Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.
ФОТО: ШИНЭ ГИШҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, анхдугаар чуулганаа хийлээ.Ингэснээр тэдний бүрэн эрх баталгаажиж байгаа юм. Гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараглаж байгаа юм.
Холбоотой мэдээ