Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Москвад гэнэтийн айлчлал хийсэн билээ. Орбан 2022 онд ОХУ-д айлчилсан боловч Путинтэй биечлэн уулзаагүй ч бусад улсад болсон хурал цуглааны үеэр уулзсан. Тэгэхээр энэ удаагийн айлчлал нь дайн эхэлснээс хойш Орбан анх удаа Орост Путинтэй уулзсан айлчлал болно.
Тэгвэл Кремлийн тэргүүн Путин, Унгарын ерөнхий сайд Орбан нарын уулзалт 2.5 цаг үргэлжилжээ. Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ "Тэд олон чухал асуудлаар ярилцсан. Уулзалт маш таатай уур амьсгалтай болсон" гэв.
Путин хоёр жил гаруйн өмнө эхлүүлсэн дайнаа зогсоох саналыг саяхан тавьсан ч гэлээ зөрүүнд нь газар нутгаа найр тавиж өгөхийг зөвшөөрөхийг Украинаас хүссэн. Тэрбээр Виктор Орбанд өөрийн санаагаа нарийн ойлгуулахыг хүсчээ.
Дайн үргэлжилсээр байгаа хэдий ч Орбан Кремлийн удирдагчтай сайн харилцаатай хэвээр байна. Мөн ОХУ нь Унгарыг байгалийн хийгээр хангасаар байна. Түүнчлэн өөрт нь шахалт үзүүлдэггүй гэж Путин Орбаныг хэд хэдэн удаа магтаж байжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр Орбан өөрийн санаачлагаар ОХУ-д иржээ.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL
Холбоотой мэдээ