Евро 2024: Улбар шарууд Арда Гулерын Туркийг дийлэх болов уу?

Хуучирсан мэдээ: 2024.07.06-нд нийтлэгдсэн

ЕВРО-2024

Евро 2024: Улбар шарууд Арда Гулерын Туркийг дийлэх болов уу?

Евро 2024: Улбар шарууд Арда Гулерын Туркийг дийлэх болов уу?

Евро 2024 тэмцээний шөвгийн найман багийн сүүлийн тоглолтууд өнөөдөр/2024.07.06/ шөнө үргэлжилнэ.


НИДЕРЛАНД – ТУРК /03.00 цаг/

Хэсгээсээ гуравдугаар байраар шалгарч, хасагдах шатанд Румыныг хожсон Нидерландын шигшээ 1988 оны амжилтаа давтаж, тивдээ түрүүлэхийг хүсч байна. Хэсэгтээ Австрид хожигдож, цочроогоо гаргасан тэд Туркийн эсрэг бүрэн төвлөрчээ. Тоглолтын өмнө хамгаалагч Дензел Дамфрис "Бид Австрийн эсрэг тоглолтоос олон зүйл сурсан. Өнгөрсөн долоо хоногт бид багаараа уулзалт хийсэн. Бид шахалт болон бөмбөг эзэмшилтээ сайжруулсан гэж бодож байна. Австрид хожигдсон тоглолтоосоо эргэн ирж чадсан" гэв.

Харин Турк хэсэгтээ Португалд хожигдсон ч сүүлийн өдөр Чехийг хожиж, хасагдах шатанд шалгарсан. Улмаар хүчирхэг Австрийг хожиж, энд хүрчээ. Өнөөдөр дээрх хоёр багийн нэг нь хагас шигшээд шалгарна. Хоёулаа л яван чангарсан шилдэг багууд билээ.

Тоглолтын өмнө Нидерландын дасгалжуулагч Роналд Куман "Заримдаа яагаад нэг тоглолтод муу, нэг тоглолтод сайн тоглодог гэдгээ тайлбарлахад хэцүү байдаг. Румыны эсрэг бид хэцүүхэн эхэлсэн. Гэхдээ явцдаа тоглолтоо олж, тэдэнд асуудал тарьсан. Гол асуудал нь гоол оруулах гэж удсан. Мэдээж эцсийн үр дүн бол хамгийн чухал зүйл. Бид бол нидерландчууд. Сайн тоглох ёстой. Румыны эсрэг тоглолт гайхалтай байсан" гэв.

Туркийн дасгалжуулагч Винченцо Монтелла "Нидерланд бол бидэн шиг авьяаслаг баг. Хүнд тоглолт болох нь гарцаагүй. Магадгүй бид одоо Еврод үлдсэн багуудаас хамгийн туршлага муутай нь байх. Энд хүрсэндээ баяртай байна. Би формат бус тактикт итгэдэг. Өрсөлдөгчөөсөө шалтгаалж тоглолтоос тоглолтод гараагаа өөрчилдөг" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж