаар хутгаад уухад сайхан мэдрэмж төрж байгаа юм.

Ийм сайхан байгалиа хүмүүст яагаад таниулж чаддаггүй юм бол гэж бодсон. Нөгөө талдаа ийм сайхан байгалийг олон хүн үзээд, муухай болгочих юм болов уу гэх харамлах сэтгэл ч бас төрсөн. Мөн аав ээж дээрээ ач нарыг нь авч ирж, уулзуулах хамгийн сайхан мөч. Ер нь эх орондоо ирээд их сайхан байна. Ойрдоо монгол хэлээрээ яриагүй эвгүй байна. Буруу үг хэрэглээд өөрийгөө онигоонд оруулж магадгүй шүү /инээв/

-Хүн болгоны мэдрэмж өөр байдаг байх. Би онгоцны цонхоор харахад л нов ногоон тал нутаг нүд булаасан. Онгоцонд уртын дуу эгшиглэхээр сэтгэл өөрийн эрхгүй огшдог. Хилийн шалган дээр ажиллаж буй ажилчид их найрсаг харилцаж, бидэнд тусалж байгаа нь эх орондоо ирсэн мэдрэмжийг төрүүлдэг. Дэлхийн бөмбөрцөг хэчнээн том ч гэсэн монгол орны өвөрмөц соёл, ёс заншлаа дахин мэдрэх маш сайхан.

-Эхнэр, хүүхдүүдэд чинь Монгол таалагдаж байна уу?

-Манай эхнэр Төвдөд төрсөн, АНУ-д амьдардаг. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань ар амьдралыг минь маш сайн даадаг. Намайг өөр зүйлд анхаарахгүйгээр зөвхөн ажилдаа төвлөрөх боломжийг олгодог. Би бараг хүүхдийнхээ живхийг  нь сольж үзээгүй аав хүн дээ. /инээв/

Цаашдаа зун болгон эх орондоо ирэх бодолтой байгаа.

Сая Багануурт хоккей тоглодог өсвөрийн багийн тамирчидтай уулзлаа. Хүүхдүүдэд мужийнхаа хоккейн тамирчдын гарын үсгийг авч ирж, дурсгасан. Мундаг хүүхдүүддээ урам өгч, гэнэтийн бэлэг барихыг хүсч байна.

-АНУ-д очоод хэр удаж байгаа вэ. Таны сүшиг бол  хүмүүс андахгүй юм билээ?

-Би АНУ-д 25 жил амьдарч байна. Анх сургуульд сурахаар очсон. Сургуулиа төгсөөд тэндээ  ажил хийж эхэлсэн. Эх орондоо ажил хийлгүй очсон учраас анх учрыг нь ойлгохгүй явсан хүн өдий зэрэгт хүрлээ. Миннессота мужид "Билли сүши" нэртэй ресторан байгуулсан. Одоо АНУ даяараа яригддаг том ресторан болсон байна.

Өнгөц харахад рестораныг үйлчилгээний байгууллага гэж бодоод байдаг. Гэтэл үнэндээ хүмүүсийг хооронд нь холбодог бизнес. Хүмүүс рестораныг маань сайн мэднэ. АНУ-ын баруун, зүүн эргээс хүмүүс зорин ирж, үйлчлүүлдэг.

-Тэндээ бас телевизийн "од" шахуу хүн биз дээ?

-АНУ-д телевизийн таван гол суваг байдаг. Миний хувьд бүх телевизүүдэд ярилцлага өгдөг. Улстөрч, урлаг соёл, спортын алдартай хүмүүстэй уулзаж байлаа. Жишээлбэл, алдарт дуучин Beyonce, Канье Уэст гэх мэт хүмүүс ирж байсан. Энгийн сайхан харилцаатай хүмүүс. Манай ресторанд Жастин бибер, Тейлор Свифт нар ирнэ гээд хүсэлт өгсөн боловч татгалзсан.

-Яагаад вэ, харин ч нэр төрийн хэрэг биш юм уу?

-Тэдний фэнүүд нь маш "галзуу" байдаг. Фэнүүдээс нь айсан гэх үү. Хүн болгоны фэнүүд өөр өөр байдаг. Тэдний фэнүүд мөрөөрөө амьдраад бүх юм аа хийгээд явдаг хүмүүс хэдий ч нэг л удаа шүтээнээ харах боломж олддог учраас юу ч хийхээс буцдаггүй. Манай рестораны гадна 4000 хүн цуглараад "аюул" болно шүү дээ. Үргэлжлэлийг https://news.mn/r/2736595/

"Төрийн наадамд хэн түрүүлэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэг"

"Хамгийн гол нь бөх хүн өөрөө эр хүн болох үндэс суурьтай болдог" гэж улсын харцага, гавьяат дасгалжуулагч Г.Элбэг багш хэлнэ. Үнэхээр түүний шавь нар эр хүн ямар байхын үлгэр жишээ, жудагтай гэлцдэг. Хамгийн тод жишээ нь улсын аварга Г.Эрхэмбаяр. "1996 онд намайг Их шавь сургуульд оюутан болсон цагаасаа бид хоёр багш, шавийн барилдлагатай болсон. Миний ялалт, ялагдал алинд ч хамт байсан даа багш минь" гэж аварга ярина. Үнэхээр л багш шавь хоёр төрийн наадмын түрүүг авах гэж хамтдаа хичээсэн, зүтгэсэн. 2011 оны тэгш ойн баяр наадамд Г.Эрхэмбаяр үзүүрлэж, улсын арслан цол хүртэв. Удалгүй санасандаа хүрч, дахин төрийн наадмын түрүү булаалдаж, 2013 онд улсын аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон түүхтэй.

Улсын аварга болохоос нь өмнө хүмүүс Г.Эрхэмбаярыг "Элбэгийн хар" гэдэг байжээ.

Наадам дөхөхөөр Г.Элбэг багшийн ажил ч ид ундарч, бэлтгэл сургуулилалт гэсээр завгүй өдрүүдийг өнгөрүүлнэ. Түүний завгүй өдрүүдийн цаг хугацаанаас хугасалж наадмын тухай яриа өрнүүллээ.

Тэрбээр 30 гаруй жил хүүхдүүдтэй ажиллаж, бөхийн эрдэм сургажээ. Энэ талаараа Г.Элбэг багш "Би өөрөө 30 гаруй жил хүүхдүүдтэй ажиллаж байна. Энэ хугацаанд барилдааны янз бүрийн зүйлсийг хүүхдүүдтэй заалаа. Хамгийн гол нь бөх хүн өөрөө эр хүн болох үндэс суурьтай болдог. Хүүхдүүд минь бөхөөр хүмүүжиж, улс орон минь дэвжин дээшилнэ гэдэгт итгэдэг" гэлээ.

Түүний удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж байсан олон бөхчүүд улсын цолонд хүрч, төрийн наадмын үзүүр түрүүнд үлдэж, багшийгаа нэг бус удаа баярлуулсан. Улсын аварга Г.Эрхэмбаяраас гадна хоймор нутгийн бахархал болсон улсын арслан Ц.Содномдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нар ч эрхэм багшийн гараар бэлтгэгджээ. Улсын арслан Ц.Содномдоржийн талаар Г.Элбэг багш ярихдаа "Анх 2001 оны үед л хөдөөнөөс ирээд над дээр бэлтгэл хийж эхэлсэн санагддаг. Ер нь том улсын цолтой бөх болно гэдгийг мэдэж байсан даа. Бэлтгэлд үнэхээр дуртай, сонирхолтой, тэрнийхээ төлөө тэмцдэг тийм л хүүхэд" хэмээн ярив.

Нутаг ус ярьвал Г.Элбэг багш өөрөө Улаанбаатар хотын унаган хүүхэд. Гэхдээ бөх сонирхогчид Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын уугуул улсын харцага Г.Элбэг гэж зарлуулдгаар нь эчнээ мэднэ. Яагаад Хөвсгөл аймгаар зарлуулах болсон талаараа тэрбээр "Аав минь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хүн. 16 настайдаа нутгаасаа гарсан. Уг нь Улаанбаатараар зарлуулъя гэж бодсон ч гарал үүслээ бодоод Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат гэж цоллуулахаар шийдсэн. Харин ээж минь Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат" гэж хуучлав.

Г.Элбэг угтаа бөх гэхээсээ илүүтэйгээр инженер болъё гэж боддог байжээ. Гэвч Ардын багш Х.Намширын нөлөөгөөр чөлөөт бөхөд татагдаж, барилдаанч болов. Тэрбээр анх 1997 оны улсын их баяр наадамд залуу бөх зодоглож, шууд зургаа давж, тухайн үеийн хуулиар "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. Ингэхдээ улсын начин Ш.Лхагвасүрэнгээр дөрөв, улсын заан Д.Эрдэнэбатаар тав, улсын гарьд П.Сүхбатаар зургаа давсан аж. Энэ үедээ Г.Элбэг 23 настай байж, залуу начнаар тодорсноор хурдан удмын даага хөтөлсөн билээ. Үргэлжлэлийг https://news.mn/r/2736996/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MaryJohnson 2024-07-07 45.90.196.230

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaMore 2024-07-07 185.181.246.74

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieScott 2024-07-07 46.8.22.87

Харуулах боломжгүй.

Avatar

AngelSanchez 2024-07-07 46.8.111.131

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSmith 2024-07-07 5.183.130.135

Харуулах боломжгүй.

Avatar

ErikaSmith 2024-07-07 46.8.223.26

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJones 2024-07-07 194.32.229.63

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleJones 2024-07-07 188.130.210.110

Харуулах боломжгүй.

Avatar

TriciaWilliams 2024-07-07 46.8.107.40

Харуулах боломжгүй.

Avatar

MariaSanchez 2024-07-07 188.130.143.240

Харуулах боломжгүй.

Avatar

PrincessLee 2024-07-07 95.182.126.36

Харуулах боломжгүй.

Avatar

LisaJohnston 2024-07-07 188.130.220.216

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenJacobs 2024-07-07 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyMoore 2024-07-07 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaBrown 2024-07-07 188.130.221.51

Харуулах боломжгүй.

Avatar

ErinSmith 2024-07-07 109.248.142.63

Харуулах боломжгүй.

Avatar

AmandaWilliams 2024-07-07 95.182.127.18

Харуулах боломжгүй.

Avatar

AmyAdams 2024-07-07 188.130.129.29

Харуулах боломжгүй.

Avatar

JudyGriego 2024-07-07 188.130.142.79

Харуулах боломжгүй.

Avatar

JolettRogers 2024-07-07 46.8.56.214

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieHill 2024-07-07 46.8.22.144

Харуулах боломжгүй.

Avatar

JodyMeienburg 2024-07-07 109.248.204.194

Харуулах боломжгүй.

Avatar

BeverlyHagewood 2024-07-07 46.8.10.217

Харуулах боломжгүй.

Avatar

LashawnTaylor 2024-07-07 109.248.128.176

Харуулах боломжгүй.

Avatar

MaiJohnson 2024-07-07 45.90.196.231

Харуулах боломжгүй.

Avatar

SusanBowen 2024-07-07 188.130.137.207

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferSummers 2024-07-07 46.8.17.157

Харуулах боломжгүй.

Avatar

MaryAnh 2024-07-07 188.130.129.158

Харуулах боломжгүй.

Avatar

ToniThomson 2024-07-07 109.248.142.174

Харуулах боломжгүй.

Avatar

WendySchoenbaum 2024-07-07 45.84.176.100

Харуулах боломжгүй.

Avatar

JamieWeisensel 2024-07-07 46.8.154.226

Харуулах боломжгүй.

Avatar

TaraSmith 2024-07-07 46.8.107.108

Харуулах боломжгүй.

Avatar

MistyHillenburg 2024-07-07 109.248.204.78

Харуулах боломжгүй.

Avatar

RobinPowells 2024-07-07 46.8.223.65

Харуулах боломжгүй.

Avatar

XiomaraTyler 2024-07-07 46.8.110.207

Харуулах боломжгүй.

Avatar

LindsayTorres 2024-07-07 45.81.136.103

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonBrock 2024-07-07 45.11.21.92

Харуулах боломжгүй.

Avatar

TammyAllen 2024-07-07 188.130.128.142

Харуулах боломжгүй.

Avatar

KarenParker 2024-07-07 185.181.247.19

Харуулах боломжгүй.

Avatar

TinaJensen 2024-07-07 46.8.223.169

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferNelson 2024-07-07 109.248.142.211

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyNewell 2024-07-07 46.8.111.35

Харуулах боломжгүй.

Avatar

JennTillich 2024-07-07 188.130.219.35

Харуулах боломжгүй.

Avatar

ReneeOliver 2024-07-07 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

MahaBiddle 2024-07-07 213.226.101.121

Харуулах боломжгүй.

Avatar

JeanJohnson 2024-07-07 109.248.14.10

Харуулах боломжгүй.

Avatar

EricaCarrillo 2024-07-07 45.90.196.107

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyShaw 2024-07-07 188.130.210.133

Харуулах боломжгүй.

Avatar

LoriWestbrook 2024-07-07 109.248.13.15

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyBaumgardner 2024-07-07 109.248.204.204

Харуулах боломжгүй.

Avatar

TaraLee 2024-07-07 46.8.16.155

Харуулах боломжгүй.

Avatar

KrystalLessard 2024-07-07 194.32.229.152

Харуулах боломжгүй.

Avatar

CaitlinJohnson 2024-07-07 109.248.205.2

Харуулах боломжгүй.

Avatar

WandaGomez 2024-07-07 95.182.126.12

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieYoung 2024-07-07 194.32.229.64

Харуулах боломжгүй.

Avatar

AllisonMidtbo 2024-07-07 188.130.136.209

Харуулах боломжгүй.

Avatar

MandyAtkins 2024-07-07 188.130.137.240

Харуулах боломжгүй.

Avatar

TiaWhaley 2024-07-07 109.248.142.184

Харуулах боломжгүй.

Avatar

DonnaDominguez 2024-07-07 188.130.128.73

Харуулах боломжгүй.

Avatar

DoraJohnson 2024-07-07 45.15.73.199

Харуулах боломжгүй.

Avatar

BarbaraStepanova 2024-07-07 46.8.23.151

Харуулах боломжгүй.

Avatar

LatonyaFord 2024-07-07 188.130.129.161

Харуулах боломжгүй.

Avatar

TammySmith 2024-07-07 109.248.48.217

Харуулах боломжгүй.

Avatar

SarahShrader 2024-07-07 46.8.110.82

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж